Орчин үеийн кибер аюулгүй байдлын хамгийн сонирхолтой багажуудын нэг нь honey pot юм. Энэ нь халдагчдыг хуурч, тэдний үйл ажиллагааг илрүүлж, судлах гайхалтай арга хэрэгсэл билээ.

Honey Pot гэж юу вэ?
Honey Pot гэдэг нь кибер аюулгүй байдлын салбарт ашиглагддаг тусгай зориулалтын систем юм. Энэ нь халдагчдыг хуурч татах зорилготой хиймэл, хуурмаг сервер, сүлжээний орчин бөгөөд халдлагыг илрүүлэх, судлахад зориулагдсан байдаг. Honey Pot нь халдагчдын үйлдлийг ажиглах, тэдний хэрэглэж буй арга техник, халдлагын хэлбэрийг ойлгоход тусалдаг учраас кибер аюулгүй байдлын хамгаалалтын чухал хэрэгсэл болж байна.
Honey Pot-ийн нэрний утга, түүх

“Honey pot” буюу “Зөгийн балын сав” нэр нь баавгай бал хулгайлдаг тухай домог Герман, Кельт, Славын уламжлалд түгээмэл байдаг. Слав хэлэнд баавгайг “бал идэгч” гэсэн утгатай медвед гэж нэрлэдэг.
Honey Pot-ийн онцлог

- Хуурмаг систем: Энэ нь бодит систем шиг харагдаж, халдагчдыг төөрөгдүүлдэг.
- Халдагчдыг татах: Халдагчдын анхаарлыг гол системээс холдуулах.
- Үйл ажиллагааг хянах: Халдагчдын үйлдэл, арга техникүүдийг нарийвчлан судлах боломжийг олгоно.
- Мэдээлэл цуглуулах: Шинэ төрлийн халдлагыг олж илрүүлэхэд тусалдаг.

Honey Pot хэрхэн ажилладаг вэ?
Honey pot нь сүлжээнд эсвэл сервер дээр байрлан, халдагчдад зориулсан илэрхий дур булаам сул тал, нүхийг дүрсэлж өгдөг. Халдагч систем рүү нэвтрэх гэж оролдсон үед түүний бүх үйлдлийг бүртгэн авч, хамгаалалтын багт мэдээлэл өгдөг. Ингэснээр халдагчийн стратеги, хэрэглэж буй техникүүдийг судлах, хамгаалалтын системээ сайжруулах боломжтой болдог.

Honey Pot-ийн давуу тал
- Эрт илрүүлэлт: Халдлагыг эхэнд нь олж мэдэхэд тусална.
- Халдагчийн судалгаа: Тэдний арга техник, хэрэглэсэн вирус, хортой кодыг судлахад хэрэглэгдэнэ.
- Үнэгүй мэдээлэл: Халдагчдын хийсэн бүх үйлдэл бүртгэгддэг тул үнэтэй мэдлэг олж авна.
- Бодит системийг хамгаалах: Халдагчдын анхаарлыг бодит нөөцөөс холдуулдаг.
Honey pot бол кибер халдлагаас хамгаалах шинэ үеийн хамгаалалтын “түлхүүр” юм. Энэ систем нь халдагчдыг хуурч тэдний үйл ажиллагааг илрүүлэх, судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таны кибер хамгаалалтын системийг үр дүнтэй болгоход туслах хамгийн хүчтэй зэвсэг болно.