Утасгүй холбоо гэдэг нь энгийнээр хэлбэл мэдээлэл, өгөгдлийг кабель утасгүйгүйгээр дамжуулах юм. Физик холболтын оронд эдгээр нь цахилгаан соронзон долгионоор дамжиж дамжуулагч байгууламжаас дундын болон эцсийн хэрэглэгчийн төхөөрөмж рүү цацагдаж байдаг.
Анхны утасгүй дамжуулагч нь 20-р зууны эхээр радиотеграфийг ашиглан агаарт цацагдаж байсан бөгөөд энэ нь Морзын код эсвэл бусад кодлогдсон дохиог ашигласан радио холбоо байсан юм. Дараа нь модуляц нь дуу авиаг утасгүй дамжуулах боломжийг бий болгосон бөгөөд энэ нь өнөөгийн бидний мэдэх радио гэж нэрлэгдэх болсон.
Орчин үеийн утасгүй сүлжээний үндэс суурийг 1970-аад оны эхээр Хавайд ALOHAnet нээсэн. Сүлжээг Wide Area Network (WAN) ашиглан арлуудын дунд өгөгдлийг нэвтрүүлэхийн тулд хэт өндөр давтамжийн дохионд тулгуурласан байсан бөгөөд ALOHAnet-ийн үндэс болсон технологи нь 1973 онд Ethernet-ийг бий болгоход түлхэц болж, анхны утасгүй стандарт болох 802.11-ийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Утасгүй сүлжээ гэж юу вэ?
Утасгүй сүлжээ нь 2 ба түүнээс дээш төхөөрөмж тархалтат долгион (spread spectrum division multiplexing) эсвэл OFDM(Orthogonal frequence division multiplexing) хувиргалтын технологи ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцох компьютерын сүлжээ юм.
Утасгүй сүлжээ нь ерөнхийдөө цахилгаан соронзон цацрагийн спектрийн тодорхой хүрээнд утасгүй дохио дамжуулах, хүлээн авах радио дамжуулалтын ямар нэг хэлбэрийг багтаадаг ба зүгээр л үүнийг ерөнхий тохиолдолд спектр гэж нэрлэдэг.
Утасгүй сүлжээгээр өгөгдлийг дамжуулах нь ихэвчлэн антеннаар хийгддэг бөгөөд энэ нь ихэвчлэн өгөгдсөн төхөөрөмж доторх жижиг, суулгасан техник хангамжийн хэсгүүд байдаг. Янз бүрийн утасгүй сүлжээнүүд спектрийн янз бүрийн давтамжийн хэмжээг ашигладаг.
Утасгүй төхөөрөмжний жишээнүүд:
- Телевизийн удирдлага
- Радио
- Утасгүй bluethooth хулгана
- Утасгүй router
- GPS систем гэх мэт мэдээлэл дамжуулахын тулд утас ашигладаггүй ихэнх төхөөрөмжүүд багтана.
Утасгүй сүлжээний холболтын төрлүүд:
LAN(LOCAL AREA NETWORK)
Дотоод сүлжээ(LAN) сүлжээ гэдэг нь албан байгууллага, сургуулийн барилга, компьютерын танхим, орон сууц гэх мэт явцуу зайг хамрах компьютерын сүлжээ юм.
PAN (PERSONAL AREA NETWORK)
Хувийн бүсийн сүлжээ (PAN) гэдэг нь хувь хүний ажлын байрны дотор электрон хэрэгслийг хооронд нь холбох компьютерийн сүлжээ юм. PAN нь компьютер, ухаалаг гар утас, таблет, хувийн дижитал туслах зэрэг төхөөрөмжүүдийн дунд өгөгдөл дамжуулах үйлчилгээ үзүүлдэг.
WAN ( WIDE AREA NETWORK)
Өргөн бүсийн сүлжээ(WAN) нь харьцангуй том газар нутгийг хамрах бөгөөд хот улсуудын хооронд дамжин тухайн улсуудын томоохон технологийн компаниудаар дамжин хэрэгждэг. Эдгээр сүлжээнүүд нь сүлжээний загварчлалын доод түвшинд буюу ихэвчлэн сүлжээний холболт, бодит холболтын түвшингийн үүргийг гүйцэтгэн алсад байрласан дотоод сүлжээнүүдийн хооронд мэдээллийг аюулгүйгээр солилцуулахад чухал үүрэгтэй.
Гар утасны сүлжээ ( cellular network)
Хэд хэдэн төрлийн гар утасны сүлжээг утасгүй холбооны зориулалтаар ашигладаг. 1990-2000 оны хооронд гар утасны сүлжээг хөдөлгөөнт холбооны глобал систем (GSM) болон код хуваах , нэвтрэх (CDMA) гэсэн хоёр стандартаар дэмждэг байсан.
Гар утасны сүлжээний төрлүүд:
2G. Гар утасны технологийг хүлээн авах энэхүү анхны том давалгааг 1991 онд нэвтрүүлсэн бөгөөд хурд нь 50 Kbps-ээр хязгаарлагддаг.
3G. 2001 онд 3 дахь үеийн сүлжээ гарч эхэлсэн. 3G нь 2G-аас дээш зурвасын өргөнтэй ба дохионы чанарыг нэмэгдүүлж, 7.2 Mbps-ийн хурдыг хангасан.
4G/LTE. Дөрөв дэх үеийн утасгүй, LTE нь 2009 онд 3G-н үргэжлэл бөгөөд 2G болон 3G стандартаас ялгаатай нь олон улсын харилцаа холбооны холбооны 4G нь хамгийн бага дата хэмжээг зарцуулах байв. 4G/LTE гэж тооцогдохын тулд гар утасны сүлжээнүүд мэдээллийг 100 Mbps-д дамжуулж, хүлээн авах ёстой.
5G. Тав дахь үеийн утасгүй 5G сүлжээ нь нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татах, жолоочгүй автомашиныг удирдлагаар хангах чадвартай байх юм. 5G сүлжээ нь 4G-гээс 66 дахин хурдан ба ямар ч цагийн алдагдал, зөрөөгүйгээр бүгдийг хянах, удирдах боломжтой болох юм.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (288)
- 2 минутын уншлага (136)
- Богино прожектууд (9)
- боловсрол (76)
- Зөвлөгөө (22)
- Зөвлөгөө (61)
- Код (37)
- Хөндлөнгийн (14)