fbpx

№Энэ удаагийн сэдвээр “Хүүхдүүдийн цахим орчны аюулгүй байдал” сэдвээр сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээлэл бэлтгэлээ. 

21-р зуун бол мэдээллийн эрин зуун юмаа. Хүүхдүүд маань  бага наснаасаа л гар утас, таблет, компьютер ашиглаж, интернэтээр дамжуулан харилцаж, сурч, тоглож, мэдээлэл авч байна. Гэвч энэ их боломжуудын дагуу аюулгүй байдал гэдэг асуудал мөн адил чухлаар тавигдаж байгаа билээ. Цахим орчинд хүүхдүүд олон төрлийн эрсдэлтэй нүүр тулдаг. Иймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн бүхий л оролцогчид энэ сэдвийг ухамсартай хандан, хүүхдийн цахим орчин дахь хамгаалалд анхаарах шаардлагатай байна!!!

Эхлээд хүүхдүүд цахим орчинд хэрхэн оролцож байгаа талаар мэдээлэлтэй болцгооё. 

Өнөөдрийн ихэнх хүүхдүүд дараах аргаар цахим орчинд оролцож байна. 

  • Интернэт ашиглах: YouTube үзэх, Google-оос мэдээлэл хайх, даалгавар хийх.
  • Сошиал медиа: TikTok, Facebook, Instagram зэрэг платформ ашиглах.
  • Тоглоом тоглох: Онлайн тоглоомууд (Roblox, Minecraft, FreeFire г.м.)
  • Харилцах: Messenger, Discord, WhatsApp гэх мэт мессежийн платформ ашиглах.
  • Хичээл хийх: E-school, Google Classroom, Zoom ашиглан хичээлээ үзэх.

Ихэнх хүүхдүүдэд тургадаг цахим аюулууд!!!

Цахим орчинд хүүхдүүд дараах эсрдэлүүдэд өртөх боломжтой юмаа. 

  1. Кибер дээрэлхэлт (Cyberbullying)
  • Нийтийн групп, чат, сэтгэгдлээр доромжлох, нэр төр гутаах.

  • Зарим хүүхдүүд сэтгэл санааны гүн хямралд ордог.

2. Хуурамч мэдээлэл (Fake news)

  • Хүүхдүүд баримт шалгах чадваргүйгээс болж худал мэдээлэлд итгэх, тараах магадлалтай.

3. Хүүхдийн эрхэнд халдах (Online predators)

  • Насанд хүрсэн этгээдүүд хүүхдийг хуурч, хувийн мэдээлэл, зураг авах, бие махбодын гэмт хэрэг үйлдэх аюултай.

4.Хэт их хэрэглээ ба донтолт

  • Тоглоом, сошиал хэрэглээ хэтрүүлснээр хүүхдийн сурах, нойрны хэв маяг, харилцаа холбоонд сөрөг нөлөө үзүүлдэг.

5. Хувийн мэдээллийн алдагдал

  • Хүүхдүүд өөрийн нэр, байршил, зураг, хаяг зэрэг мэдээллээ нийтлэх нь эрсдэл дагуулдаг.

Заа тэгвэл хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэе.

1. Эцэг эхийн оролцоо

  • Нээлттэй харилц: Хүүхэдтэй цахим хэрэглээний тухай байнга ярилцаж, юу үзэж байгааг асуух.
  • Хяналт тавих: Насанд тохирсон контент шүүлтүүр (Parental controls) ашиглах.
  • Цагийн хязгаар тогтоох: Цахим төхөөрөмж ашиглах хугацааг өдөрт 1-2 цагт хязгаарлах.
  • Хувийн мэдээллээ хамгаалахыг заах: Хэнтэй ямар мэдээллээ хуваалцаж болох, болохгүйг тайлбарлах.

 

2. Багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг

  • Цахим ёс зүйн хичээл оруулах: Интернет орчинд бусдыг хүндэтгэх, хуурамч мэдээллийг ялгах талаар заах.
  • Аюулгүй байдлын зөвлөмж тараах: Эцэг эх, сурагчдад зориулсан цахим зөвлөмж боловсруулах.

 

3. Технологийн шийдлүүд

  • Аюулгүй хайлтын систем: Google SafeSearch, YouTube Kids зэргийг ашиглах.
  • Кибер хамгаалалтын апп: Family Link, Qustodio, Net Nanny гэх мэт хяналтын програм суулгах.
  • 2FA, нууц үг: Хүүхдэд хүчтэй нууц үг үүсгэх, давхар баталгаажуулалт (2FA) ашиглахыг заах.

Дүгнэлт

Цахим орчин бол хүүхдийн сурч хөгжих том боломж боловч буруу хэрэглээ нь эрсдэл дагуулдаг. Иймээс:

  1. Эцэг эх, багш нар хүүхдүүдтэйгээ хамт цахим орчинд оролцох хэрэгтэй.
  2. Сэрэмжлүүлэг, зөвлөмжүүдийг тогтмол хүргэж, тэдний цахим мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
  3. Хамгийн гол нь итгэлцэлтэй харилцаа нь хүүхдийг цахим орчинд зөв ашиглахад хамгийн чухал хамгаалалт болдог шүү😊😊😊.

Leave a Reply