fbpx

2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр OpenAI албан ёсоор GPT-5-ийг танилцуулсан бөгөөд энэ загвар нь тус компанийн хамгийн ухаалаг, олон талт хиймэл оюун ухааны систем гэж тодорхойлж байна.

GPT-5 нь дараах хувилбаруудтай:

  • GPT-5 Pro – өндөр түвшний reasoning болон гүнзгий мэдлэг шаардсан даалгаварт зориулсан

  • GPT-5 thinking – дэвшилтэт логик дүгнэлт хийх чадвартай

  • GPT-5 mini – хурд, өртөг, үр ашгийг тэнцвэржүүлсэн

  • GPT-5 nano – нөөц багатай орчинд ажиллах хөнгөн хувилбар

Real-Time Router – Автомат загвар сонгох систем

GPT-5-ийн “real-time router” нь хэрэглэгчийн асуултын нарийн төвшинг автоматаар дүгнэж, хамгийн тохиромжтой загварыг сонгон ажиллуулна. Ингэснээр энгийн даалгаварт хурдтай, хүнд даалгаварт илүү чадварлаг загвар ашиглагдана.

Гол онцлогууд 

1. Software on Demand

GPT-5 нь код бичих, debugging хийх, front-end болон back-end шийдэл гаргах зэрэг олон төрлийн хөгжүүлэлтийн ажлыг шууд гүйцэтгэж чадна.

    • SWE-Bench болон HealthBench зэрэг олон улсын стандарт шалгуурыг амжилттай давсан.

    • Aider Polyglot дээр 88% гүйцэтгэл үзүүлсэн нь олон хэл дээрх кодчилолын чадварыг баталж байна.

2. Safe Completions -Хариулт өгөхдөө аюулгүй байдал, хариуцлагыг нэн тэргүүнд тавьдаг алгоритм.

  • “Sycophancy” буюу хэрэглэгчид хэт таалагдах хандлага 14.5%-аас 6% хүртэл буурсан.

  • Хэрэглэгчийн хүсэлтэд эрсдэлтэй, хор уршигтай хариулт өгөхөөс зайлсхийдэг.

Үнэлгээ ба ажиллах чадвар

ШалгуурGPT-5Өмнөх хувилбарууд
Математик (AIME 2025)94.6%GPT-4o – ~85%
SWE-bench Verified (код)74.9%GPT-4 – 62%
Aider Polyglot (олон хэл дээр код)88%GPT-4 – 77%
Мултимодаль ойлголт (MMMU)84.2%GPT-4 – 76%
Эрүүл мэнд (HealthBench Hard)46.2%GPT-4o – 38%
GPQA (гүнзгий reasoning)88.4%GPT-4 – 77%

Эрүүл мэндийн салбар дахь гүйцэтгэл

    • HealthBench Hard (нарийн төвөгтэй, мэргэжлийн түвшний эмнэлгийн асуулт-хариултын сорил) дээр 46.2 % оноо авсан.
      → GPT-4o-той харьцуулахад мэдэгдэхүйц ахиц.

    • GPQA (гүнзгий мэдлэг шаардсан асуулт-хариулт) дээр 88.4 % хүрсэн

Safe completions системийн хүрээнд:

    • Шууд онош тавихгүй, харин зөвхөн боломжит тайлбар болон зөвлөмж өгдөг.

    • Өөрөө эм хэрэглэхэд хүргэж болзошгүй хариултаас зайлсхийдэг.

    • Хүндэрсэн, яаралтай тохиолдолд “шууд эмчид ханд” гэсэн анхааруулга өгдөг.

 

PhD түвшний эксперт чадвар: OpenAI GPT-5-ийг “PhD-тэй тэнцэх мэргэжлийн эксперт” түвшний даалгавар гүйцэтгэх чадвартай гэж тодорхойлсон. Энэ нь:

  • Судалгааны өгүүлэл дүн шинжилгээ хийх
  • Нарийн мэргэжлийн тайлбар, зөвлөмж гаргах
  • Олон эх сурвалжийг нэгтгэн оновчтой хариу боловсруулах
    чадвараар илэрхийлэгдэж байна.

Leave a Reply