
“Би Монгол Улсын Их Сургуулийн Компьютерын Ухааны хөтөлбөрөөр суралцаж буй 4 дүгээр курсын оюутан байна. Багаасаа компьютерт их сонирхолтой байсан учраас би энэ мэргэшлийн дагуу шамдан суралцахаар шийдсэн. Компьютер нь аливаа хэд хэдэн программуудыг хэрхэн цуг ажиллуулдаг, сүлжээнд яаж өгөгдөл болон мэдээллийг хуваалцдаг, онлайнаар бодит цаг хугацаанд хүмүүсийг хооронд нь холбогдуулдаг гэх мэт зүйлсүүдийн тухай суралцаж буй дүү нартаа хуваалцаж байгаадаа маш баяртай байна.”