fbpx

Төсөл 15 GSM гар утас

Энэхүү төслийн хүрээнд бид дуут дуудлага хийх, SMS илгээх, хүлээн авах чадвартай touch дэлгэц бүхий гар утас хийх бөгөөд үүний үр дүнд бид үүрэн холбооны талаарх мэдлэгээ зузаатган, GSM модуль гэж юу болох, түүнийг хэрхэн ашиглах, Touch дэлгэцийг хэрхэн программчилах талаар мэдлэгтэй болох юм. Бид өмнөх хичээлүүдээр үүнийг хийхэд шаардлагатай хангалттай мэдлэгтэй болсон. Энэхүү төслийн хүрээнд GSM модуль болон, touch дэлгэцийг ашиглаж сурсанаар эдгээрийг ашиглан хийж болох өөр маш олон сонирхолтой төслийг хийх боломжтой болж байгаа билээ.

Nokia 3310 гар утас

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. SIM800L GSM module 1ш
  3. SIM карт 1ш
  4. Touch display 1ш
  5. Утас

Үүрэн холбоо гэж юу вэ?

Үүрэн холбоо нь гар утас ашиглах боломжийг олгодог харилцааны технологийн нэг хэлбэр бөгөөд гар утас нь мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах, хүлээн авах боломжийг олгодог хоёр чиглэлтэй радио юм. Доорх зургийг сайтар ажилглаарай. Бид тодорхой дууд дуудлага, зурвас гэх мэт мэдээллүүдээ ойролцоох станцруу гар утсаараа радио долгион ашиглан дамжуулдаг. Үүнийг мэдээллийг алс хол дамжуулах чадвартай том антенууд өөр антенуудруу дамжуулдаг. Мэдээллийг хүлээж авсан антен тухайн мэддээллээ яг зөв гар утсанд мөн л радио долгион ашиглан хүргэдэг. Яг л буухиа шуудан шиг байгаа биз. Гэхдээ шуудантай харьцуулахад энэ үйл явц нь маш хурдацтай явагддаг.

Үүрэн холбоо
Утасгүй холбооны төхөөрөмжүүд

GSM модуль гэж юу вэ?

Global Mobile System for Mobile Communication (GSM) нь үүрэн холбооны сүлжээнд ашиглагддаг стандарт юм. Өнөө үед ашиглагдаж буй бүх үүрэн технологиуд дунд GSM нь хамгийн өргөн тархсан технологийн нэг юм.

GSM модулиуд нь утасгүй өгөгдөл дамжуулалдаг. Өөрөөр хэлбэл дууд дуудлага, SMS илгээх болон хүлээн авах боломжтой. Эдгээр төхөөрөмжүүд нь хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд бага эрчим хүч зарцуулдаг. Эдгээрийг ямарч төрлийн харилцаа холбооны төслүүд дээр ашиглах боломтой бөгөөд интернетед сүлжээнд хүртэл холбогдох боломжтой байдаг.

SIM800L модуь

GSM модуль нь SIM картыг хүлээн авдаг тусгай төрлийн төхөөрөмж бөгөөд гар утасны нэгэн адил үүрэн холбооны операторын захиалгаар ажилладаг. Үүрэн холбооны операторын үүднээс авч үзвэл GSM модуль нь утас шиг харагддаг. Гар утас ба модулийн ялгаа нь хэрэглээний уян хатан чанар юм.

Бид энэхүү хичээлээр SIM800L гэдэг GSM модуль ашиглах бөгөөд SIM800L нь SMS илгээх, хүлээн авах, дуут дуудлага хийх, хүлээн авах боломжийг олгодог бяцхан үүрэн холбооны модуль юм. Бага өртөгтэй, жижиг хэмжээтэй, дөрвөлжин зурвасын давтамжийн дэмжлэг нь энэ модулийг урт хугацааны холболт шаарддаг аливаа төсөлд төгс шийдэл болгодог. Цуваагаар тодорхой коммандуудыг дамжуулан үүнийг хялбар ашиглах боломжтой байдаг. Бид цуваагаар GSM модульруу коммандуудыг дамжуулахдаа Ардиуног ашиглаж болно. Үүнийг хийхийн тулд зарчмын схем дээр харуулсанаар холболтыг хийх хэрэгтэй.

