“Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл Технологи, Электроникийн сургуульд Програм хангамжийн хөтөлбөрөөр суралцаж байна. Тоглоом хөгжүүлэлтээр дамжуулан хүүхэд, залуусыг өөрийн авьяас чадвар, бүтээлч боломжийг нээж ойлгоход нь урам зориг өгөхийг зорьдог. Хүн бүрийн дотор орших бүтээлч сэтгэлгээ, суралцах эрмэлзэлд итгэдэг бөгөөд энэ итгэлээрээ дамжуулан бусдыг чиглүүлэх, мэдлэгээ хуваалцахыг хүсдэг. Тоглоомыг зөвхөн зугаа цэнгэл бус, харин бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ертөнцийг танин мэдэх гүүр гэж үздэг.”