fbpx

Бид код бичих болон янзлахдаа тухайн хийж буй төсөлдөө таарсан IDE ашигладаг. Гэхдээ карьерынхаа эхэн үед vi хэмээх текст засварлагч(editor) ашиглах тохиолдол гарч ирдэг. Мөн зарим туршлагатай хөгжүүлэгчид болон инженерүүд бэлэн IDE -ээс vi -г хэрэглэхийг илүүд үздэг.

Vi(Visual Editor) нь Unix суурьтай бүх үйлдлийн системүүдэд дагалдаж ирдэг текст засварлагч юм. Уг текст засварлагч нь Windows дээр байдаг шиг Notepad шиг график интерфайс байхгүй учир зөвхөн TUI(Text-based User Interface) -ээр харьцан засварлах гэж буй код агуулсан файлтайгаа хандана. Мөн бичиж буй тэмдэгтүүдээ шууд бичиж, устгадагүй. Ямарваа нэгэн үйлдэл хийхийн тулд ямар төрлийн үйлдэл хийхээс хамааран тус тусын горимд шилжиж хийдэг.

Vi -ийн горимууд

  • Normal Mode (Command Mode)

Vi -ийг эхлүүлэхэд горим нь уг горимоос эхэлдэг. Энэ горим нь бусад горим руу шилжих, курсорын байршлыг хөдөлгөх, тэмдэгт болон мөр устгах мөн хуулж авсан текстийг буулгах зориулалттай юм. Бусад горим руу орсны дараа буцаж Normal Mode руу шилжихийн тулд “ESC” товч дарж шилжинэ.
Курсорын байршлыг өөрчлөхдөө 4 -н сумаа ашиглаж болох ч ихэнхдээ “h”, “j”, “k”, “l” үсэгнүүдийг ашиглан хөдөлгөдөг. Учир нь Vi -г хөгжүүлсэн хүний тухайн үеийн keyboard нь “h”, “j”, “k”, “l” үсгүүд дээр сумнуудын зураг байдаг байсан.
Курсорын байршилд байгаа тэмдэгтийг “x” товч дарахад харин бүтэн устгахад dd гэж оруулахад
устгадаг.

  • Insertion Mode

Энэ горим нь тэмдэгт нэмж бичэх зориулалттай юм. Энэхүү горимд орох нэгээс олон товч дарж орж болдог. Дараах товчууд нь:
“i” – Курсорын араас Insertion горимд шилжэнэ.
“a” – Курсорын урдаас Insertion горимд шилжинэ.
“o” – Курсорт байгаа мөрний доор нь шинэ мөр үүсгэн Insertion горимд шилжинэ.

  • Visual Mode

Олон хэмжээний тэмдэгт эсвэл мөр зэргийг хуулах, устгах болон зөөх тохиолдолд эдгээрийг сонгох шаардлагатай болно. Сонгохын тулд v товчийг дарж Visual шилжинэ. Энэ горим руу солигдсоны дараа курсороо “h”, “j”, “k”, “l” товч даран хөдөлгөхөд эхэлсэн байрлалаас тухайн байгаа байрлал хүртэлх бүх тэмдэгтүүд тодорсон(highlighted) байна. Тодорсон хэсгийг “y” товч дарж хуулах эсвэл “x” товч дарж устгаж болно.

  • Command-line Mode (Execution Mode)

Энэхүү горим нь засварлаж буй файлаа хадгалах, хаах эсвэл өөр комманд ажиллуулахад хэрэглэгддэг. Execution Mode -д шилжихийн тулд “:” товч дарж солигдоно. Дараах коммандууд түгээмэл ашиглагддаг.
“:w” – Файлыг хадгалах.
“:q” – Гарах.
“:wq” – Файлыг хадгалаад гарах.
“q!” – Файлыг хадгалалгүй гарах.
“%s/a/b/g” – Файлын бүх “a” тэмдэгтийг “b” тэмдэгтээр солих

  • Replace Mode

“r” товч дарснаар уг горимд шилжинэ. Тухайн курсорын байршил дахь тэмдэгтийн дараагийн гараас авсан тэмдэгтээр сольж Normal горимд солигддог.

Гол онцлогууд:

  • Хөнгөн бөгөөд хурдан: Маш бага санах ой ашигладаг, ямар ч график интерфейсгүй орчинд(сервэр дээр) ажиллах боломжтой.
  • Keyboard -оос бүрэн удирдагддаг: Хулгана ашиглах шаардлагагүй. Бүх үйлдлийг keyboard -ы товчлуурнуудаар гүйцэтгэдэг нь дадлагажсан хүнд маш хурдан код засварлах боломжийг олгодог.
  • Бүх Unix үйлдлийн системд бэлэн: Та аль ч Linux сервер лүү нэвтэрсэн vi заавал суусан байдаг.

Leave a Reply