Amazon Robotics нь арав гаруй жилийн өмнө 2012 онд Массачусетс мужид төвтэй Kiva Systems компанийг худалдан авснаар үүсгэн байгуулагдсан. Амазон нь бараануудыг ангилж, өргөж, зөөдөг 10 төрлийн 1 сая гаруй роботтой.

Амазоны роботын технологийн зорилго нь энгийн: ажилчдынхаа ажлын өдрийг аюулгүй, хялбар, илүү бүтээмжтэй болгохын зэрэгцээ үйлчлүүлэгчдэдээ бараагаа урьд өмнөхөөсөө илүү хурдан хүргэх.
Sequoia бол Amazon-ийн агуулахын бүтцийг шинэ түвшинд гаргасан нэгдсэн автоматжуулалтын систем юм. Энэ систем нь барааг хадгалах, буцаан татах, шалгах, түүвэрлэх зэрэг гол процессуудыг автоматжуулж, агуулахын ажиллагааны хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.

Hercules бол хүнд даацын тавиур болон том оврын бараа зөөвөрлөх зориулалттай AGV (Automated Guided Vehicle). Агуулахын том тавиуруудыг өргөж, тодорхой бүс рүү тээвэрлэнэ. Hercules өөрийн камерыг ашиглан шалан дээрх кодлогдсон тэмдэглэгээг уншдаг бөгөөд энэ нь түүнд навигаци хийх, байрлалаа олох боломжийг олгодог.
Titan нь Hercules-ээс ч илүү даацтай, хүчирхэг робот. Том оврын бүтээгдэхүүн, өргөн тавиур, инженерийн тоног төхөөрөмж зэрэг жин ихтэй материалыг зөөвөрлөхөд зориулагдсан. Titan нь олон төрлийн мэдрэгч, 3D орчны зураглалын систем ашиглан ачааг хамгийн аюулгүй замаар тээвэрлэдэг.
Vulcan бол сав баглаа боодол, шугамын механик ажиллагааг автоматжуулахад ашиглагддаг робот систем. Зөөвөрлөх, чиглүүлэх, өргөх зэрэг давтагддаг механик хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг.


Blue Jay нь жижиг оврын, хөнгөн хөдөлгөөнт робот платформ бөгөөд агуулах доторх хөнгөн бараа, багцын чиглэл, жижиг тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Борлуулалт ихтэй улиралын үед хурдан хөдөлгөөн шаарддаг бүсүүдэд ихэвчлэн ашиглагддаг. Зөвхөн хөдөлгөөнтэй бус, камер болон мэдрэгчээр орчны мэдээллийг цуглуулдаг “assistant” роботын үүрэг ч гүйцэтгэдэг.

Sparrow бол Amazon-ийн хамгийн дэвшилтэт item-handling буюу бараа барьж ангилах робот гар юм. Компьютер хараа (computer vision), AI таних систем ашиглан хайрцаг, жижиг эд зүйлсийг ялган таньж, зөв савлагааны бүс рүү дамжуулдаг. Sparrow нь олон төрлийн хэлбэр хэмжээтэй барааг барих чадвартай тул хүний гараар хийх хамгийн их цаг зарцуулдаг ажлыг автоматжуулсан том дэвшил болсон.
Packaging Automation нь робот гар, шошголох машин, хайрцаг бүрдүүлэх төхөөрөмж зэргийг хослуулсан баглаа боодлын бүрэн автомат систем юм. Энэ систем нь барааг хэмжих, хайрцаг сонгох, хайрцаглах, баглах, шошголох зэрэг бүхий л үйл явцыг автоматаар гүйцэтгэдэг. Ингэснээр илгээмжийн хурд болон нэгж ажиллагааны өртөг эрс буурдаг

Robin бол савласан бараа болон багцыг таних, өргөх, жолоодох, сортлох функц бүхий робот гар юм. Энэ нь conveyor шугам дээр ирсэн багцуудыг сканнердаж, зөв бүс рүү шилжүүлдэг. Robin нь ачааны хэлбэр болон хэмжээний ялгааг үл харгалзан тогтвортой ажиллах боломжтой тул олон төрөлт бараа бүхий агуулахад онцгой үр дүнтэй.
Cardinal нь дижитал хараа болон AI алгоритм ашиглан багцыг өргөж ангилах өндөр нарийвчлалтай робот гар юм. Барааг камер, 3D мэдрэгч ашиглан шинжилж, аюулгүй барьж өргөх боломжтой өнцөг, байрлал, даралтыг автоматаар тооцдог. 50 фунт хүртэлх барааг барьж чаддаг.
Proteus бол Amazon-ийн анхны 100% автономит хөдөлгөөнт робот (AMR) юм. Энэ робот нь LiDAR болон computer vision ашиглан орчныг таниж, хүнтэй мөргөлдөхгүйгээр нэг орчинд хамтран ажиллах чадвартай. Proteus нь тавиур, carts болон бусад тээврийн платформыг аюулгүй зөөвөрлөх бөгөөд Amazon-ийн ирээдүйн бүрэн автономит агуулахын суурь технологи гэж тооцогддог.
Эх сурвалж: https://www.aboutamazon.com/news/operations/amazon-robotics-robots-fulfillment-center