fbpx

Инженерчлэл

Н.Содбаяр

Намайг Содбаяр гэдэг. МУИС-ийн Мэдээллийн технологийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан. IT компанид гар утасны аппликейшн хөгжүүлэгчээр ажилладаг. Сургалт, ажлынхаа туршид програмчлал болон системийн хөгжүүлэлтийн чиглэлээр олон туршлага хуримтлуулсан. Цаашдаа мобайл хөгжүүлэлт болон программ хангамжийн архитектурын чиглэлээр мэргэшиж, инновацлаг технологиор нийгэмд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Ц.Биндэрцэцэг

Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Програм хангамжийн хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд одоогоор 4.0 голч дүнтэй суралцаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, системийн архитектур, алгоритмын чиглэлээр гүнзгий сонирхолтой. Суралцаж байх хугацаандаа алгоритмын сургалт, хичээлд туслах дадлага хийж, оюутнуудыг дэмжих, мэдлэгийг ойлгомжтойгоор дамжуулах арга барилд суралцсан. Миний цаашдын зорилго бол програм хангамжийн чиглэлээр гүнзгий судалгаа […]

М.Хатанболд

Би Монгол Улсын Их Сургуулийн Компьютерын Ухааны хөтөлбөрөөр суралцаж буй 4 дүгээр курсын оюутан байна. Багаасаа компьютерт их сонирхолтой байсан учраас би энэ мэргэшлийн дагуу шамдан суралцахаар шийдсэн. Компьютер нь аливаа хэд хэдэн программуудыг хэрхэн цуг ажиллуулдаг, сүлжээнд яаж өгөгдөл болон мэдээллийг хуваалцдаг, онлайнаар бодит цаг хугацаанд хүмүүсийг хооронд нь холбогдуулдаг гэх мэт зүйлсүүдийн тухай […]

Ц.Нинжбадгар

Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн “Программ хангамж” хөтөлбөрөөр суралцаж байна. Орчин үеийн нийгэмд мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар зайлшгүй шаардлагатай болсон энэ үед программчлалын гайхамшгийг илүү олон хүнд таниулах, ирээдүйн бүтээлч мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор мэдлэг, туршлагаа дүү нартаа хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Технологи бол ирээдүйг бүтээх хүч тул зөвхөн код […]

Г.Есүүхэй

Би ШУТИС-ийн Програм хангамжийн 4-р курсын оюутан бөгөөд ПХ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг officepro.mn байгууллагад full-stack хөгжүүлэгчээр ажилладаг. Кодыг аль болох энгийн, ойлгомжтой, тодорхой бичихийг зорьдог бөгөөд амьдрал дээр ч энэ үзэл баримтлалыг дагаж явдаг. Мөн өөрийн хийсэн зүйлээсээ үр дүн мэдрэх дуртай.