Matteo Paz бол Калифорни мужийн Пасадена хотын ахлах сургуулийн сурагч бөгөөд сансар судлал болон хиймэл оюуны чиглэлд хийсэн томоохон нээлтээрээ АНУ-ын шилдэг ур чадвартай залуусын Regeneron Science Talent Search 2025 тэмцээний нэгдүгээр байр, $250,000 шагнал хүртсэн гайхалтай авьяаслаг сурагч юм.

Пасаденагийн ахлах ангийн сурагч Matteo Paz-д NASA-гийн NEOWISE сансрын дурангийн 200 терабайт хэмжээтэй өгөгдлийг гараар ангилах үүрэг оноогджээ. Ийм хэмжээний мэдээллийг гараар шүүнэ гэдэг бол тэнгэр лүү хараад нүдээрээ бүгдийг нь тоолохтой адил тэсвэр, тэвчээр шаардсан хэцүү даалгавар.
Харин сурагч хүү өөрөөр сэтгэсэн байна. Механик аргаар бүгдийг нь тоолж суухийн оронд хиймэл оюун дээр суурилсан алгоритм бичиж, сансрын тоосонцрын цаана нуугдсан супернова, хар нүх, өөрчлөгдөж буй сансрын биетүүдийг илрүүлж чаджээ. Хамгийн сонирхолтой нь эдгээрийн ихэнх нь өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй.

Түүний оролцсон энэхүү тэмцээн нь АНУ-д зохион байгуулагддаг ахлах ангийн сурагчдын дунд явагддаг хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны тэмцээн болох “Regeneron Science Talent Search (STS)“ ба энэ удаагийн даалгавар нь NASA-гийн NEOWISE сансрын телескопоос авсан 200 терабайт инфра улаан туяаны өгөгдлийг гараар ангилж, шүүх юм.
Дээр дурдагдсан NEOWISE телескоп нь сансрын объектуудын гэрлийг инфра улаан долгионоор барьж авдаг. Энэ долгион нь мананцар, тоосонцор дундах биетийг илрүүлэхэд тохиромжтой.
Тэгвэл телескоп гэдэг яг юу вэ?

Телескопыг бид зөвхөн томруулдаг шил талаас ЕБС-д судалдаг ч цаад утгыг нь ухаж мэддэггүй. Сансар огторгуйд телескоп бол хүн төрөлхтний бүтээсэн “нүд“, Орчлон ертөнцийн гэрэл, долгионыг цуглуулж, шинжлэх ухааны мэдлэг болгон хувиргадаг гайхалтай төхөөрөмж юм.
Харин дотроо хэд хэдэн төрөл бий:
- Оптик телескоп (Харагдах гэрлийн телескоп)
- Радио телескоп
- Инфра улаан телескоп (Infrared telescope)
Инфра улаан туяа долгион нь хүний нүдэнд харагдахгүй ч, сансрын тоосонцор дундах оддын үүсэл эсвэл бүр харагдахгүй байгаа биетүүдийг илрүүлдэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Сансрын нууцуудын тайлбар
- Супернова: Том од мөхөхдөө тэсэрч, гэрэл ба энергийн дэлбэрэлт үүсгэдэг үзэгдэл. Үүгээр шинэ од, гаригийн эх үүсвэр төрдөг.
- Хар нүх (Black Hole): Хэт их нягтралтай, гэрэл хүртэл зугтаж чадахааргүй татах хүчтэй цэг. Цаг хугацаа, орон зайн ойлголт хүртэл эвдэрдэг.
- Сансрын тоос (space dust): Бидний харагдах гэрлээр харж чаддаггүй ч, инфра улаанаар “шингээгддэг” бодисууд.
Хиймэл оюунтай дуран

Өмнө нь сансрын биетийг хүмүүс зураг бүрээр шалгаж, гараар тэмдэглэдэг байв. Харин одоо AI алгоритм тэдний оронд ажиллаж, тэрбум тэрбум пикселийг секундын дотор ангилж, хариу дүгнэлт гаргадаг.
Matteo Paz–н VarWISE алгоритм 200 терабайт инфра улаан мэдээллийг шүүж, өмнө бүртгэгдээгүй биетүүдийг олж тогтоосон. AI ийм хэмжээнд хүрсэн нь сансар судлалын түүхэнд шинэ эрин эхэлж буйн илрэл юм.
“AI is now an essential tool in astronomy — it sees what we can’t, it learns what we miss.”
— Dr. Laura Lopez, astrophysicist
Ирээдүйд хэрхэн ажиллах бол?
Хиймэл оюун ирээдүйд:
- Оддыг автоматаар ангилж, шинэ биет илрүүлэх,
- Гэрлийн спектрээс нас, нягтрал, хурд тодорхойлох,
- Одон орончийн туслах болж, шинжлэх ухааны “нүд” болж чадна.
“We are witnessing the dawn of algorithmic astronomy — telescopes may become listeners, and code will become discoverers.”
— Dr. Michio Kaku
Сонирхолтой баримтууд
- NEOWISE-ийн мэдээгээр жил бүр 5 сая биет шинээр илэрдэг.
- 2022 онд AI 1000 гаруй шинэ супернова тодорхойлсон.
- Сансарт 100 тэрбум гаруй галактик байгаа гэж тооцоолдог.
- AI-ийн тусламжтайгаар одоо 1 од илрүүлэхэд зарцуулах хугацаа 1 секунд хүрэхгүй болжээ.