fbpx

6G буюу зургаа дахь үеийн сүлжээг бол өнөөдөр судлагдаж буй хамгийн дэвшилтэт сэдвүүдийн нэг юм. 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрэх зорилготой 6G нь зөвхөн хурд нэмэх бус, бүхэл бүтэн дижитал ертөнцийг дахин тодорхойлохоор зорьж байна. Тэгвэл Япон улс нь энэ өөрчлөлтийг анхдагч болон орж ирээд байна.

6G Технологи гэж юу вэ?

  • Хурд: 5G-ээс 10-100 дахин хурдан (100 Gbps ~ 1 Tbps)
  • Хугацааны хоцролт: 1 миллисекундээс бага, бодит цагийн хариу
  • Сүлжээний ухаалаг байдал: AI-тэй уялдсан, өөрөө удирдлагатай сүлжээ
  • Сансар болон нисэх орчны сүлжээ: Дэлхийн хаана ч холбогдох боломж

Дээрх зурган дээрээс 4G, 5G болон 5G сүлжээнүүдийн үзүүлэлтүүдийг харуулсан байна.

1. Peak Data Rate (дээд хурд, Tbps)

  • 4G: 1 Gbps хүрэхгүй
  • 5G: ~20 Gbps
  • 6G: 1 Tbps-с дээш
    6G нь хамаагүй өндөр дамжуулах чадвартай.

2. User Experienced Data Rate (хэрэглэгчийн бодит хурд, Gbps)

  • 4G: ~0.01 Gbps
  • 5G: ~0.1–1 Gbps
  • 6G: 1 Gbps-с дээш
    Хэрэглэгч 6G сүлжээнд холбогдсон үед өндөр тогтвортой хурд мэдэрнэ.

3. Spectrum Efficiency (Давтамжийн үр ашиг)

  • 4G: 1X (суурь хэмжээ)
  • 5G: 3X
  • 6G: 15X хүртэл
    Нэгж давтамжийн зурвасаас дамжуулах мэдээллийн хэмжээ улам нэмэгдэнэ.

4. Mobility (Хөдөлгөөнт байдлын дээд хязгаар, км/цаг)

  • 4G: ~350 км/цаг
  • 5G: ~500 км/цаг
  • 6G: >1000 км/цаг
    Өндөр хурдтай галт тэрэг, онгоц зэрэг хурдацтай хөдөлж буй объектод хүртэл тогтвортой сүлжээ өгнө.

5. Latency (саатлын хугацаа, ms)

  • 4G: 10–50 ms
  • 5G: ~1 ms
  • 6G: 0.01–0.1 ms
    Маш бага хоцролт – алсын зайн мэс засал, бодит цагийн XR боломжтой болно.

6. Connectivity Density (Холболтын нягтрал, төхөөрөмж/км²)

  • 4G: ~10⁵ (100,000)
  • 5G: 10⁶ (1 сая)
  • 6G: 10⁷ (10 сая)
    Хотын нэг км² талбайд 10 сая хүртэл төхөөрөмжийг холбох чадвартай.

7. Network Energy Efficiency (Сүлжээний энергийн үр ашиг)

  • 4G: суурь
  • 5G: 10X
  • 6G: 100X
    Бага цахилгаан зарцуулж, их мэдээлэл дамжуулна.

8. Area Traffic Capacity (Нэгж талбайд дамжуулах чадвар, Gbps/m²)

  • 4G: ~0.001 Gbps/m²
  • 5G: ~0.01 Gbps/m²
  • 6G: >0.1 Gbps/m²
    Олны бөөгнөрөлтэй газар (спорт цэнгэлдэх хүрээлэн, концерт гэх мэт) өндөр хурдтай интернет ашиглах боломж.

Энэхүү зургаас харахад 6G нь хурд, холболт, энергийн үр ашиг, саатлын хугацаа, хөдөлгөөнт байдал гээд бүх гол үзүүлэлтүүдээрээ илт давуу байна. Үүний ачаар бид ухаалаг хот, AI-д суурилсан сүлжээ, сансрын холболт зэрэг шинэ эрин рүү ойртож байгаа юм.

