
“Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд Мэдээллийн технологи хөтөлбөрийн 3-р түвшинд суралцдаг. Мэдээллийн технологийн салбарт зөвхөн техник ур чадвар эзэмшихээс гадна асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар чухал байр суурь эзэлдэг гэж үздэг. Програм хангамж хөгжүүлэх, системийн доголдлыг засах, эсвэл шинэ шийдэл боловсруулах зэрэг аливаа бүтээлч үйл ажиллагаанд асуудлыг олон талаас нь харж, зөв гарц гаргалгааг олох шаардлага тулгардаг. Иймээс суралцагчдынхаа бүтээлч сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхэд чиглэн ажиллахыг зорьж байна.”