Мэдээллийн систем гэж юу вэ?
Мэдээллийн систем гэдэг нь өгөгдлийг цуглуулах, шинжлэх, хадгалах болон түгээхэд тусалдаг юм. Энэ нь техник хангамж, программ хангамж, сүлжээ зэрэг бүрдлээс тогтох бөгөөд байгууллагууд болон хувь хүмүүсийн ажлыг илүү сайжруулж, бизнесийг тухайн зорилго болон амжилтад хүрэхэд ашиглагддаг.
Технологи хурдацтай хөгжихийн хэрээр бизнесийн шийдлүүд, мэдээллийн технологи болон өгөгдөл нь илүү боловсронгуй болсон. Мэдээллийн систем нь технологид тулгуурласан ба хүн болон компьютерын харилцаан дээр үндэслэн ашиглагддаг. Мэдээллийн систем нь зөвхөн өгөгдлийг цуглуулж, зохион байгуулж, шинжлэхээс гадна байгууллагууд шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг авахын тулд ашигладаг.
Анх Silver et al. (1995) нь программ хангамж, техник хангамж, өгөгдөл, хүмүүс, үйл ажиллагааг багтаасан мэдээллийн системийн талаарх элементийн бий болгосон хүн юм.

Мөн мэдээллийн систем нь хэрэглээ, ажиллах орчин, зорилгоосоо хамааран олон төрөл байдаг. Жишээлбэл:
- Нийгмийн мэдээллийн систем
- Үйл ажиллагаанд туслах систем
- Хайлтын системүүд
- Дэлхийн мэдээллийн систем
- Байгууллагын систем
- Шийдвэр дэмжих систем
Техник хангамж (Hardware)
Техник хангамж нь мэдээллийн системийн гол хэсэг бөгөөд хүмүүс нүдээр харж, гар хүрч, ашиглаж болдог физик төхөөрөмжүүд юм. Эдгээр нь мэдээллийг хүлээн авах, боловсруулах, түгээхэд ашиглагдана.
Жишээлбэл: компьютер, таблет, ухаалаг утас, гар, хатуу диск, микропроцессор.
Программ хангамж (Software)
Программ хангамж нь техник хангамжийг удирддаг бөгөөд системийн үйлдлийг оруулах, гаргах, хадгалах, боловсруулах боломжтой юм.
Программ хангамж нь хоёр үндсэн төрөлтэй:
- Үйлдлийн систем — Windows, MacOS гэх мэт төхөөрөмжийн үндсэн ажиллагааг удирдана.
- Хэрэглээний программ — хэрэглэгч тодорхой ажил гүйцэтгэхэд ашигладаг аппликейшн.
Өгөгдлийн сан (Database)
Техник болон программ хангамж өгөгдөлгүйгээр ажиллах боломжгүй. Мэдээллийн сан гэдэг нь тодорхой зорилгоор ашиглагдах, зохион байгуулсан өгөгдлийн цогц юм. Өгөгдөл цуглуулж, ангилж, шаардлагатай үед хайж олох, шинжлэх боломжтой.
Томоохон байгууллагууд өгөгдлийн сангийн удирдлагын систем (DBMS) ашиглаж, өгөгдөл хадгалах, хамгаалах, хайлт хийх процессыг хөнгөвчилдөг.
Сүлжээ (Network)
Өгөгдөл нэг газраас нөгөөд дамжихын тулд сүлжээ хэрэгтэй. Сүлжээ нь мэдээлэл, файлуудыг дамжуулах зорилготой холбогдсон систем юм.
Сүлжээний хоёр төрөл бий:
- Утастай — кабелиар холбогдоно
- Утасгүй — Wi-Fi зэрэг технологид суурилна

Хүний нөөц+Нягтлан бодох бүртгэл (Human Resources+Accounting)
Мэдээллийн системийг бүрдүүлэгч техник, программ, өгөгдөл, сүлжээ нь өөрөө ажиллахгүй; тэдгээрийг удирдаж, ашиглах мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал:
- мэдээллийн технологи
- санхүү
- маркетингийн мэргэжилтнүүд өгөгдлийг үнэлж, дүн шинжилгээ хийх
- нягтлан бодох бүртгэл данс тооцоо хийж системийн гаргасан тайлан дээр үндэслэн шийдвэр гаргах
Ингэснээр байгууллага ажлын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, стратегийн зөв шийдвэр гаргах боломжтой болдог.
Мэдээллийн системийн мэргэжлүүд
Мэдээллийн системийн чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн хүмүүс өгөгдөл хэрхэн үүсэж, хадгалагдаж, шинжлэгдэж, түгээгддэгийг гүнзгий судалдаг тул олон салбарт ажиллах боломжтой.
Түгээмэл ажлын байрнууд:
- Мэдээллийн системийн инженер
- Мэдээллийн системийн шинжээч
- Программ хангамжийн хөгжүүлэгч
- Компьютерын сүлжээний архитектор
- Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
- Өгөгдлийн сангийн администратор