fbpx

Таныг код бичиж байх үед цаг хугацаа нисэх мэт л хурдан өнгөрдөг. Таны тархи огт сатаарахгүй, асуудлууд толгой дотор тань уралдан шийдэгдэж байна. Бүр зогсолтгүй мэт санагдана.

Энэ бол Flow state — анхаарал төвлөрөл хамгийн өндөрт хүрсэн, бүтээлч ажиллагааны оргил үе. Гэхдээ ийм байдалд хэрхэн тогтмол ордог болох вэ?
Олон хөгжүүлэгчдийн хувьд хариулт нь их энгийн:
🎶Lo-Fi хөгжим.

Lo-Fi гэж юу вэ, яаж нөлөөлдөг вэ?

Lo-Fi (Low Fidelity) гэдэг нь дууны төгс бус байдлыг оролцуулсан, зөөлөн, тайвшруулдаг хөгжмийн урсгал юм. Ихэнхдээ үггүй, жигд хэмнэлтэй, оюун санааны төвлөрлийг дэмжих орчны хөгжим байдаг.

Гэхдээ энэ бол зүгээр нэг трэнд ердөөсөө биш. Яагаад ийм үр дүнтэй байгаа Оюун ухааны судалгаанд суурилсан шалтгаануудтай. 

Lo-Fi хөгжмийн тархинд үзүүлэх нөлөө:

Дараах үр нөлөөнүүд нь судалгаагаар нотлогдсон:

1. Давтамж ба анхаарал

Lo-Fi хөгжим нь давтагдах хэв маяг нь тархины гадны мэдээллийг шүүж, төвлөрлийг нэмэгдүүлдэг. Энэ үед төв мэдрэлийн систем зөвхөн асуудлыг шийдэхэд чиглэнэ.

Lo-Fi хөгжмийн давтагдах хэв маяг нь урьдчилан таамаглах боломжтой сонсголын орчныг бүрдүүлдэг. Ингэснээр тархины чимээ шуугианыг бууруулж, таны “Prefrontal cortex” буюу тархины урд хэсэг нь (сэтгэн бодох хэсэг) нарийн төвөгтэй ажлуудад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Мөн энэ үед төв мэдрэлийн систем зөвхөн асуудлыг шийдэхэд чиглэнэ.

2. No Lyrics = No Distraction

Үгтэй дуу нь тархины хэл боловсруулах төвийг идэвхжүүлдэг. Энэ нь код унших, ойлгох үед төвөг учруулдаг. Харин Lo-Fi хөгжим энэхүү зөрчлийг үүсгэдэггүй.

3. Орчны чимээг хаах

Зөөлөн дэвсгэр ая (бороо эсвэл зөөлөн төгөлдөр хуур гэх мэт) нь оффисын чимээ, өрөөний дуу чимээ, TikTok үзэх дур хүслийг хааж, sound cocoon ( дууны бүрхүүл ) үүсгэдэг.

4. Alpha долгион ба төвлөрөл

Зарим Lo-Fi ая нь тархины альфа долгионыг өдөөдөг ба энэ нь тайван, төвлөрсөн байдлыг бий болгодог.

Тархины долгионы төрлүүд:

1. Дельта долгион (0.5 – 4 Гц)

  • Төлөв: Гүн нойр, ухамсаргүй байдал
  • Холбоотой: Эдгэрэл, бие махбодийн нөхөн сэргэлт
  • Хэзээ: Гүн нойронд байхад (REM бус 3-р шат)

2. Тета долгион (4 – 8 Гц)

  • Төлөв: Зүүдлэх, гүн бясалгал, нойрмоглох
  • Холбоотой: Уран сэтгэмж, дотоод зөн, дурсамж сэргээх
  • Хэзээ: Унтахаас өмнө, сэрсний дараа, эсвэл гүн бясалгалын үед

3. Альфа долгион (8 – 12 Гц)

  • Төлөв: Амгалан тайван, төвлөрсөн байдал
  • Холбоотой: Оюун санааны тогтвортой байдал, бүтээлч урсгал, тайвшрал
  • Хэзээ: Амарч байхдаа, зүгээр л сууж байхад, хөнгөн бясалгал

4. Бета долгион (12 – 30 Гц)

  • Төлөв: Идэвхтэй сэтгэн бодох, төвлөрөх
  • Холбоотой: Асуудал шийдэх, ярилцлага, сурах
  • Хэт их үед: Сэтгэл түгших, стресс

5. Гамма долгион (30 – 100+ Гц)

  • Төлөв: Ой санамж, ухаарал, дээд төвлөрөл
  • Холбоотой: Мэдээлэл боловсруулах, гүн ойлголт, ухамсрын нэгдэл
  • Хэзээ: Нэн төвлөрсөн үед, гэнэт ойлгож ухаарах үед

Санал болгох жагсаалт

ПлатформСанал болгох
YoutubeLo-Fi Girl livestream
Spotify“Lo-Fi Coding Beats”, “Deep Focus”
Apple Music“Coding Vibes”
Brain.fmАнхаарал төвлөрөлд зориулсан хөгжмүүд (шинжлэх ухаанд суурилсан)

Анхаарах зүйл

Lo-Fi хөгжим нь бүх хүнд  болон бүх ажлууд дээр таарахгүй байж болно:

  • Математик, онол унших бол — чимээгүй орчин дээр.
  • Багийн ажил дээр бол — хэт тусгаарлагдаж болохгүй.
  • Ядарсан үед — хөгжим биш,  харин амралт хэрэгтэй.

Эцэст нь:

Хөгжим бол зүгээр л нэг ая биш — энэ бол cognitive tool (танин мэдэхүйн хэрэгсэл).

Олон оюутан, сурагч болон хөгжүүлэгчдийн хувьд Lo-Fi нь тархинд зориулсан каффейнтэй адил тархины энерги юм. 

Тэгэхээр дараа нь алдаанд гацах үедээ:

🎧 Чихэвчээ зүү.
🎵 Lo-Fi stream-ээ асаа.
🧠 Оюун санаагаа код руу чиглүүл.

Happy coding 🧘‍♂️✨

Leave a Reply