Робот гэж юу вэ?

Робот гэдэг нь Работа гэх үгнээс гаралтай бөгөөд энэ нь Монголоор “ажил” гэж орчуулагддаг. Анхны роботууд бүгд ажил хийх зориулалттай байсан бөгөөд ихэнх нь машины үйлдвэрт машин угсардаг хиймэл “гар” байв.

Роботууд одоо өргөн хүрээг хамарч бараг бидний амьдралын бүх л хэсэгт оролцож байна. Эдгээр роботууд хүмүүсийн тав тухтай амьдралын төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж гэр цэвэрлэх, сансарт аялах, хагалгаа хийх гэх мэт олон зүйлийг хийж байна.



Гэхдээ энгийн машин робот хоёрын ялгаа нь юу вэ? Трактор ч бас бидний амьдралд хэрэгтэй ажил хийдэг шүү дээ. Тийм байтал яагаад тракторуудыг бид робот гэж дууддаггүй юм бэ?

Хүний хэрэглэдэг багаж зэвсгүүд болох “хайч”, унадаг дугуй, трактор гэх мэт нь энийн техник гэх ангилалд ордог бөгөөд тэд ч робот болох боломжтой. Харин робот болохын тулд доорх 3 шалгуурыг хангасан байх ёстой юм.
1. Хүрээлэн буй орчноо мэдрэх /sense/
Хүмүүс нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеээрээ хүрж, хамраараа үнэрлэж гэх мэтээр ертөнцийг мэдэрдэг. Харин роботууд мэдрэгчид ашиглан орчноо мэдэрдэг. Эдгээр мэдрэгчдийг бид sensor гэж нэрлэдэг.

Эдгээр мэдрэгчдээр дамжуулан бид роботыг сонсгож, харуулж, үнэртүүлж чадна.
2. Бодож шийдвэр гаргах
Хүмүүс тархиа ашиглан бодож шийдвэр гаргадаг. Харин роботууд ямарваа нэгэн компьютерийн тусламжтайгаар түүн дээрх зохиогдсон программын дагуу бодож шийдвэр гаргадаг. Бидний өмнө үзсэнчлэн микроконтроллёрууд ихэвчлэн роботуудын тархины үүргийг гүйцэтгэдэг.

3. Хөдлөх
Бүх л роботууд бодит ашлыг хийж чаддаг байх учиртай бөгөөд хүмүүс хөл гараа ашиглан хөдөлж ажил хийдэг шиг роботууд цахилгаан хөдөлгүүрүүдийг ашиглан хөдөлж ямарваа нэгэн ажлыг хийдэг.

Роботикийн хичээлээр бид юу сурах вэ?
Роботик гэдэг бол хэрхэн роботуудыг хийж бүтээхээс авхуулан хэрхэн хэрэглэх талаар судалдаг маш том салбар юм. Мөн энэ салбар нь цахилгаан, компьютер, механик инженерчлэлийн дундын салбар юм. Тиймээс роботикийн хичээл дээр бид цахилгаан мэдрэгчүүдийг судалж, программ зохион роботуудыг удирдах болно.
Бидний хэрэглэх робот: Tiny:bit
Бид энэ удаагийн хичээлээр Tiny:bit гэх сургалтын зориулалттай робот хэрэглэнэ.
Уг роботын тухай илүү ихийг http://www.yahboom.net/study/Tiny:bit холбоосоос авч болно.

