fbpx

Орчин үед HTML, CSS бичиж, вэб сайт бүтээх цаг ард хоцрох талдаа оржээ. Програм хангамж, кодын талаар ямар ч мэдлэггүй байсан вэбсайт хийх боломж хүн бүрт нээлттэй болсон. Өөрт хэрэгтэй функцуудаа сонгоод л хиймэл оюун ухааны тусламжтай хүссэн вэб сайтаа үүсгэх боломж хүн бүрт бий.

Магадгүй та яаж хийх талаар гайхаж магад. Код бичилгүй веб хийхэд бид Drag & Drop техникийг ашигладаг.

“Чирээд-Тавих” буюу Drag-and-Drop гэж юу вэ?

Чирээд-Тавих (англиар Drag-and-Drop) гэдэг нь вэбсайт бүтээхэд код бичихгүйгээр, хулганы тусламжтай текст, товч зэрэг элементүүдийг чирж тавьж зохион байгуулах арга юм.

Вэб хөгжүүлэлтийн товч түүх

Өмнө нь вэбсайт бүтээхэд олон хоног шаарддаг байсан. Программистууд код бичиж, дизайнерууд загвар гаргаж, сервер тохируулах шаардлагатай болдог байв. Энэ нь их хугацаа, мөнгө шаарддаг тул жижиг бизнесүүдэд хүндрэлтэй байлаа.

Харин өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Жирийн хүмүүс ч өөрсдөө вэбсайт бүтээж, онлайнаар бүтээгдэхүүнээ зарж, үйлчилгээгээ танилцуулах боломжтой сайхан цаг үе үүдэнд иржээ.

Цагаа хэмнэ, зардлаа тана.

Жишээ сайтууд:

Та анзаараагүй хэдий ч аль хэдийн “no-code” аргаар бүтсэн вэбсайтуудыг үзэж байсан байх. Учир нь ялгаж харах нилээд хэцүү. Хувийн портфолио, онлайн дэлгүүр, эвентийн бүртгэлийн хуудас, жижиг бизнесийн танилцуулга зэрэг олон жишээ дурдаж болно.

Санал болгох “No-Code” вэб бүтээх платформууд

Wix

Анхан шатныханд зориулагдсан, хиймэл оюун ухаанаар автоматаар сайт бүтээх боломжтой.

Webflow

Мэргэжлийн загвар зохиогчдод тохиромжтой. CMS, анимэйшн, responsive загвартай.

Carrd

Энгийн нэг хуудсан сайт хийхэд тохиромжтой. CV, линк био зэрэгт ашигладаг.

Squarespace

Загварлаг темплэйттэй, блог болон онлайн дэлгүүрт тохиромжтой.

Super.so

Notion хуудсыг вэб болгож хувиргана. Хувийн сайт, мэдлэгийн сан хийхэд сайн.

Tilda

Өнгөлөг визуал дизайн бүхий сайт хийхэд тохиромжтой. Ялангуяа агентлаг, уран бүтээлчдэд.

Framer AI

AI тусламжтайгаар текст бичээд сайт бүтээдэг. Орчин үеийн, хурдан платформ.

Кодгүй болон Кодтой вебын ялгаа нь юу вэ?

Шинж чанарNo-Code (Кодгүй)Low-Code (Бага код)
Код бичих шаардлагаБайхгүйХязгаарлагдмал хэмжээгээр
ХэрэглэгчЭнгийн хэрэглэгч, бизнесПрограммист, хөгжүүлэгчид
Уян хатан байдалБэлэн функц дээр тулгуурласанИлүү customize хийх боломжтой
Жишээ платформуудWebflow, Wix, CarrdBubble, Glide, OutSystems

Хэрэв танд бизнес санаа, уран бүтээл эсвэл өөрийгөө танилцуулах хэрэгцээ байгаа бол код бичих шаардлагагүйгээр эхэлж болно. Та зүгээр л төсөөлсөнөө чирээд байрлуулна, сайт тань бэлэн болно. Ямар ч код бичихгүйгээр бизнесээ онлайнд гаргах, өөрийгөө танилцуулах боломж одоо таны гарт байна.

Дэс дараатай зааварчилгаа хэрэгтэй бол доорх бичлэгийг сонирхож болно. Код биш, сэтгэлгээ л чухал гэдгийг санаарай. Амжилт хүсье.

Боловсролыг Инженерчлэв.

Leave a Reply