fbpx

Системийн Аюулгүй Байдлын Инженерчлэл

Б.Эрдэнэбаяр

Холбооны технологийн сургуульд кибер аюулгүй байдлын мэргэжлээр 2 дахь жилдээ суралцаж байна. Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, сүлжээний гүнзгий мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг зорьж байна. Үндсэн ойлголтуудыг гүнзгий судалж, логик сэтгэлгээ дээр тулгуурласан үр дүнг ойлгомжтой, товчоор илэрхийлж сурахыг эрмэлздэг. “Боловсрол гэдэг нь зүгээр л баримт цээжлэх биш, харин сэтгэх оюуны чадварыг хөгжүүлэх явдал юм.” […]

Э.Бумбаяр

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд Кибер аюулгүй байдал мэргэжлээр 3 дахь жилдээ суралцаж байна. Мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлж, дэлхийн түвшинд үнэлэгдэх чадварлаг инженер болох зорилготой. Хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах сонирхолтой бөгөөд заах үедээ тухайн ойлголтын үндэс суурь, ажиллах зарчим, логик уялдаа зэргийг ойлгомжтой, цэгцтэй байдлаар тайлбарлахыг зорьдог.

М.Мөнхбагана

Кибер Аюулгүй Байдал мэргэжлээр ШУТИС-МХТС -д 3 дахь жилдээ суралцаж байна. Салбартаа тэргүүлэгч болох зорилготой ба сурсан мэдлэгээ бусдад үргэлж хуваалцах, хамтдаа хөгжих сонирхолтой.

Г.Өлзйитөгс

Мэргэжлээ багаасаа мөрөөдөж сонгосон болохоор хамгийн эхэнд өөрийн салбартаа мэргэжилтэн болохоор хичээж байгаа. Энэ хорвоо дээрх бүх амьд зүйлсийг бүтээгч болон хэрэглэгч гэх 2 ангилалд оруулдаг гэж боддог. Иймдээ ч техник технологийн эрин зуунд бүтээгчид болон сэтгэгчид олон байгаасай гэж бодож явдаг.