"Монте роза сургуультай хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан роботикын тэмцээн 2025"
Манай The Essential Engineering Education сургууль нь 10 жилийн сурагчдад дэлхийн стандартад нийцсэн дижитал технологийн боловсролыг олгоно. Дижитал технологи гэдэгт энгийн компьютер, гар утаснаас авхуулаад нарийн төвөгтэй системүүд, тэдний хардвэйр, фирмвэйр болон софтвэйрийг хамтатган ойлгож болно. Харин тоон буюу дижитал технологийн боловсрол гэдэг нь технологийг ашиглан ирээдүйд асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд суралцдаг хичээл юм.
Австралийн стандарттай, 3-9 дүгээр ангийн хөтөлбөртэй цорын ганц сургууль, 7 хоногт 4 цагаар хичээллэдэг онлайн хичээлтэй,
✅Кодчилол
✅Тоглоом хөгжүүлэлт
✅Кибер аюулгүй байдал
✅Электроник
✅Гар утас аппликэйшн хөгжүүлэлт
✅Роботик
✅3D printing
✅Веб хөгжүүлэлт
✅Инженерчлэл
тус тус ур чадваруудаа хөгжүүлж, зөвхөн Монголд биш олон улсад өрсөлдөхүйц ур чадвартай болох хүсэлтэй, ирээдүйд бүх мэргэжлээр их дээд сургуульд орох, дижитал технологийн чиглэлээр ажиллах хүүхдүүдэд зориулав.
Дэлхий тоон технологи руу маш хурдацтай шилжиж, бидний өмнө нь гараараа хийдэг бараг бүх зүйл автомат болж байгааг та анзаарч байгаа. Компьютер, гар утас гэх мэт технологи, интернетийн хөгжлийн нөлөө нь хүний эрүүл мэнд, амьдрал, ажил гээд бидний хийж ирсэн олон зүйлийг орвонгоор нь гэхдээ эерэгээр өөрчилж, хялбарчилж байна. Бидний өдөр тутмын амьдрал, ажилд техник, технологи чухал байр суурь эзлэх нь улам нэмэгдсээр. Технологийн ур чадварын эрэлт улам нэмэгдэж, олон зуун ажлын байрууд технологийн чадварыг шаардаж эхэллээ. Гол нь энэ хөгжил төгсгөлдөө ирээгүй буюу ирээдүйд улам л илүү хөгжих болно. Тийм учраас, технологи болон дижитал системийн тухай гүнзгий ойлголттой байх нь таны хүүхдийг өрсөлдөөнөөс ялгарахуйц нэгэн болгоход туслана. Тиймээс ойрын ирээдүйд, дижитал технологийн боловсрол бидний заавал суралцсан байх ёстой зүйлсийн нэгт орж ирэх болно.
2017 оноос Австралийн ерөнхий боловсролын сургуулиудад код бичих, инженерчлэл, роботик, электроникийн чиглэлээр багшилж байгаад 2019 онд Монголдоо ирж, ТЕЕЕ сургалтын төвөө үүсгэн байгуулсан ч ковидын хөл хориотой холбоотойгоор 2022 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа маань тогтворжсон. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бид 700 орчим хүүхдийг кодчилол, инженерчлэл, роботик, электроник, вэбсайт хийх суурь мэдлэг, ур чадварт сургаж төгсгөсөн байна.
Энэ хугацаанд манай сургалтын хөтөлбөр дандаа эрчимжүүлсэн байдлаар явж ирсэн бөгөөд суралцагсдыг 2 сарын хугацаанд нэг жилийн хичээлээ бүрэн үзэж дуусгахаар загварчлагдсан байсан. Хэдийгээр, сурагчдын маань ур чадвар хангах ёстой түвшнээ хангаж байсан ч эрчимжүүлсэн хөтөлбөр манай сургалтын төвийн цорийн ганц хөтөлбөр байх эсэхт би эргэлздэг байсан. Яагаад гэхээр, хүүхдэд 10 жилийн хөтөлбөрийг 10 сард багтаан ЗААЖ болох ч хүүхдүүд сурсан бүхнээ насан туршдаа хэрэглэх МЭДЛЭГ болгох амаргүй.
Хүнд аливаа зүйлийг сурахад цаг хугацаа, давтамж зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс, сурагчдад хэт их ачаалал өгөхгүйгээр, олон дахин давтуулах замаар сургах нь бүр ч илүү үр дүнтэй байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Хүний суралцах чадварыг “нейро пластисити” хэмээх зүйлээр хэмждэг. Хүн шинэ зүйл сурах болгонд тархинд нь мэдрэлийн эсүүд тухайн шинэ зүйлийг сурахад зориулан шинэ холбоосуудыг үүсгэж байдаг. Гэхдээ, тэр холбоос нь зөвхөн унтаж байх үед л үүсдэг. Дээр нь тэр холбоосууд хэдийчинээ олон давтамжтайгаар үүснэ төдий хэмжээгээр мэдлэг батжиж, насан туршийн мэдлэг болон хоногшин үлддэг. Харин тухайн холбоосыг батжиж амжаагүй байхад нь сурч байсан зүйлээ давтахаа больчихвол холбоос аажмаар суларч эхэлдэг. Тиймээс, шинэ зүйл сурч байхдаа хичнээн ахицтай байсан ч гаршуулахын өмнө орхих нь сөрөг нөлөөтэй байх нь.
Тиймээс, бид ТЕЕ Education сургалтын төвөө хүүхдүүдэд сурч буй эрдмээ насан туршийн болгож үлдээх нөхцлийг хангах, мэдлэгийг яаралгүй, тохиромжтой хугацаанд, олон давталттайгаар авах боломжийг олгох зорилгоор сургууль болгосон юм.
Бид таны асуултад хариулахдаа үргэлж таатай байх болно