fbpx

🎣 “Фишинг” гэдэг нь онлайн дээр хуурамчаар хуурах явдал.

Phishing” гэдэг үг нь англиар fish (загас) + ing гэсэн үгнээс үүссэн.Яг л загасчид өгөөш тавьж загас барьдаг шиг, хуурамч хүн амттай өгөөш (сонирхол татах бичиг, урамшуулал, тоглоомын оноо гэх мэт) тавьж, хүмүүсийг өөрийнх нь нууц мэдээллийг өгөхийг оролддог.

Phishing attack гэдэг нь интернэт дээрх залилангийн нэг төрөл бөгөөд халдагч нь өөрийгөө найдвартай эх сурвалж мэтээр дүр эсгэн таны нууц мэдээлэл (жишээ нь: нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл) авахыг оролддог халдлага юм.

ТөрөлТайлбарЖишээ
Email phishingИ-мэйлээр халдлага илгээхБанкнаас ирсэн мэт и-мэйл
Spear phishingЗорилтот хүн/байгууллагад зориулсан тусгай хуурамч захидалТанай компанийн захирлын нэрээр нягтлан руу мөнгө шилжүүлэх хүсэлт
SmishingSMS ашиглах“Таны карт түгжигдсэн, энд дар”
VishingУтасны дуудлага ашиглахБанкны ажилтан болж дуудлага хийх
Clone phishingӨмнө нь ирсэн жинхэнэ и-мэйлийг хуулбарлан холбоосыг нь өөрчлөхЖинхэнэ нэхэмжлэхийг хуулж хуурамч холбоос оруулах

Яаж ажилладаг вэ?

Phishing халдлага нь ихэвчлэн дараах алхмаар явна:

  1. Дүр эсгэх (Impersonation)
    • Хакер нь таны мэддэг, итгэдэг байгууллага эсвэл хүний нэрээр ирдэг.
    • Жишээ: Таны банк, төрийн байгууллага, онлайн дэлгүүр, сошиал платформ гэх мэт.
  2. Өгөөш бэлдэх (Bait)
    • Хуурамч и-мэйл, SMS, чат, эсвэл сошиал пост бэлдэнэ.
    • Ихэвчлэн таныг яаралтай үйлдэл хийхэд хүргэх үг хэрэглэнэ: “Таны аккаунт хаагдах гэж байна”,
      “Яаралтай баталгаажуул”,
      “Танд мөнгө илгээсэн байна”.
  3. Хуурамч сайт руу урих (Redirect to fake site)
    • И-мэйл/SMS дотор жинхэнэ мэт харагдах холбоос байдаг.
    • Жишээ:
      • Жинхэнэ: www.facebook.com
      • Хуурамч: www.facebo0k.com (0 оронд O), www.facebook-security.com гэх мэт.
  4. Мэдээлэл авах (Data stealing)
    • Та хуурамч сайт дээр хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулбал энэ мэдээлэл шууд халдагчид очно.
  5. Хэрэглэх (Exploitation)
    • Хулгайлсан мэдээллийг ашиглан таны данс руу нэвтрэх, мөнгө шилжүүлэх, бусад хууль бус үйлдэл хийх.

Яаж хамгаалах вэ?

  • Холбоосын хаягийг шалга — жижиг үсгийн алдаа, нэмэлт домэйн үг байгаа эсэхийг хар.
  • Танихгүй хавсралт нээхгүй — вирус, spyware байж болно.
  • 2 шатлалт нууцлалт (2FA) ашиглах — нууц үг алдагдсан ч данс руу нэвтрэхэд дахин код шаардагдана.
  • Сэжигтэй мессежийг устгах — тайлбаргүй бэлэг, шагнал, хэт яаралтай мэдэгдэл болгоомжтой.
  • Хөтөч дээр HTTPS байгаа эсэхийг шалга — “🔒” тэмдэгтэй эсэх.

Leave a Reply