fbpx

Төсөөл дөө…
Чи кофе шопт найзтайгаа сууж байна. Утас чинь 2%-тай.
Wi-Fi байгаа, TikTok үзээд суух гэхээр – battery low
Тэгтэл яг хажууд USB порт байна! Nice! Жоохон цэнэглээд авъя гэж бодно.

Гэхдээ энэ удаад… USB чиний утсыг биш, чи түүнийг цэнэглэнэ.


JUICE JACKING ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол хакеруудын ашигладаг нэг муухай арга.
Тэд олон нийтийн USB цэнэглэгч портыг нууцаар өөрчилдөг.
Дотор нь жижигхэн програм суулгасан байдаг – яг кинон дээр гардаг шиг.
Чи утсаа залгахад л тэр програм утас руу чинь орж,
зураг, чат, нууц үг, апп бүгдийг чинь хуулж эхэлдэг.

Энгийнээр хэлбэл:

“Чи цэнэг авч байна гэж бодож байгаа,
Гэтэл тэд чамаас дата авч байна.”


ЯАЖ АЖИЛЛАДАГ ЮМ?

USB гэдэг чинь хоёр төрлийн “зам” агуулдаг:

  1. Цахилгааны зам – утсыг цэнэглэдэг.
  2. Өгөгдлийн зам – зураг, файл, мэдээлэл дамжуулдаг.

Хакерууд хоёр дахь замаар сүлжээд орж ирдэг.
Тэгээд чиний утас trust this device? гэж асуухгүйгээр автоматаар холбогдож, өгөгдөл чинь татагдаж эхэлдэг, заримдаа бүр вирус суулгаж, утсыг чинь бот болгоно.

Харин чи юу хийж байна гээч?
Суугаад TikTok үзэж байна.


ЧИ ЮУГАА АЛДАЖ БОЛОХ ВЭ?

  • Зураг, бичлэг чинь – memes, selfies, ангийнхан руу илгээсэн бүх юм.
  • Game account – Roblox, Free Fire, Minecraft бүртгэл чинь “gone”
  • Сошиал хаяг – Instagram чинь гэнэт хятадаар бичээд эхэлнэ
  • Камер ба микрофон – хааяа камер чин өөрөө асаад байвал, битгий “bug байна” гэж бод, магадгүй хакер чамайг харж байгаа ч юм билүү

Ингэж бод:
Олон нийтийн USB гэдэг чинь “үнэгүй чихэр” шиг – гаднаасаа гоё, дотор нь хор.

ЖИЖИГХЭН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ = ТОМ ХОХИРОЛ


ХАМГААЛАХ 7 УХААЛАГ АРГА

  1. Өөрийн adapter ашигла.
    220V хананд залгах бол хамгийн найдвартай.
    USB портод шууд утсаа бүү залга.
  2. Power bank авч яв.
  3. Data blocker хэрэглэ.
    “USB condom” гэдэг төхөөрөмж байдаг. Энэ нь өгөгдлийн шугамыг таслаад, зөвхөн цэнэг дамжуулдаг.
  4. Танихгүй кабельд бүү итгэ.
    “Кабель зээлдүүлээч” болгон найз биш
  5. “Trust this computer?” гарвал → ҮГҮЙ!
    Хакерууд яг тэндээс л дотогш ордог.
  6. Утсаа update хийж бай.
    Шинэчлэлт бүр хамгаалалтыг сайжруулдаг.
  7. 2FA идэвхжүүл.
    Нууц үгээ алдсан ч, хоёр дахь шатны баталгаажуулалт чамайг аварна.

ХЭРВЭЭ ХАЛДЛАГАД ӨРТСӨН БОЛ:

  • Утсаа салга
  • Wi-Fi, датагаа унтраа
  • Танихгүй апп, зураг, дуу гарч ирвэл устга
  • Ээж, аавдаа эсвэл IT мэддэг хүнд хэл
  • Хэрвээ хакерууд “камераар чинь харж байна” гэж үзвэл— камерын урд стикер наа

Хамгийн чухал санаа:

“Цэнэг авъя гэж байгаад, мэдээллээ өгч болохгүй.”
“Free USB” гэдэг чинь заримдаа “Free your data” гэсэн утгатай байдаг.

Leave a Reply