Object Segmentation: Компьютерийн харааны салбарт чухал үүрэгтэй технологи юм. Энэ нь зураг эсвэл видеон доторх тодорхой обьектуудыг тодорхойлж, тэдгээрийг пикселийн түвшинд ялгах үйл явц юм. Жишээлбэл, зураг дээрх машиныг бусад обьектуудаас (зам, мод, тэнгэр гэх мэт) ялгаж, машины хэлбэрийг нарийвчлан тодорхойлохыг хэлнэ.
Төрлүүд:
Semantic Segmentation: Зураг дээрх пиксел бүрт тодорхой ангилал (жишээ нь, “хүн”, “машин”, “зам”) оноож, ижил ангилалтай пикселүүдийг нэгтгэдэг. Гэхдээ энэ арга нь нэг ангилалд хамаарах олон обьектыг ялгадаггүй.
Instance Segmentation: Semantic segmentation-ийг илүү нарийвчлан хийж, нэг ангилалд хамаарах өөр өөр обьектуудыг (жишээ нь, хоёр өөр машин) тус тусад нь ялгадаг.
Panoptic Segmentation: Semantic болон instance segmentation-ийг хослуулан, зураг дээрх бүх обьектуудыг ангилж, тус тусад нь ялгадаг.
Semantic Segmentation
Ижил төрлийн обьектуудыг нэг ангилалд хамруулдаг, гэхдээ тухайн ангилал доторх хувь хувь обьектуудыг ялгадаггүй.Жишээ зураг дээр харагдаж байгаа “Үнээний зургийг” 1-р үнээ, 2-р үнээ гэж ялгахгүйгээр, хоёр үнээ хоёулаа ижил гээд нэг ангилал болгож байна.
Гүн сургалтын загварууд, жишээ нь U-Net, DeepLab ашиглагддаг.
Instance Segmentation
Жишээ нь, зураг дээр гурван машин тус бүр нь “машин 1”, “машин 2”, “машин 3” гэж тус тусад нь ангилна.
Mask R-CNN гэх загвар их ашиглагддаг.
Panoptic Segmentation
“Тодорхой тоотой обьектууд” (жишээ нь, хүн, машин) болон “тооцоолох боломжгүй зүйлс” (жишээ нь, тэнгэр, өвс)-ийг хамтад нь шинжлэх буюу бүх зүйл бие биенээсээ ялгагдахуйц байна.
Паноптик сегментацийн тусгай загварууд, жишээ нь Panoptic FPN.
Хэрэглээ: (олон салбарт өргөн хэрэглэгддэг)
Автономит жолоодлого: Замын тэмдэг, явган зорчигч, бусад тээврийн хэрэгслийг ялгах.
Эрүүл мэндийн оношилгоо: Зураг дээрх эд эрхтэн, хавдрыг тодорхойлох.
Робототехник: Обьектуудыг таньж, харилцан ажиллах.
Зургийн засвар: Обьектуудыг арилгах, солих, эсвэл өөрчлөх.
Хайлт
Категори
- 1 минутын уншлага (335)
- 2 минутын уншлага (195)
- AI (23)
- Machine Learning (10)
- Algorithm (13)
- Bиртуалчлал (1)
- Competitive programming (22)
- CodeX (2)
- computer science (19)
- ide (1)
- Аюулгүй Байдал (4) (6)
- боловсрол (134)
- Зөвлөгөө (74)
- Инженерчлэл ба Технологийн Системүүд (2) (25)
- Код (89)
- Богино прожектууд (12)
- Зөвлөгөө (41)
- Компьютерын Шинжлэх Ухаан ба Програмчлал (1) (37)
- Крипто (18)
- Математик (7)
- Өгөгдөл ба Хиймэл Оюун Ухаан (3) (16)
- Систем (1)
- Сурагчдад (7)
- Тархи ба Код (8)
- Технологи, Нийгэм ба Боловсрол (5) (34)
- Технологийн түүх (12)
- Тоглоом хөгжүүлэлт (3)
- Хөндлөнгийн (28)
- Электроник (5)
- Робот (1)