fbpx

Өнөөдөр хиймэл оюун ухаан гэдэг үг бараг хүн бүрийн чихэнд хоногшсон байх. Chatgpt гээс эхлээд өөрөө явагч машин, нүүр царай танигч системүүд гээд бид хиймэл оюунтай төхөөрөмжүүдтэй өдөр бүр таардаг. Гэхдээ олон зүйлийг гүйцэтгэдэг сайн нэг агент байх боломжгүй юм. Тиймээс олон тооны ухаалаг төхөөрөмжүүд хамтран ажиллаж, нэг агенттай системээс хамаагүй илүү төвөгтэй асуудлыг зохицуулж чадах шийдэл бол мултиагент систем (Multiagent Systems, MAS) юм.

Амазоны агуулахуудад мянга мянган робот хамтран ажиллаж, Tesla-гийн машинууд бие биетэцээ мэдээлэл солилцож, хөрөнгийн зах зээлд арилжааны ухаалаг агентууд секундын дотор олон мянган тооцоолол хийж байна.

Та энэхүү нийтлэлийг уншихаас өмнө агент гэж мэдэхгүй бол доорх нийтлэлээс эхлээд уншихыг зөвлье.

https://www.tee.education/%d0%b0i-agent/

https://www.tee.education/what-is-intelligent-agent/

Мултиагент системийн үндсэн зарчим

Өмнө нь нэг агент бүхий л асуудлыг шийдэх гэж оролддог байсан бол MAS-д олон бие даасан агентууд өөр өөрийн мэдлэг, зорилго, чадвартай байдаг. Эдгээр агентууд хоорондоо мэдээлэл солилцож, тохиролцож, хамтран шийдвэр гаргадаг. Жишээлбэл, нэг агент өгөгдөл цуглуулах, өөр нь дүн шинжилгээ хийх, гурав дахь нь стратеги боловсруулах зэрэг тусгай үүрэг гүйцэтгэнэ. Харилцан ажиллагааны үндсэн механизмууд нь тохиролцоо, уралдаан, зах зээлийн зарчим, демократ санал өгөх зэрэг олон хэлбэртэй байдаг. Агентууд FIPA стандартын дагуу бие биетэйгээ холбогдож, “request” (хүсэлт), “inform” (мэдээлэл), “confirm” (баталгаажуулалт) гэх мэт тодорхой үйл ажиллагаанууд хийдэг.

MAS-ийн гол давуу талууд

  1. Хуваарилагдсан сэтгэх чадвар – Нэг төв систем бус, өөр өөр агентууд өөр өөр асуудлыг шийддэг.
  2. Уян хатан байдал – Агентууд орчноос хамааран өөрчлөгдөж, дахин төлөвлөх чадвартай.
  3. Хамтын суралцах механизм – Агентууд нэг нэгнээсээ суралцаж, систем бүхэлдээ “ухаалаг” болдог.
  4. Өндөр үр ашигтай ажиллагаа – Томоохон системд ганц тархинаас шийдэл хайхаас илүү хурдан.

Олон агентын хамтын ажиллагааны хамгийн гайхамшигтай жишээнүүдийн нэг бол Amazonий Kiva роботууд юм. 520,000 гаруй робот нэг агуулахад хамтран ажиллаж, барааг 90 минутаас 15 минут болгон хурдасгаж, үйл ажиллагааны зардлыг 20 хувь бууруулсан байна. Tesla-гийн FSD сүлжээ өөр нэг гайхалтай жишээ бөгөөд сая сая машин тус бүр агент болж өгөгдөл цуглуулж, нийтлэг суралцах процессоор дамжуулан бүгдээрээ ухаалаг болж байна. JPMorgan Chase-ийн DeepX систем олон агент ашиглан хөрөнгийн зах зээлийн мэдээг шинжилж, арилжааны зөвлөмжийг координацлан гаргадаг. Эмнэлгийн салбарт IoT4Health систем датчик агентууд, шинжилгээний агентууд, мэдэгдэх агентууд хамтран ажиллаж өвчтөнийг 24/7 хянаж, эмч нарт шуурхай мэдэгддэг. Эдгээр системүүдийн онцлог нь нэг агент эвдэрсэн ч бусад агентууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх чадвартай байдагт оршино.

Ирээдүйн боломжууд

  • Машин хоорондын хэл (Machine-to-Machine Language) илүү хөгжиж, агентууд хүний оролцоогүйгээр ярилцдаг болно.
  • Харилцан суралцах (Federated Learning)-ийг MAS-д нэгтгэснээр агентууд өөрсдийн туршлагыг хуваалцаж, багийн гүйцэтгэлийг улам сайжруулна.
  • Тархсан шийдвэр гаргалт: Цэргийн тактик, онцгой байдлын үед хүнээс илүү хурдтай шийдвэр гаргах MAS бүтээгдэнэ.

Мултиагенттай систем бол нэг төрлийн “хиймэл оюуны баг” юм. Тэд тус тусдаа бодож, төлөвлөж, үйлддэг ч хамтдаа зорилгод хүрдэг. Энэ бол зөвхөн технологийн шийдэл биш, харин хүн төрөлхтний хамтын ажиллагааны философийг технологи руу шилжүүлж буй явдал юм.

Та илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх холбоосоор зочлоорой.

Leave a Reply