
“Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл Технологи Электроникийн сургуульд электроникийн инженерийн мэргэжлээр суралцаж байна. Би Монголын технологийн ирээдүйг бүтээлцэж буй нэгэн гэж бодон ухамсарлаж байгаа. Тиймээс шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд зориулж байгаадаа туйлын баяртай байна. Манай улс технологийн хурдтай хөгжлийн эрин үед дотоодын чадварлаг инженерүүдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Цаашид технологийн салбарт мэдлэгээ улам гүнзгийрүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж хүн болон байгальд ээлтэй, ашиг тустай бүтээл бүтээхийг зорьдог. Монголын залуу үеийнхний шинжлэх ухаан, технологийн хөгжилд мэдлэг түгээх миний том зорилго юм.”