GPS систем хэрхэн байрлал тодорхойлдог вэ?
Орчин үеийн технологийн хөгжил нь мэдээллийн шуурхай дамжуулалт, байршлын нарийн тодорхойлолт, хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн уялдаа холбоонд тулгуурлан шинэ эрин үеийг нээж байна. Энэхүү хөгжлийн үндэс суурийн нэг чухал бүрэлдэхүүн нь GPS буюу (Global Positioning System) юм. GPS нх цэргийн зориулалтаар бүтээгдсэн боловч өдгөө дэлхийн хүн амын өдөр тутмын амьдралд гүн гүнзгий нэвтэрч, авто навигаци, тээвэр логистик, […]
BJT(Bipolar Junction Transistor) ажиллах зарчим ба төрөл
Транзистор нь орчин үеийн электроникийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь цахилгаан дохиог өсгөх, цахилгаан урсгалыг удирдах үүрэгтэй. Анх 1947 онд Бэлл лабораторид зохион бүтээгдсэн бөгөөд өнөөдөр бүх компьютер, гар утас, мэдрэгч болон ухаалаг төхөөрөмжүүдийн үндсэн бүрэлдэхүүн болдог. Транзисторын үндсэн үүрэг Транзистор нь хоёр үндсэн үүрэгтэй: 1) Дохио өсгөгч (amplifier) 2) Цахилгаан урсгал удирдах […]
Хиймэл оюун ухаан ба бидний ирээдүй
Сайн байна уу? Танд энэхүү нийтлэлийг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (ХОУ) хөгжил асар хурдтай явагдаж байна. Үүнийг дагаад хүн төрөлхтөн ХОУ-г ашиглах хэрэглээ, хэрэгцээ огцом өсчээ. Өнөөдөр бид хиймэл оюун ухааныг ажлын бүтээмж нэмэгдүүлэх, мэдээлэл боловсруулах, цаг хэмнэх, зарим хүнд хөдөлмөрийг автоматжуулахад өргөнөөр ашиглаж байна. Энэ бол технологийн агуу […]
Таны машиныг хакердах боломжтой юу? CAN Network-ийн тухай
Орчин үеийн автомашинд 100 гаруй бие даасан “mini-computer” буюу Электрон хяналтын нэгж (ECU) байдгийг та мэдэх үү? Хөдөлгүүрийг удирдах, тоормосыг ажиллуулах, аюулгүйн дэрийг дэлгэх, цонхыг онгойлгох гэх мэт бүгд өөрийн гэсэн ECU-тай байдаг. Эдгээр олон ECU буюу “тархи” хоорондоо хэрхэн холбогддог вэ? Эдгээр ECU-г хакердаж болох уу? Жишээ нь: ECU-г хакердаж автомашины аль нэг системийг […]
Триггер ба Компьютерийн тархи
Бид өдөр бүр компьютер, гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмж хэрэглэдэг. Эдгээр нь асар их мэдээлэл хадгалж, тооцоолж чаддаг. Гэхдээ нэг бодоод үз дээ — компьютер яаж “санадаг” юм бол? Хүн тархиа ашигладаг шиг, машин ч гэсэн өөрийн гэсэн “тархитай”. Харин тэр тархины хамгийн жижиг эс нь триггер юм. Триггерүүдийг удирдах зарчмаас нь хамааран латч […]