fbpx

Программ хангамжийн инженерчлэл

Д.Батцэцэг

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд суралцдаг. Ирээдүйд зөвхөн хөгжүүлэгч биш, мэдлэгээ бусдад түгээгч — мэдээллийн технологийн багш болохыг зорьж байна. Би “Мэдлэг гэдэг нь гэрэл мэт. Түүнийг бусдад түгээх тусам өөрөө улам гэрэлтдэг” гэж итгэдэг. Сурах явцдаа хуримтлуулсан мэдлэг, туршлагаа ирээдүй хойч үеийнхэндээ зааж сургах, тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь […]

Ц.Анужин

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн “Программ хангамжийн инженерчлэл” мэргэжлээр сурдаг бөгөөд “Chimege Systems”-д Full-Stack хөгжүүлэгчээр ажилладаг. Программчлалд зөвхөн мэргэжлийн ур чадвар төдийгүй логик сэтгэлгээ, бүтээлч байдал, бие даан асуудал шийдэх чадвар зэрэг чадварууд суурь болж өгдөг. Сурагч бүрд энэхүү чадварыг олгохын тулд сонирхолтой, хүртээмжтэй аргаар заахыг зорьдог.

Б.Уранцэцэг

Би Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуульд Программ хангамжийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан. Ирээдүйд full-stack хөгжүүлэгч болж, программчлалын хүчээр хүний амьдралыг хөнгөвчлөх, хэрэглээнд нийцсэн, үр дүнтэй системүүдийг бүтээх зорилготой. Мөн “мэдлэг боловсрол бол хөгжлийн үндэс” гэдэгт итгэдэг хүний хувьд ирээдүйн боловсон хүчин болсон хүүхдүүдэд өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж, тэдний сурах, […]

Д.Анхбаяр

Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.

Г.Энгүүнбаяр

Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]