fbpx

Энэ нийтлэлээр компьютерийн шинжлэх ухаан гэж юу вэ, бидний өдөр тутамд хэрхэн ашиглагддаг, ямар салбарт өргөн хэрэглэгддэг талаар энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлах болно.

Компьютерийн шинжлэх ухаан(Computer Science) гэж юу вэ?

Компьютерийн шинжлэх ухаан (Computer Science) нь компьютерийн систем, програм хангамж, алгоритм, өгөгдөл боловсруулах, мэдээллийн онол зэрэг технологийн үндсэн суурийг судалдаг шинжлэх ухаан юм. Компьютерийн шинжлэх ухаан бол зөвхөн “компьютерийн програм бичих” биш юмаа харин мэдээллийг хэрхэн хурдан, найдвартай, оновчтой боловсруулах вэ? гэсэн үндсэн асуултын хариуг хайдаг шинжлэх ухаан юм.

Компьютерийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд

Компьютерийн шинжлэх ухааныг ойлгохын тулд дараах хэдэн суурь ойлголтыг мэддэг байх нь хамгийн чухал байдаг шүү.  Эдгээр нь бүх технологийн үндэс болдог гэж ойлгож болно.

  1. Алгоритм: Аливаа асуудлыг шийдэх төлөвлөгөө
  2. Програмчлал: Алгоритмыг компьютер ойлгох хэл рүү хөрвүүлэх
  3. Өгөгдлийн бүтэц (Data Structures): Өгөгдлийг эмх цэгцтэй хадгалах 
  4. Компьютерийн архитектур: Компьютер дотроо хэрхэн ажилладаг
  5. Мэдээллийн онол: Мэдээллийг хурдан, алдаагүй дамжуулах арга

Дээрх таван суурь ойлголтыг мэддэг болсон байвал компьютерийн шинжлэх ухааны гол үндэс суурийг бүрэн эзэмшиж байна гэж үзэж болно.

Зиа тэгвэл одоо компьютерийн шинжлэх ухааны салбаруудаас дурдая л даа:

  1. Програм хангамжийн хөгжүүлэлт (Software Development)
  2. Хиймэл оюун ухаан ба Машин сургалт (AI & Machine Learning)
  3. Өгөгдөл судлал ба Big Data (Data Science, Data Engineering)
  4. Мэдээллийн технологи ба Сүлжээ (IT & Networking)
  5. ооцооллын онол (Theoretical Computer Science)
  6. Хүний ба Компьютерийн харилцаа (HCI / UX/UI Design)
  7. Робот техник (Robotics)

Гэх мэт маш олон салбаруудын суурь үндэс болоод хэрэглээ юмаа.Мөн Компьютерийн шинжлэх ухаан нь зөвхөн код бичих бус, AI, өгөгдөл судлал, кибер аюулгүй байдал, робот техник, сүлжээ, програм хөгжүүлэлт, хэрэглэгчийн интерфэйс зэрэг олон салбарыг хамарсан өргөн ухаан юм.

Заа тэгвэл Яагаад компьютерийн шинжлэх ухаан сурах ёстой вэ? талаар хэлээд өгье.

Компьютерийн шинжлэх ухаан бол өнөө үеийн технологийн суурь бөгөөд бараг бүх салбарт нэвтэрч, өдөр тутмын амьдрал, бизнес, боловсрол, үйлдвэрлэл гээд хаа сайгүй ашиглагдаж байна. Тиймээс энэ мэдлэгийг сурах нь дараах чухал ач холбогдолтой.

  • Ирээдүйд хамгийн эрэлттэй байх чадвар яагаад гэвэл технологи хөгжих тусам програмчлал, өгөгдөл судлал, AI, сүлжээ, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлүүдийн ажиллах хүчний эрэлт жилээс жилд өсөж байна. Энэ салбар нь дэлхий даяар тогтвортой, өндөр цалинтай, ажлын байрны тэлэлттэй нь тодорхой.
  • Мэдээж чи чадварлаг л бол цалин өндөр байх болно.
  • Компьютерийн мэдлэг зөвхөн IT-д хамаарахгүй бүх салбарт ажиллах боломжтой байдаг.
  • Хэрэв шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол компьютерийн мэдлэг заавал хэрэг болно бүр маш их хэрэг болно.

Дахиад хэлье!!! Компьютерийн шинжлэх ухаан бол бидний амьдралын бүх салбарт нэвт шингэсэн, хурдтай хөгжиж буй хамгийн чухал чадвар болон мэдлэгийн нэг юм. Алгоритм, програмчлал, өгөгдлийн бүтэц, архитектур, мэдээллийн онол зэрэг суурь ойлголтуудыг эзэмшсэнээр технологийн цаадах логик, шийдэл, боломжуудыг илүү тодорхой харж чадна. Энэ ухааныг сурах нь зөвхөн код бичиж сурна гэсэн үг биш бөгөөд хиймэл оюун ухаан, өгөгдөл судлал, кибер аюулгүй байдал, робот техник, програм хангамж, сүлжээ зэрэг ирээдүйг тодорхойлох өргөн хүрээний салбарт ажиллах боломжийг нээдэг. Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээндээ from, утасны апп, интернэт үйлчилгээ, банкны систем, ухаалаг төхөөрөмжөөс эхлээд үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол хүртэл компьютерийн шинжлэх ухаанд тулгуурлаж байгаа. Тиймээс энэ чиглэлийг сурах нь зөвхөн мэргэжил бус, ирээдүйн боломж, шинэ санаа, шийдлүүд чиний гарч байна л гэсэн үг.

Leave a Reply