3. Япон улсад хийгдэж буй 6G-ийн судалгаа, туршилт

Тэргүүлэгч байгууллагууд:

  • NTT Docomo:
    • Fujitsu болон NEC-тэй хамтран 100 GHz давтамж дээр амжилттай туршилт хийсэн (2023).
    • 6G ашиглан хотуудын дунд өндөр хурдны мэдээлэл дамжуулалт хийж чадсан.
  • SoftBank:
    • HAPS (High Altitude Platform Station) буюу агаар мандлын өндөрт нисдэг станцуудаар дамжуулан сүлжээний хандалтыг нэмэгдүүлэх төсөлд анхаарч байна.
  • Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам (MIC):
    • “Beyond 5G” стратегийн хүрээнд 6G хөгжлийг санхүүжүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж байна.

Тухайлбал:

  • Терагерцийн давтамж бүхий туршилтын төхөөрөмжүүд
  • 6G-д зориулагдсан антенн, хүлээн авагч технологийн судалгаа
  • Хот, хөдөөгийн сүлжээний ялгааг арилгах зорилготой төсөл

Энэ салбарт одоогоор Япон улс нь хөл нийлүүлэн тэр ч бүү хэл түрүүлж алхаж байж магадгүй. Харин бусад улсуудын хувьд авч үзэцгээе

4. Олон улсын түвшинд 6G хэрхэн хөгжиж байна вэ?

🇺🇸 АНУ:

  • Next G Alliance (Apple, Google, Qualcomm г.м): 6G-ийн стандартыг бий болгохоор хамтран ажиллаж байна.
  • DARPA: Цэргийн зориулалттай 6G судалгаа.

🇪🇺 Европ:

  • Hexa-X (Nokia тэргүүлдэг): Европын холбооны санхүүжилттэй 6G сүлжээний архитектурын судалгаа.

🇰🇷 Өмнөд Солонгос:

  • Samsung: 2028 он гэхэд 6G хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой.

🇨🇳 Хятад:

  • 2020 онд анхны 6G туршилтын хиймэл дагуулыг хөөргөсөн.

Сонирхолтой баримтууд

1. Netflix-ийн бүх цувралыг 1 секундэд татах боломжтой!

  • 6G-ийн онолын дээд хурд: 1 Терабит/секунд (Tbps) буюу 125 Гигабайт/секунд
  • Netflix-ийн нийт контент ~10 Терабайт гэж үзвэл, ердөө 1–2 секундэд бүхэлд нь татаж чадна!

2. 0.01 миллисекунд хоцролт = Бодит цагийн мэдрэмж

  • Хоёр төхөөрөмжийн хоорондын хариу нүд ирмэхээс 100 дахин хурдан
  • Энэ нь алсын зайн мэс засал, VR тоглоом, AI жолоодлого зэрэгт шийдвэрлэх нөлөөтэй

3. 8K видео бичлэгийг секундэд шууд дамжуулах чадалтай

  • 6G нь өндөр чанартай 8K, 16K видео дамжуулахад бүрэн хүрэлцээтэй хурдтай

4. 1000 км/цаг хурдтай хөдөлж буй галт тэргэнд ч тасралтгүй холболт

  • 6G нь өндөр хурдтай хөдөлгөөнд зориулж бүтээгдсэн (→ >1000 км/цаг дэмжинэ)
  • Ирээдүйд супер хурдны галт тэрэг, агаарын такси ч интернетээс салахгүй

Сөрөг нөлөө болон тулгарч буй асуудлууд

  • Давтамж өндөр болох тусам: Холын зайнд тархалт муудна, барилга, байгалийн саадтай тулгарна.
  • Эрчим хүчний хэрэглээ: Маш их хүч шаардана.
  • Олон улсын стандартын зөрүү: Стандартыг уялдуулах шаардлага.
  • Нийгмийн нөлөө: Хэт хамаарал, хяналт, AI-ийн этик асуудлууд.

Эцэст нь хэлэхэд 6G бол зөвхөн хурдны тухай биш. Энэ бол бидний харилцаа, нийгмийн бүтэц, хотын менежмент, тэр ч байтугай сансрын холбооны ирээдүйг өөрчлөх хүчин зүйл. Япон улс энэ салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд дэлхий нийттэй зэрэгцэн алхаж байна.

Leave a Reply