SIM карт гэж юу вэ?

SIM карт

SIM карт (Subscriber Identity Module or Subscriber Identification Module) нь гар утсан дээрх хэрэглэгчдийг таних, баталгаажуулахад ашигладаг олон улсын гар утасны хэрэглэгчийг таних дугаар болон түүнтэй холбоотой түлхүүрийг найдвартай хадгалах зориулалттай нэгдсэн хэлхээ юм. Өөрөөр хэлвэл энэ нь сүлжээнд холбогдосн хэдэн мянган хэрэглэгчдийг хооронд нь ялгаж мэдээллийг зөв дамжуулахад тусладаг зүйл гэж ойлгож болно.

Зарчмын схем

Зарчмын схем

Программ

Цуваагаар тодорхой коммандуудыг GSM модульруу дамжуулан түүнийг бүрэн удирдах боломжтойг бид мэдсэн. Зарчмын схемын дагуу холболтыг зөв хийсэн бол доор харуулсан кодны тусламжтайгаар коммандуудыг цуваагаар дамжуулах боломжтой. Бидэнд <SoftwareSerial> санг ашиглах бөгөөд энэ нь цуваагаар мэдээлэл дамжуулахад өргөнөөр ашигладаг сан юм.

#include <SoftwareSerial.h>

SoftwareSerial mySerial(10, 11);

void setup() {
  Serial.begin(9600);
  mySerial.begin(9600);
}

void loop() {
  if (mySerial.available()) {
    Serial.write(mySerial.read());
  }
  if (Serial.available()) {
    mySerial.write(Serial.read());
  }
}
AT команд

AT комманд нь GSM модулийг удирдахад зорилсан комманд бөгөөд GSM модулийг шалгах, түүнээс мэдээлэл уншиж авах, мэдээлэл дамжуулах болон тодорхой үйлдлүүдийг хийлгэх боломжтой коммандуудаас бүрддэг. Жишээ болгон оруулсан коммандуудыг ардиуно ашиглан туршиж үзээрэй.

Шалгах:

CommandDescription
ATChecking communication between the module and computer.
Шалгах хүснэгт

Дуут дуудлагын удирдлага:

CommandDescription
ATAAnswer command
ATDDial command
ATHHang up call
ATLMonitor speaker loudness
ATMMonitor speaker mode
ATOGo on-line
ATPSet pulse dial as default
ATTSet tone dial as default
AT+CSTASelect type of address
AT+CRCCellular result codes
Дуут дуудлагын удирдлага хүнэгт

Гар утасны удирдлага :

CommandDescription
AT+CBCBattery charge
AT+CGMIRequest manufacturer identification
AT+CGMMRequest model identification
AT+CGMRRequest revision identification
AT+CGSNRequest product serial number identification
AT+CMEEReport mobile equipment error
AT+CPASPhone activity status
AT+CPBFFind phone book entries
AT+CPBRRead phone book entry
AT+CPBSSelect phone book memory storage
AT+CPBWWrite phone book entry
AT+CSCSSelect TE character set
AT+CSQSignal quality
Гар утасны удирдлага хүснэгт

SMS текст горим:

CommandDescription
AT+CSMSSelect message service
AT+CPMSPreferred message storage
AT+CMGFMessage format
AT+CSCAService central address
AT+CSMPSet text mode parameters
AT+CSDHShow text mode parameters
AT+CSCBSelect cell broadcast message types
AT+CSASSave settings
AT+CRESRestore settings
AT+CNMINew message indications to TE
AT+CMGLList messages
AT+CMGRRead message
AT+CMGSSend message
AT+CMSSSend message from storage
AT+CMGWWrite message to memory
AT+CMGDDelete message
SMS текст горим хүснэгт

SMS PDU горим:

CommandDescription
AT+CMGLList Messages
AT+CMGRRead message
AT+CMGSSend message
AT+CMGWWrite message to memory
SMS PDU горим: