fbpx

Монголын №1 дижитал технологийн дунд сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ

Монголын №1 дижитал технологийн дунд сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ

Австрали улсын ЕБС-д дижитал технологийн хичээл заах стандартын дагуу сургалтын хөтөлбөрөө боловсруулсан Монголын анхны бөгөөд дижитал технологийн №1 сургууль ТЕЕ Education сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Б.Билгүүнтэй дахин ярилцлаа.

Тантай анх ярилцсанаас хойш даруй 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв?

Их олон зүйл өөрчлөгджээ. Танай сайтад ярилцлага өгөх үед манайх сургалтын төв байсан бол одоо сургууль болон өргөжсөн байна. Өмнө нь ихэнх хичээлээ би өөрөө заадаг байсан бол одоо манай сургууль 40 орчим багштай ажиллаж байна. Ирэх хичээлийн жилд энэ тоо 60 хүрнэ.

Түүнчлэн 3-аас 12 дугаар ангийн хичээлийн хөтөлбөртэй болсон. Гэхдээ бид зөвхөн 3-9 дүгээр ангидаа элсэлт авч байгаа. Яагаад гэхээр, манай сургуулийн ахлах ангид 3 дугаар ангиасаа суралцсан хүүхэд элсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 3-р ангиасаа тасралтгүй суралцаагүй хүүхэд ахлах ангид сурч чадахгүй гэсэн үг. Бид ахлах ангидаа элсэлт аваад үзээгүй хичээлийг нь нөхөж чадна л даа. Гэхдээ энэ нь санхүүгийн өндөр зардалтай байх болно. 

Нэмээд, бид 1 л байршилд сургалтаа явуулдаг байсан бол одоо Улаанбаатар хотын 7 байршилд салбар сургуулиудтай боллоо.

Мөн бид боловсруулсан дижитал технологийн хичээлийн хөтөлбөрөө ерөнхий боловсролын 8 сургуульд нийлүүлж байна. Тэдгээр сургуулиудын сурагчдад манай багш нар хичээл заадаг гэсэн үг. Монголын хувийн ч бай, улсын ч бай ямар ч ерөнхий боловсролын сургуульд манайх шиг хөтөлбөрийг зааж чадах дижитал технологийн багштай сургууль байхгүй. 

Энэ богино хугацаанд олон зүйлийг амжуулж, өсч дэвжжээ. Ингэхэд, багш нараа хаанаас олж, яаж сонгон шалгаруулж авдаг вэ? Бусад сургуулиудад танайх шиг багш байхгүй гэдгийг энэ чиглэлийн хүний нөөц элбэг биш гэж ойлгож болох уу?

    Манай ихэнх сургуулиадад мэдээлэл технологийн багш л байдаг. Тэд технологийг яаж хэрэглэхийг л заадаг. Харин бид технологийг хэрхэн бүтээхийг заадаг. Үүгээрээ ялгаатай. 

    Багш нарын хувьд, манай сургуулийн заадаг хичээлтэй холбогдох чиглэлийн инженерчлэлийн ангийн 2 дугаар дамжааны оюутнуудыг авдаг. Гэхдээ зөвхөн 3.5 ба түүнээс дээш голчтой дүнтэй оюутнуудаас шилж авдаг. Дараа нь австралийн дижитал технологийн стандартын дагуу мэдээллийн систем, электроник, хиймэл оюун ухаан, программ хангамж, компьютерын ухаан, роботикийн инженерчлэлийн хичээлийг заах арга барилд сургаж, чадавхжуулдаг. Нэмээд, Австралийн Квинслэндийн Их Сургуулийн багшийнхаа менторшип хөтөлбөрт хамруулдаг. Бас МУБИС-ийн профессоруудын заах арга зүйн ур чадвар дээшлүүлэх сургалтуудад тогтмол хамруулдаг. 

    Оюутнуудаар хичээлээ заалгах нь давуу талтай юу гэхээс сул тал байхгүй. Сул тал үүсэх магадлалыг сая хэлсэн зүйлсээр арилгадаг. Манай багш нар бүгд англи хэлтэй. Тийм учраас дижитал технологийн салбарт шинэ соргог мэдээлэл, мэдлэгийг найдвартай эх үүсвэрүүдээс хангалттай авдаг. Зааж буй хичээлээ сайн мэддэггүй, уншсанаа цээжлээд ярьдаг, хүүхдүүдийн аль эрт мэддэг зүйлсийг заадаг, хуучин арга барилаасаа салаагүй байгаа зарим багш нараас мэдлэгийн хувьд, шинэ мэдээ тэр бүү хэл заах арга, харилцааны хувьд хавь илүү байдаг бидний сурагчдаас болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас авдаг судалгаагаар бас бидэнтэй уулзахдаа, шинэ семестр эхлэх, анги дэвшихэд “Багш нь өөрчлөгдөхгүй биз дээ?” хэмээн байнга болгоомжилж асуудагаас батлагддаг.

