“Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Программ хангамжийн хөтөлбөрөөр суралцдаг бөгөөд одоогоор 4.0 голч дүнтэй суралцаж байна. Программ хангамжийн хөгжүүлэлт, системийн архитектур, алгоритмын чиглэлээр гүнзгий сонирхолтой. Суралцаж байх хугацаандаа алгоритмын сургалт, хичээлд туслах дадлага хийж, оюутнуудыг дэмжих, мэдлэгийг ойлгомжтойгоор дамжуулах арга барилд суралцсан. Миний цаашдын зорилго бол програм хангамжийн чиглэлээр гүнзгий судалгаа хийж, мэдлэгээ шинэ үеийн оюутнуудад хуваалцаж чаддаг чадварлаг, бүтээлч багш болох юм. Мөн чөлөөт цагаараа MLBB MGL нийгэмлэгт фан артистаар ажиллаж, уран бүтээлээрээ олон нийтийн дунд эерэг уур амьсгал, бүтээлч сэтгэмжийг түгээдэг. Урлаг, технологийг хослуулан хөгжүүлэх нь миний хувьд өөрийгөө илэрхийлэх, шинэ санаа олох хамгийн сайхан арга юм.”