fbpx

Хүн төрөлхтний хамгийн том хэрэгцээ бол өөрийн бодлыг ойлгуулж, бусдын бодлыг ойлгох юм. Бид өөрсдийгөө илэрхийлэхдээ хэл, бичиг, дуу хоолой, дохионы хэл гэх мэт гүүрээр хоорондоо харилцаж ирсэн. Гэвч зарим хүмүүс тухайн гүүрийг гатлахад бэрхшээлтэй эсвэл гаталж чадахгүй байх тохиолдол олон. Харин Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) лабораторид залуу судлаачдын баг хүн бүрд тэгш боломжтой гүүр бүтээх санаа төрч “AlterEgo” хэмээх төхөөрөмжийг бүтээсэн нь хүний дотоод хэл яриаг гадна ертөнцтэй холбох шинэ гүүр нээсэн юм.

AlterEgo анхны загвар

AlterEgo нь жижигхэн электродуудаар хүний ярианы булчингийн үл мэдэгдэх дохионуудыг мэдэрч, ямар ч дуу үггүйгээр мэдээллийг дамжуулдаг. Ингэснээр ам нээхгүйгээр машин технологи, хиймэл оюун ухаан болон хүмүүстэй бодлоороо харилцах боломжтой болж байгаа юм.

AlterEgo системийн бүтцийг алхам алхмаар тайлбарлая:

Электрод мэдрүүрүүдийн зохион байгуулалт:

Тус төхөөрөмж нь нүүр, эрүү болон хэл ярианы булчин бүхий хэсгүүд дээр электрод буюу жижиг мэдрүүрүүдийг байрлуулж сигнал хүлээн авдаг. Судалгааны эхэн явцад 30 орчим байршлуудыг туршиж, тэднээс хамгийн үр дүнтэй 7 цэгийг сонгосон байна.

Эдгээр цэгүүд нь laryngeal region, hyoid region, levator anguli oris, orbicularis oris, platysma, anterior belly of the digastric, mentum болох хэл, эрүү, амны хэсгийн булчингуудад байрлах бөгөөд subtle буюу маш бага хөдөлгөөнтэй дохиог барихаар тохируулагдаж инженерчлэгдсэн.

Дохио боловсруулалт болон шүүлтүүр

Электродоос ирэх дохио нь маш их шуугиан, алдаа агуулдаг тул дохио боловсруулалт их чухал. Иймээс дохиогоо зөв боловсруулахын тулд мар ямар шүүлтүүр ашигласан талаар дурдвал:

4-р зэргийн IIR Butterworth шүүлтүүр (1.3 Hz to 50 Hz) тавьсан.

Өндөр давтамжийн шүүлтүүрийг aliasing effect-ээс сэргийлж тавьсан.

Нам давтамжийн шүүлтүүрийг хуурамч хөдөлгөөн илрэлтээс сэргийлж тавьсан.

Notch шүүлтүүрийг гадны шуугианаас сэргийлэхийн тулд 60Гц дээр тохируулж тавьсан.

Мэдээлэл боловсруулалт

Орж ирсэн дохиог хугацааны агшинд фрейм фреймээр нь хувааж тоон дохио болгон хувиргана.

Хувиргасан тоон дохиогоо машин сургалт ашиглан дараах моделоор үг болгон хувиргадаг байна.

AlterEgo төсөл нь хүний бодол, хэл ба технологийн зааг хоёрыг багасгах томоохон шийдэл юм. Дотоод хэл яриаг унших, тэдгээрийг текст болгох, хариу мэдээллийг дуугүйгээр хүргэх замаар бидний харилцаа ба мэдээллийн холбоо дахин тодорхойлогдох боломжтой. Гэхдээ бидэнд төгс болгох хүртэл олон сорилтууд одоо ч хүртэл тулгарсаар байгаа билээ.

AlterEgo нь хэл ярианы асуудалтай, эсвэл гарын дохиогоор л харилцдаг өвчтөнүүдэд “дуугүйгээр ярих”, бодлоо текст эсвэл команд болгон илэрхийлэх боломжийг олгож байгаа юм. MIT баг нь Multiple Sclerosis (MS) зэрэг өвчтөнүүдэд зориулсан non-invasive silent speech recognition судалгааг эхлүүлсэн байдаг. Мөн бид нар AlterEgo-г ашигласнаар ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон бодлоороо команд өгч чадна. Олон хүнтэй шуугиантай газар хоёр хүн хоорондоо асуудалгүй ярилцаж чадна. Хиймэл оюун ухаантай холбогдож хүссэн мэдээллээ интернэтээс хайж чадах боломжтой болж технологийн ертөнцөд том дэвшилтийг хийж байна. AlterEgo бол бид өөрсдийгөө илэрхийлэх цоо шинэ гүүрний эхлэл, шинжлэх ухаан уран зохиолын төсөөлөл бодит болж буй жишээнүүдийн нэг юм.

Та AlterEgo-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал дараах бичлэгийг үзнэ үү.

Боловсролыг инженерчлэв.

Leave a Reply