fbpx

Инженер багш

Б.Булганзаяа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “IT” инженерээр суралцдаг. Цаашид мэргэжлээ хиймэл оюунтай хослуулан эзэмших зорилготой. Хичээлийнхээ хажуугаар өөрийн хоббигоороо шинэ програмчлалын хэл сурах, подкаст сонсох дуртай. “Оролдлого сайт оройд нь” гэдэг үгэнд дуртай. Өөрийн зорилго хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай, хичээнгүй байхад хэн бүхэнд чадахгүй зүйл гэж үгүй. Санаанд багтсан зүйл заяанд багтдаг.

Х. Буяндэлгэр

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл Технологи Электроникийн сургуульд програм хангамж хөтөлбөрөөр суралцдаг. Full Stack хөгжүүлэгчээр ажиллахыг хүсдэг. Салхины чиглэлийг өөрчилж чадахгүй ч завины далбааг хүрэх цэгт очиход залуурдаж чадна гэх үг шиг сурагчдадаа ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь тэднийг чиглүүлж, туслахыг хүсдэг.

Ш.Болор

ШУТИС-МХТС-д Электроникийн инженерээр суралцдаг. Шулуун шударга, бусдад тусархаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй. Стандартыг 90-100%-н гүйцэтгэлтэй суралцаж, өрөөлийн хүсэл зорилгийг биелүүлэхийн төлөө зорилго тавин ажиллаж чаддаг. Монгол улсын шилдэг инженерүүдийн эгнээг нэмэгдүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэх туйлын тэмүүлэлтэй.

Б.Сайнбаяр

Би мэдээллийн технологийн салбарт 4+ жил, үүнээс 2 жил хиймэл оюун ухаан болон машин сургалтын инженерээр ажилласан туршлагатай. Технологийн мэдлэгээ бусдад түгээх зорилгоор боловсролын салбарт ажиллаж, бага ба дунд ангийн сурагчдад программчлал болон AI-гийн хичээл заадаг. Инженерчлэл, сургалт болон контент бүтээлийг хослуулан төслийг эхнээс нь хэрэгжилт хүртэл удирдан гүйцэтгэх чадвартай.

Г. Батзориг

Монгол улсын их сургууль МХТС Программ хангамж мэргэжлээр суралцдаг. Хувиараа шүлэг бичих уран зураг сонирхох хоббитой. Би хийгээд алдахаас илүү хийхгүй байхаас айдаг. Өөрийн үзэл бодолдоо үнэнч надад бусдын амьдрал илүү гэрэлтэй болгох шиг жаргалтай зүйл байхгүй.Хувь хүний шударга ёс хийгээд тэгш байдлыг дэмждэг. Сурагчдадаа хичээл заах үедээ мэргэжлийн онолууд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж хүн […]