Хичээл 30 Реле

Хэрэглэгдэхүүн:

  1. Ардиуно 1ш
  2. Туршилтын хавтан 1ш
  3. DC motor 1ш
  4. L293D мотор драйвер 1ш
  5. 5V реле 1ш
  6. Тэжээлийн блок модуль 1ш
  7. 9V 1A adapter 1ш
  8. М-М утас 8ш

Реле гэж юу вэ?

Цахилгаан реле нь цахилгаан соронзонгоор ажилладаг унтраалга юм. Бид гарын доорх материал ашиглан цахилгаан соронзонг хялбар хийх боломжтой. Төмөр зүрхэвчийг зэс утасаар ороогоод түүгээр гүйдэл гүйлгэх үед төмөр зүрхэвч соронзон шинж чанартай болдог. Зэс ороомгоор гүйдэл гүйх үед түүний эргэн тойронд цахилгаан соронзон орон үүсдэг. Энэ цахилгаан соронзон оронд байгаа төмөр зүрхэвч соронзон шинж чанартай болдог. Өөрөөр хэлбэл бид цахилгаанаар ажилладаг соронз хийж байна гэж хэлж болно. Энэ нь энгийн соронзноос ялгаатай нь бид хүссэн үедээ сонронзон чадварыг нь алга болгох боломжтой болж байгаад оршино. Цахилгаан соронзон удаан ажиллах үед халдаг. Энэ нь түүний хамгийн том сул тал гэж хэлж болом юм.

Цахилгаан соронз хийх
Цахилгаан соронзон орон

Цахилгаан соронзон нь байгалийн дөрвөн үндсэн харилцан үйлчлэлийн нэг юм. Цахилгаан цэнэгтэй бөөмсийн хоорондын харилцан үйлчлэлийг бий болгодог хүч бөгөөд үүний явагдах орчинг цахилгаан соронзон орон гэнэ.

Реле

Цахилгаан соронзон нь түүгээр гүйдэл гүйх үед соронзон шинж чанартай болдогийг бид мэдэж авлаа. Харин үүнийг механик аргаар соронзон ажиллах үед унтраалга залгагдаж түүгээр гүйдэл гүйх боломжийг бидэнд реле олгож байна. Дээр харагдаж байгаа зурагийг сайтар ажиглаарай. Энэ нь бидэнд релений ажиллах зарчмыг ойлгоход туслах болно.

Реле

Релег туршилтын хавтан дээр байрлуулахад хүндрэл үүсэж магадгүй юм. Үүнийг хэрхэн яаж шийдэхийг доор зурагт харууллаа.

Реле туршилтын хавтан дээр байрлуулах

Зарчмын схем

Зарчмын схем
Зарчмын схем

Программ

Схемын дагуу холболтоо хийсэн бол одоо программчлах хэрэгтэй. Үүнийг лед гэрэл асааж унтраадагтай адилхан удирдаж болно. Релег шууд микроконтроллероор удирдахад тохиромжгүй юм. Учир нь реле их цахилгаан гүйдэл зарцуулдаг. Иймд бид L293D драйверийг ашиглан релег удирдах боломжтой. Программын зорилго нь реле ашиглан тогтмол гүйдлийн моторийг эргүүлэхэд оршино. Гэхдээ бидний хэлхээ моторыг зөвхөн нэг чиглэлд л эргүүлж чадна. Үүнийг илүү сонирхолтой болгох үүднээс Реле ашиглан тогтмол гүйдлийн моторын туйлыг сольж болдог хэлхээ зохиож болох юм.

Бодит зураг