Хичээлийн хөтөлбөрийнхөө тухай ярьж өгөөч?

    Дээр хэлсэнчилэн, манай сургууль 3-12 дугаар ангийн хичээлийн хөтөлбөртэй Монголын цорын ганц сургууль. Нэмээд, манай сургуулийн хөтөлбөр Австралийн Боловсролын яамнаас боловсруулж, батлан гаргадаг дижитал технологийн хичээлийн стандартын дагуу боловсруулагдсан. Ерөнхий боловсролын сургуулийнхаа цөм хөтөлбөрт дижитал технологийн хичээлийг оруулсан улс дэлхийд 7 байдаг. Тэдний нэг нь Австрали улс. Тус улсын боловсролын эрх бүхий байгууллага ерөнхий боловсролын сургуулиудад дижитал технологийн хичээлийг хэрхэн заахыг нь хэлж өгдөггүй. Харин ямар стандартад нийцсэн байхыг нь тодорхойлж өгдөг. Ингэснээр, сургуулиуд ур ухаан, бүтээлч байдалдаа үндэслэн өөрсдийн хөтөлбөрөө боловсруулдаг. Түүгээрээ онцгойрч, ялгардаг. Харин нөгөө стандартад нийцэж байгааг шалгалтаар баталгаажуулдаг. Сурагчид нь шалтгалтаа амжилттай давж байвал тус сургуулийн хөтөлбөр сайн байнаа гэсэн үг. 

    Тэгэхээр, манай сургуулийн сурагчид яг Австрали хүүхэд шиг дижитал технологийн хичээлийг үздэг гэсэн үг. Бид жил бүр хөтөлбөрөө улам сайжруулж, Австралийн стандартаас ч давуулан орчин цагт нийцүүлж байгаа. Жишээ нь 2024-2025 оны хичээлийн жилд бид 3Ди принтерээр хэвлэхэд тохируулан модел гаргах хөтөлбөр 4-өөс дээш бүх ангидаа нэмсэн бол 2025-2026 оны хичээлийн жилд хиймэл оюун ухааны промпт инженерчлэлийн хичээлийг хөтөлбөртөө оруулахаар ажиллаж байна.

    Дижитал технологиор гадаадын их дээд сургуульд сурах хүсэлтэй, энэ чиглэлээр ажиллаж, амьдарлаа залгуулахыг хүсдэг хүүхдэд гадаадад очсон хойно нь над шиг “Монголын боловсрол бол хог юм байна” гэсэн бодол төрүүлэхгүйн тулд, гадаадын хүүхдүүдээс дутуу гэдэг мэдрэмж бүү аваасай гэсэндээ сургалтын төвөө сургууль болгож, хичээлийн хөтөлбөрөө шаардлагатай цаг үе бүрт сайжруулж байна. 

Тийм учраас би манайх шиг ийм хөтөлбөртэй сургууль Монголд байхгүй гэж бардам хэлдэг. Бид хөтөлбөрөө патентжуулахаар бас Австралийн эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна. 

Олон салбартай болж байгаа нь ямар учиртай вэ?

Энэ бол их энгийн шийдэл. Сурагчдаа, тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг түгжрэлд цаг бүү үрээсэй гэсэндээ алв болох гэрийнх нь ойр салбар нээж байгаа хэрэг. Бид дараах байршлуулад салбартай болж байгаа. 

  1. Чингэлтэй дүүрэгт, Метро Моллын урд
  2. Чингэлтэй дүүрэгт, Тусгал сургуульд
  3. Баянзүрх дүүрэгт, Натурын зам, Наран Плэйсийн баруун талд Монте Роза Тек Сургуульд
  4. Яармагт,  Арцатын аманд, Монте Роза Сустэйнэбл сургуульд 
  5. Баянгол дүүрэгт, 25-р эмийн сан хавьд
  6. Зайсанд

Та түрүүн өөрсдөө сургууль дээрээ хичээл заахаас гадна бусад сургуулиадад хөтөлбөрөө нийлүүлдэг гэсэн. Одоо танай хөтөлбөрөөр дижитал технологийн боловсрол эзэмшиж байгаа ямар сургуулиуд байна?

Би түрүүн хэлсэн. Манай улсад дижитал технологийн боловсролыг системтэйгээр, 3-12 дугаар ангийн бүрэн хичээлийн хөтөлбөртэй олгож байгаа сургууль ч байхгүй, багшлах боловсон хүчин ч байхгүй. Энэ байдлыг мэддэг гэхдээ сурагчдынхаа дижитал технологийн боловсролд санаа тавьдаг захирал, хичээлийн эрхлэгчтэй дараах сургуулиудтай бид хамтран ажилладаг.

  1. Элбэг ЕБС
  2. Галакси ЕБС
  3. Хаппинесс ЕБС 
  4. Эрдэм-Алтай ЕБС
  5. Тусгал ЕБС
  6. Kингс Кидс ЕБС
  7. Монте-Роза Тек сургууль болон 
  8. Монте Роза Састэйнэйбл сургууль

Ирэх жил сургуульдаа ямар сайжруулалтууд хийх вэ?

Бид ирэх хичээлийн жилд сургуульдаа дараах сайжруулалтыг хийнэ.

  1. Сургуулийн 3-12 дугаар бүх ангид хиймэл оюуны хичээл ордог болно. Бид хичээлийн даалгаварыг зориудаар хэцүү болгож, түүнийгээ хиймэл оюун ашиглан хөнгөвчилөх чадавхийг сурагчиддаа суулгана. Ингэсэн цагт, тэд ямар ч сорилтын өмнө бууж өгөхгүй. Үргэлж гарц, гаргалгаа хайж төлөвшинө. 
  2. Хиймэл оюуны промпт инженерчлэлийн хичээлийн хөтөлбөртөө нэмнэ. Ингэснээр, сурагчдын аливааг хийх бүтээмж 40-60% нэмэгдэж, 2-3 дахин хурдан гүйцэтгэлтэй болно. 
  3. Давтлагын цагийг “Зөвлөх багшийн цаг” болгон хөгжүүлж, сурагчдад очих үр өгөөжийг нэмэгдүүлнэ. 
  4. Австралийн дижитал технологийн стандартын дагуу боловсруулагдсан Монгол хүүхдийн онцлогт тохируулан сайжруулсан сургалтын хөтөлбөрөө патентжуулна. Сургууль дээр нь заасан хичээлтэй уялдаатай даалгавар өгнө гэсэн үг. 
  5. Багш нарын заах арга барилын ур чадварыг тогтмол сайжруулах зорилготой зөвлөх багш бүтэн цагаар ажиллана. Зөвлөх багш багш нартай хамт хичээлийг нь хөтлөн явуулж, ажлын байран дээр нь чадавхижуулна. 
  6. Багш нараа дижитал технологийн хичээл заах багшлах эрхийн сертификаттай болгоно.
  7. Инженерээр ажилладаг, ДИПЛОМТОЙ ИНЖЕНЕР багш нараар багшлах хүний нөөцөө нэмэгдүүлж, онол ба бодит ажлын ялгааг арилгана.
  8. Сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйн тулд танхимаар үзсэн хичээлээс зөрүүгүй, дуу дүрсний өндөр чанартай, логик, үг үсэг, найруулга, ойлгомжтой байдлын хувьд алдаагүй цахим хичээлүүдийг онлайнаар үзэх боломжтой болно. Манай сургуулийн сурагчид цахим хичээлүүдийг үзэх насан туршийн эрхтэй байх бөгөөд технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан хичээлийн агуулгыг тогтмол сайжруулж, шинэчилнэ. 
  9. Сурагчид гэрийн даалгавараа 100% онлайнаар хийх ойлгомжтой, сонирхолтой боломжийг бүрдүүлнэ.
  10. Шалгалтуудаа 100% онлайнаар өгдөг болно. Энэ бүхэн нь сурагчдын бие даах ур чадварыг нэмэгдүүлэх, шалгалтаас эмээхгүй байх, хувийн ур чадвараа сайжруулахад нь туслана. 
  11. Сургуулийн цахим хуудсанд эцэг эхүүд нэвтрэх хэсэгтэй болсноор хүүхдийнхээ ур чадварын үзүүлэлт, хоцролт зэрэг мэдээлэлтэй танилцдаг болно. 



