fbpx

Крипто

Жинхэнэ санамсаргүй тоо ба хуурамч санамсаргүй тоо

Санамсаргүй тоог криптограф, симуляци, тоглоомын систем, машин сургалт болон бусад олон салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь урьдчилан таамаглах боломжгүй байдал, шударга байдал, аюулгүй байдлыг хангах үндэс болдог. Гэвч компьютер болон бусад тооцоолох төхөөрөмжийн үүсгэсэн “санамсаргүй” тоо нь үнэхээр санамсаргүй байж чаддаг уу? Энэ асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе. Жинхэнэ санамсаргүй тоо Жинхэнэ санамсаргүй тоо […]

Diffie-Hellman Алгоритм (Нууц түлхүүрийг ил солилцох арга)

Интернетээр хоорондоо ярилцаж буй хоёр этгээд бусдад мэдэгдэлгүйгээр нууц мэдээлэл солилцох шаардлага тулгардаг. Жишээлбэл, та банкны аппликейшн руугаа нэвтрэх үед таны нууц үг банк руу илгээгдэхдээ шифрлэгдэх ёстой. Хэрвээ түлхүүрээ шууд явуулбал дундаас нь хэн нэгэн “чагнаад” аваад, таны мэдээллийг тайлж унших боломжтой болно. Энэхүү асуудлыг шийдсэн анхны бөгөөд хамгийн алдартай аргуудын нэг бол Diffie-Hellman […]

Juice Jacking: ЦЭНЭГ АВАХ ГЭЖ БАЙГААД…

Төсөөл дөө…Чи кофе шопт найзтайгаа сууж байна. Утас чинь 2%-тай.Wi-Fi байгаа, TikTok үзээд суух гэхээр – battery low Тэгтэл яг хажууд USB порт байна! Nice! Жоохон цэнэглээд авъя гэж бодно. Гэхдээ энэ удаад… USB чиний утсыг биш, чи түүнийг цэнэглэнэ. JUICE JACKING ГЭЖ ЮУ ВЭ? Энэ бол хакеруудын ашигладаг нэг муухай арга.Тэд олон нийтийн USB […]

Cryptography (Криптограф) гэж юу вэ?

Криптографын үүсэл нь эртний соёл иргэншлүүдээс эхэлдэг бөгөөд хүмүүс нууц мэдээлэл дамжуулах шаардлагатай болсон цагаас эхтэй. Түүхийн явцад криптограф олон үе шатыг дамжин хөгжиж, орчин үеийн технологийн үндэс суурь болсон юм. Криптограф нь мянга мянган жилийн туршид энгийн шифрлэлтийн аргуудаас эхлэн дэвшилтэт математик, алгоритмууд руу хөгжиж ирсэн. Орчин үеийн криптограф нь цахим ертөнцийн аюулгүй байдлын […]

Симметрик шифрлэлтийн аргууд: Шилжүүлэлтийн шифр болон Рейл Фенс

Бид симметрик шифрлэлтийн эхний хэсэг болох орлуулган аргуудтай аль хэдийн танилцсан билээ. Одооноос 2 дох хэсэг болох шилжүүлгэн аргуудтай танилцах болно. Юун түрүүнд: Гэж юу вэ? Эх текстийн тэмдэгтүүдийн байрлалыг солих замаар шифрлэх арга юм. Энэ нь орлуулалттай төстэй ч хамгийн гол ялгаа нь: “Нууц” гэдэг үг байлаа гэхэд “Уцун” болох жишээний. Хөөрхөн анаграм тайлж […]