Энэ оны 8-н сард Хятад улс робот болон хиймэл оюун ухааны хөгжлийг хүмүүст таниулах зорилгоор 3 хоногийн хугацаатай хүн хэлбэрт роботын тэмцээн зохион байгуулж, нийт 16 улсаас 280 ширхэг баг оролцлоо.
Тухайн олимпод гүйлт, ширээний теннис гэх мэт тэмцээнээс өгсүүлээд бүр эм, эд зүйл ангилах, ширээ гэр цэвэрлэх гэх мэт тэмцээнүүд хүртэл байсан юм.

Америк, Герман, Бразил гэх мэт улсуудаас нийт 192 их сургуулийн төлөөлөл, мөн Unitree, Fourier intellegence гэх мэт 88 компани, үйлдвэрийн роботууд өрсөлдсөн ба тухайн олимпыг үзэх тасалбарын үнэ нь 128 – 580 юань хүртэл буюу 65’000 – 300’000 төгрөгийн хооронд байсан юмсанж.
Гэвч энэхүү тэмцээн нь бүх оролцогчдын хувьд амжилттай болж өндөрлөөгүй байна. Хөлбөмбөгийн тэмцээний үеэр дөрвөн роботууд хоорондоо мөргөлдөж, орооцолдон унасан бол 1500 метрийн гүйлтийн тэмцээн дээр нэг робот бүрэн хурдаараа гүйж байгаад унтарч унасан байна. Зарим роботууд нь үе үе хүмүүсийн гар, туслалцааг ихээхэн шаардаж байсан ч ихэнх роботууд нь хүмүүсээс ямар ч хамааралгүй ажиллаж үзэгчдийг алмайруулж чаджээ.
Олимпын зохион байгуулагчид энэхүү тэмцээнүүдийг зохион байгуулснаараа роботуудыг сайжруулах, хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж маш үнэ цэнтэй өгөгдлүүдийг цуглуулж авах гайхалтай боломж бүрдэж байна гэж дурджээ. Жишээ нь хөлбөмбөгийн тэмцээн дээр роботуудын координатын удирдлагын системийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны сургалтад ашиглаж болох олон төрлийн өгөгдлүүдийг инженерүүд цуглуулж чадсан байна.
/https://tf-cmsv2-smithsonianmag-media.s3.amazonaws.com/filer_public/7d/d4/7dd41a21-d39f-4634-b11c-a7c191b1e325/gettyimages-2230231148.jpg)
Хятад улс нь хүн амын хөгшрөлт мөн АНУ-тай хийж буй дэвшилтэт технологийн өрсөлдөөн гэх мэт том том шалгууруудтай тэмцэж байгаа тул хүн дүрст болон робот техникт тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Сүүлийн саруудад Бээжинд болсон дэлхийн анхны хүн дүрст роботын тэмцээн, роботын бага хурал, хүн дүрст роботуудад зориулсан жижиглэн худалдааны дэлгүүрүүдийг нээх зэрэг хэд хэдэн өндөр зэрэглэлийн робот техникийн арга хэмжээг зохион байгуулсан.
Morgan Stanley-ийн шинжээчид тайландаа өмнөх жилүүдтэй харьцуулахад саяхан болсон роботын бага хуралд олон нийтээс ирсэн хүмүүсийн тоо огцом өссөнийг тэмдэглэж, энэ нь “зөвхөн засгийн газрын өндөр албан тушаалтнууд төдийгүй Хятад улс төмөр бие махбодтой хиймэл оюун ухааны тухай ойлголтыг хэрхэн хүлээн авч байгааг харуулж байна” гэжээ.
Илүү ихийг үзэхийг хүсвэл доорх бичлэгийг сонирхоорой.
Боловсролыг инженерчлэв.
