Одоогийн нийгэмд antivirus-ийн хэрэгцээ багассан мэт санагддаг ч шинэ төрлийн вирус, халдлага тасралтгүй гарсаар байна. Тэгвэл бид өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Энэ нь таны төхөөрөмжийн нас, хэрэглээний хэв маягаас шууд хамаарна.

Хэрвээ та шинэхэн компьютер эсвэл гар утас ашигладаг, мөн сэжигтэй линк дарах, үл мэдэгдэх програм суулгах зэргээс зайлсхийдэг бол таны төхөөрөмжийн анхдагч хамгаалалт хангалттай. Орчин үеийн системүүд болох Windows Defender (Windows), XProtect (macOS), Google Play Protect (Android) гэх мэт хамгаалалтын системүүд автоматаар ажилладаг. Эдгээр нь вирусийн мэдээллийн сан (database)-д тулгуурладаг тул хуучин төрлийн вирусийг маш сайн таньж устгадаг.
Гэсэн хэдий ч технологийн хөгжилтэй зэрэгцэн вирусууд илүү ухаалаг болж байгаа тул antivirus програмууд ч өөрсдөө хөгжиж байна. Орчин үеийн antivirus системүүд үүлэн технологи (cloud scanning) болон хиймэл оюун ухаан (AI) ашиглан шинээр гарч буй вирусийг бодит цагт илрүүлэх чадвартай болсон нь уламжлалт database-т суурилсан аргыг давж гарч байна.
Antivirus шаардлагатай нөхцөл
- Та хуучин үйлдлийн систем (жишээ нь Windows XP) ашигладаг бол. Ийм системийг интернэтэд antivirus-гүй орхивол ердөө 5 минутын дотор хакерын халдлагад өртөх эрсдэлтэй.
- Та torrent, crack файл татаж хэрэглэдэг бол. Эдгээр нь вирус, spyware зэрэг халдвар дагуулдаг.
- Та бусдын USB, үл мэдэгдэх зөөврийн төхөөрөмж тогтмол ашигладаг бол.
Товчхондоо, antivirus хэрэгтэй эсэх нь таны хэрэглээнээс шалтгаална. Орчин үеийн системүүд өөрсдөө маш сайн хамгаалалттай болсон ч хамгийн хүчтэй хамгаалалт бол хэрэглэгчийн хариуцлага юм.
Сэжигтэй линк дарахгүй байх, зөвхөн найдвартай эх сурвалжаас апп татах, системээ шинэчилж байх нь antivirus-аас дутахааргүй хамгаалалт болно.
Хайлт
Категори
- 1 минутын уншлага (335)
- 2 минутын уншлага (195)
- AI (23)
- Machine Learning (10)
- Algorithm (13)
- Bиртуалчлал (1)
- Competitive programming (22)
- CodeX (2)
- computer science (19)
- ide (1)
- Аюулгүй Байдал (4) (6)
- боловсрол (134)
- Зөвлөгөө (74)
- Инженерчлэл ба Технологийн Системүүд (2) (25)
- Код (89)
- Богино прожектууд (12)
- Зөвлөгөө (41)
- Компьютерын Шинжлэх Ухаан ба Програмчлал (1) (37)
- Крипто (18)
- Математик (7)
- Өгөгдөл ба Хиймэл Оюун Ухаан (3) (16)
- Систем (1)
- Сурагчдад (7)
- Тархи ба Код (8)
- Технологи, Нийгэм ба Боловсрол (5) (34)
- Технологийн түүх (12)
- Тоглоом хөгжүүлэлт (3)
- Хөндлөнгийн (28)
- Электроник (5)
- Робот (1)