fbpx

Програм бичиж үзэж байсан хүн бүр “MVC” гэдэг үгийг нэг удаа ч бол сонссон байдаг. Анх харахад учир битүүлэг товчлол шиг боловч үнэндээ цаанаа тийм ч аймшигтай зүйл биш. Зүгээр л кодоо эмх цэгцтэй байлгах гэсэн хамгийн үндсэн санаа.

  • Model — Өгөгдлийн ерөнхий зураг
  • View — Хэрэглэгчид харагдах өгөгдөл
  • Controller — Удирдагч тус тусад нь дэлгэрэнгүй тайлбарлавал :

Model — Өгөгдлийн ерөнхий зураг

Model бол өгөгдөлтэй холбоотой бүх зүйлийг агуулна . Өгөгдлийн сан руу хүсэлт явуулах, бизнес логик болон дүрэм шалгах гээд системийн тархи юм.

Жишээ нь:
Хэрэглэгчийн бүртгэл, барааны жагсаалт, захиалгын мэдээлэл… бүгд Model.

View — Хэрэглэгчид харагдах өгөгдөл

View бол хамгийн асуудал багатай хэсэг. Хэрэглэгч юу харна, юу буцаж ирнэ, ямар JSON, ямар HTML харагдах вэ гэдгийг энэ шийднэ.

Backend дээр бол голцуу:

  • HTML харуулна
  • эсвэл JSON хариу буцаана

Товчхондоо, би хэрэглэгчид юу үзүүлэх вэ ? гэдэгтэй холбоотой.

Controller — Удирдагч

Хэрэглэгч ямар нэг хүсэлт явууллаа гэж бодъё:

  • “/users”
  • “/login”
  • “/products/123”

Энэ бүхнийг хамгийн түрүүнд Controller хүлээж авна. Дараа нь Model руу өгөгдөл явуулж, авсан үр дүнгээ View руу дамжуулж, эцэст нь хариу болгоод хэрэглэгч рүү буцаадаг.

Энд голдуу:

  • Шалгалт
  • Чиглүүлэлт
  • Холболтын логик

хэрэгждэг билээ .

Тэд яаж хамт ажилладаг вэ ?

Хэрэглэгч → Controller → Model → View → Хариу
Ийм л энгийн.

MVC яагаад ийм алдартай вэ ?

Учир нь:

  • Код нь хэзээ ч хоорондоо хутгалдаж coupling ихэсдэггүй
  • Засварлахад амар
  • Багийн ажилд маш тохиромжтой
  • Томорсон ч бүтцийн хувьд эвдрэхгүй
  • Бүх том фрэймворкууд дээр бараг стандарт болсон

Spring Boot, Laravel гээд бүгд л энэхүү зарчмаар явдаг.

Leave a Reply