
Сүүлийн үед хаа сайгүй л “код бичиж сур”, “программист болоод амжилт ол” гэх мэт уриа, сурталчилгаа маш их дэлгэрчээ. Компьютертэй байхад л бүх зүйл сайхан болчихно, ганцхан жил сураад л програм хангамжийн инженер болгоно гэж элсэгчдээ татдаг олон газар бий.
Програмчлал бол XXI зууны хамгийн үнэ цэнтэй чадваруудын нэг. Хэрвээ энэ чадварыг эзэмшиж чадвал:
- Шинэ санаа, бүтээлээ бодитоор хэрэгжүүлэх боломж,
- Алсын зайнаас хүссэн газраасаа ажиллах эрх чөлөө,
- Өндөр орлоготой, нэр хүндтэй албан тушаал,
- Дэлхийд хаа ч ажиллах эрх чөлөөг чамд өгнө.
Энэ бүхэн сайхан сонсогддог учраас олон хүн “код бичиж сур!” гэж уриалдаг ч бодит байдал дээр тийм амархан зүйл биш. Судалгаагаар, програмчлал сурахаар оролдсон хүмүүсийн 30%-90% нь эхний 1-2 жилийн дотор шантарч, орхидог байна. Гэхдээ оролдож үзнэ гэдэг нэг талаараа ялалт юм шүү.
Бид юуг туулдаг вэ?
- Олон цагаар алдаатай кодтой ноцолдох.
- Алдаагаа олж чадахгүй бухимдаж суух.
- Хүн бүрийн ойлгодоггүй логик сэтгэлгээг ганцаараа нухах.
- Шөнөжингөө дэлгэц ширтээд толгой өвдөх.
- Өөрийгөө голох, ганцаардал, сэтгэлийн ядаргаа.

Эхэн үедээ бид бүгд урам зоригтой байдаг, удалгүй алдааны мэдээлэл ар араасаа хөвөрч, код ойлгомжгүй санагдаж эхэлдэг. Хичнээн хичээгээд ч, зүрх догдлохгүй, тархи ядарсан мэт санагдаад ирнэ. Хэрвээ танд мөн адил ийм мэдрэмж төрж байвал та ганцаараа биш. Бүгд л эхэндээ төөрдөг.
“Бууж өгсөн мэт мэдрэмж”-ээс хэрхэн гарах вэ?
1. “Би мэдэх ёстой байсан” биш “Би суралцаж байна” гэж бод
Чи хоцроогүй. Чи бууж өгөөгүй.
Чи суралцаж байна. Харин суралцах гэдэг нь алдаа гаргах, ойлгохгүй байх, эргэлзэх зэргийг багтаадаг ойлголт.
Энгийн, анхлан сурагчдад зориулсан сайтуудаас ахиж эхлээрэй:
freeCodeCamp
Python Tutor
YouTube-н Bro Code, Programming with Mosh, Tech With Tim зэрэг ойлгомжтой тайлбартай сувгууд.
2. Жижиг, бүр маш жижиг зүйлээс эхэл
Юун веб апп бүтээх вэ?
-Зүгээр нэрээ хэвлэ.
-Тоолуур хий.-
for давталтаар гурвалжин зур.
Энэ мэт энгийн зүйл байхад болноо.
Жижиг амжилт = дофамин = итгэл.
3. Сонирхол нэгтэй хүмүүстэй танилцах
Ганцаараа код бичих нь хамгийн их шантардаг шалтгаан.
Хамт суралцаж, зовлон жаргалаа хуваалцах хүмүүсээ олоорой:
- r/learnprogramming
- CodeNewbie Discord
- Facebook болон Telegram группүүд
“Эвт шаазгай буга барина” гэдэг үнэний ортой .
4. Гэмгүй сайхан амрах хэрэгтэй
Ууланд гарах. Унтах. Дуу сонсох. Кино үзэх ….
Оюун ухаан чинь амрахгүй бол логик бодохгүй. Бодол ядрах эрхтэй. Чи амраах үүрэгтэй.
5. The comeback is real
Бусдын дарамтаас болж биш, Өндөр цалинтай гэж сонссон болохоор биш
Харин:
- Чи логик тоглоомд дуртай болохоор
- Чи өөрөө хүсч байгаагаа мэдсэн болохоор
- Эсвэл зүгээр л “яаж ажилладаг юм бол?” гэдэг асуулт чамд таалагддаг болохоор
Харин зарим нэгэнд энэ зам тохирдоггүй.
Алдаатай кодонд дунд баярлаж, сэтгэл нь сэргээд суудаг хэсэг байхад олон оролдлогын дунд өөрийгөө алдаа мэт мэдэрдэг хэсэг ч бий. Хэрвээ чи хичээж үзсэн ч танд тохирохгүй гэдгийг ухаарсан бол үүнийг сул тал гэж бодох хэрэггүй ээ.
Энэ бол ухаарал. Цаг хугацаа чинь үнэ цэнтэй.
Хэрвээ кодчилол чиний зам биш бол, тэр замаасаа өөрийгөө буруутгахгүйгээр буцаж болно. Зурах уу? Заах уу? Жолоо барих уу? Бичих гээд үзэх үү? Дуулах уу? юу хиймээр байна. Чиний орон зай өөр газарт байж мэднэ.
Жинхэнэ зорилго хүчтэй бол шантрал түүнийг ялахгүй. Амжилт.