fbpx

2010 онд нэгэн дата төв өдөрт хэдэн терабайт мэдээлэл боловсруулдаг байсан.
Өнөөдөр тэрхүү тоо минут тутамд тоологдож байна. 5G сүлжээний ачаар бидний амьдрал цахилгаан мэт хурдтай болсон ч энэ “цахилгаан”-ыг хаана үйлдвэрлэж, хэрхэн удирдаж байгааг бид анзаарахгүй өнгөрдөг…

5G гэж юу вэ?

5G (тав дахь үеийн гар утасны сүлжээ) нь 4G-с илүү өндөр хурдтай, илүү бага хоцролттой, илүү олон төхөөрөмж нэгэн зэрэг холбогдох боломжтой сүлжээний технологи юм. Энэ нь зөвхөн гар утасны хурдыг нэмэгдүүлэх бус, интернэтэд холбогдсон ухаалаг төхөөрөмжүүдийн (IoT) эрин үед чухал үүрэг гүйцэтгэнэ.

5G сүлжээний талаарх сонирхолтой баримтууд:

  1. 5G нь зөвхөн хурд биш — хоцролт бараг 0!
    5G сүлжээний хамгийн гайхалтай чадвар бол “ultra-low latency”, буюу мэдээлэл дамжуулах хоцролт ердөө 1 миллисекунд (0.001 секунд) хүрдэг. Харьцуулбал, таны нүд анивчих хугацаа 300-400 миллисекунд орчим байдаг. Энэ нь технологийн хувьд асар том дэвшил бөгөөд:
    • Автомат машин секундыг зуу хувааснаар тоормослож чадна
    • VR тоглоомууд бараг бодит мэт мэдрэмж төрүүлдэг болно
  2. Эмнэлгийн мэс заслыг алсаас хийх боломжтой болгоно.
    5G-ийн бага хоцролттой сүлжээний тусламжтайгаар эмч нар алсаас робот удирдаж мэс засал хийж болно. 2019 онд Хятадад эмч нар 5G ашиглан 3000 км-ийн цаана мэс ажилбар амжилттай хийсэн!
    • Жишээ нь : Таныг Улаанбаатарт байхад, мэргэжлийн эмч Шанхайгаас таныг мэс заслын робот ашиглан эмчилж чадна.
  3. Машинууд хоорондоо “ярьж”, осол багасгаж, түгжрэл арилгана.
    5G-ийн тусламжтайгаар машинууд хоорондоо мэдээлэл шууд солилцож эхэлнэ. Жишээ нь:
    • Урд яваа машин гэнэт тоормосолбол, таны машин түүнийг анхааруулга хүлээлгүйгээр мэдэж, тоормосолно.
    • Замын хөдөлгөөн автоматаар зохицуулж, гэрлэн дохио ч шаардлагагүй болох ирээдүйтэй.
  4. 5G сүлжээ антенн ихтэй — гэхдээ жижигхэн.
    5G сүлжээ нь өндөр давтамж (millimeter wave) ашигладаг тул хана, мод, бороо гэх мэт зүйлсийг амархан “сааруулдаг”. Тиймээс сүлжээг бүрэн ажиллагаатай байлгахын тулд олон жижигхэн антенн (small cell)-ийг ойрхон суурилуулах шаардлагатай болдог.
    • Сингапур болон Сөүл зэрэг хотуудад 5G-ийн антеннуудыг гэрлийн шон, автобусны буудал, дэлгүүрийн хаяг, барилгын буланд байрлуулдаг.
  5. AR/VR бодитоор “амь орох” цаг ирж байнадит байдлыг (AR) “амь оруулна”.
    Өнөө үед AR/VR төхөөрөмжүүд (жишээ нь: Meta Quest, Apple Vision Pro) хоцролттой, зураг нь саатах эсвэл тасалдах асуудалтай. Харин 5G-ийн бага latency болон өндөр хурд энэ асуудлыг шийднэ:
    • Виртуал хичээл бодит анги шиг мэдрэгдэнэ
    • Спорт тоглолт, концерт-ыг VR-р дамжуулан шууд үзэх боломжтой болно
    • AR технологи-ийг хэрэглээд танай өрөөнд виртуал тавилга байрлуулж үзэхэд яг л тэнд байгаа мэт мэдрэгдэнэ.
  6. 5G-ийн хурдтай долгион “саадтай” харьцахад муу
    5G-ийн сул талууд нь:
    • Ханын цаана нэвтрэх чадвар багатай
    • Мод, бороо, цасанд амархан саатдаг
      Иймээс оператор компаниуд илүү олон антенн байрлуулж, сүлжээг тархмал (distributed) хэлбэрээр хөгжүүлж байна. Энэ нь дата төвүүд ч edge хэлбэрт шилжихэд хүргэдэг.
  7. 1 хэрэглэгч өдөрт хэдэн терабайт дата дамжуулах боломжтой болно.
    5G сүлжээг ашиглавал:
    • 4K, 8K видеог шууд үзэх боломжтой
    • VR тоглоом, AR апп-ууд маш их мэдээлэл дамжуулдаг
    • Ганц хэрэглэгч сард 100 ГБ-аас хэдэн ТБ хүртэл дата ашиглах боломжтой
  8. Хиймэл оюун ухаан 5G-ээр “амилж” байна.
    AI системүүд их хэмжээний дата дээр ажилладаг. Харин 5G нь:
    • IoT төхөөрөмжөөс датаг хурдан дамжуулна
    • Edge computing ашиглан датаг бодит цаг хугацаанд боловсруулна
    • Ухаалаг хот, ухаалаг үйлдвэр, ухаалаг эрүүл мэндийг бодит болгоно
  9. Илүү хурд = Илүү цахилгаан хэрэглээ.
    5G нь:
    • Илүү олон антенн
    • Илүү их дата
    • Илүү их сервер гэсэн утгатай тул эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж байна. Иймд дата төвүүд:
      • Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих
      • Хөргөлтийн системийг сайжруулах
      • AI-р хэрэглээг хянах
  10. 5G-г ашиглахад зөвхөн утас хангалтгүй — дэд бүтэц чухал.
    Олон хүн шинэ утас авбал 5G-г бүрэн мэдрэнэ гэж боддог. Гэтэл:
    • Зарим оператор компаниуд “True 5G Standalone” биш, 4G суурин дээр ажиллаж байгаа 5G ашигладаг.
    • Дэд бүтэц бүрэн хөгжөөгүй тохиолдолд 5G утас ч 4G шиг ажиллаж магадгүй.

Дүгнэлт

5G бол зүгээр нэг хурд нэмэгдүүлсэн сүлжээ биш — энэ бол амьдралыг өөрчлөх платформ. Гэхдээ 5G-ийн ард байгаа мянга мянган дата төв, сүлжээний инженер, шинэ дэд бүтэц нь бидний мэддэггүй “баатрууд” юм. Технологи хөгжихийн хэрээр бидний өмнө асар олон боломжууд нээгдэж байна. Харин эдгээр боломжийг хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдэг нь биднээс л шалтгаална.

Leave a Reply