Төгсгөлд нь танай сургуулийн талаар огт мэдэхгүй эцэг эхэд хүүхдээ сургуульдаа яагаад сургах ёстой талаар юу гэж хэлэх вэ гэж асуумаар байна.

    Зах зээлд жилснээс хойш 90-ээд оны дундуур англи хэлтэй хүний эрэлт их өндөр байсныг хүмүүс санаж байгаа байх. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрчихөөд байхад сайн англи хэлтэй хүн хэлгүй хүнээс ажилд орох магадлал нь илүү хэвээрээ л байна. 

    Дижитал технологи одоо англи хэл шиг хамгийн эрэлт хэрэгцээтэй ур чадвар болоод байна. Технологи хөгжихийн хэрээр түүнийг ашиглан илүү их боломжид хүрэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажлыг хөнгөвчлөх, замы товчлох боломжууд хязгааргүй болж байна. Энэ бүгдийг бодит ажил болгоход, бүр тийм технологи хөгжүүлэхэд манай сургуулийн олгож буй ур чадвар туслана. Гадаадад очоод бусдаас дутуу ур чадвараа нөхөхийн тулд зарцуулах цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэнэ. Ажил олдохгүйн зовлонгүй болно. Ажилтай байхад орлоготой, амьдралтай байна. 

    Дээр нь шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцах болгондоо “энэнээс цааш хөгжих орой зай үлдсэн үү” гэж бодогдсон ч төд удалгүй бас нэг шинэ технолого, бүтээгдэхүүн гарсан байдаг. Бидний амьдралын маш цөөхөн хэсэг л автоматжиж, технологижсон байгаа. Цаана нь маш их орон зай байна. Зах зээл байна. Мөнгө байна. 

Бас нэг зүйлийг асуухгүй байж болохгүй нь. Танай сургуулийн төлбөр хэд вэ?

    Манай сургуулийн төлбөр 1 жилийн 4.5 сая. Хичээлийн хөтөлбөр, өгч буй мэдлэг боловсролтойгоо жинлэхэд тийм ч өндөр дүн биш. Сургуулийн захирал нь юм чинь ингэж хэлэх л байх гэх байх. Дижитал технологитой холбоотой бүх ур чадваруудыг манай сургуульд заана.

    Манайхаас өөр олон курс, дугуйлан, дамжаанууд бий. Тэдний хөтөлбөрүүд 3, 6 сараар үргэлжилдэгийн дээр ямар нэг төсөл хэрэгжүүлэх дээр төвлөрсөн байх нь бий. Гоё юм хийгээд л, түүнийгээ аав ээждээ харуулахаар тэд сэтгэл хангалуун байдаг байх. Тэдгээр дамжаануудын 1 жилийн төлбөрийг нийлүүлэхэд манай сургуулиас өндөр байгаа. Тооцоод, харьцуулаад үзээрэй.

    Ер нь хүүхдээ сайн гэгддэг, өндөр төлбөртэй юм чинь сайн л байгаа гэж итгээд хүүхдээ явуулж байгаагаа, төлбөрийг нь төлж байгаагаа хүүхдийнхээ боловсролд танай тавьдаг, хөрөнгө оруулалт хийж байгаа гэж хэлэх хэрэггүй. Сургалт болгон ч өөрсдийгөө магтана, бусдаас илүү гэнэ. Зах зээлийн зарчим нь тийм юм чинь. Харин зөв сонголт хийх нь эцэг эх, хүүхдийн хариуцлага. Тиймээс, хөтөлбөрийг нь, нийт сурах хугацааны төлбөрийг нь сонирхож, судлаарай. 

   Дашрамд хэлэхэд, 6 дугаар сарын 10-наас өмнө бүртгүүлж, урьдчилгаагаа төлбөл нийт төлбөрийг 8 хуваан төлөх боломж олгож байгаа. 

Ярилцсанд баярлалаа.

    Уншигч та Австрали улсын ЕБС-д дижитал технологийн хичээл заах стандартын дагуу сургалтын хөтөлбөрөө боловсруулсан Монголын анхны бөгөөд дижитал технологийн №1 сургууль ТЕЕ Education сургуульд хүүхдээ сургахыг хүсвэл доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгэлээ хийлгээрэй.

Холбогдох дугаар:

88834137, 99821540, 90806161

Leave a Reply