Энэ удаагийн нийтлэлээр wifi сүлжээ ашиглаж байгаа тохиолдолд өөрийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар та хэддээ хуваалцах болно. Эхлээд wifi сүлжээ гэж юу болох талаар товчхон мэдээлэл хүргэе.
Wifi сүлжээ гэж юу вэ?
Wi-Fi гэдэг нь “Wireless Fidelity” гэх утгатай үгний товчлол бөгөөд төхөөрөмжүүдийг (гар утас, компьютер, таблет гэх мэт) утасгүйгээр интернэтэд холбох технологи юм. Энэ нь радио долгион ашиглан мэдээлэл дамжуулдаг ба ихэвчлэн Wi-Fi Router төхөөрөмжөөр дамжин ажилладаг.Өөрөөр хэлбэл, Wi-Fi нь интернэтэд холбогдох боломжийг кабель ашиглалгүйгээр өгдөг цахим “агаар зам” гэж ойлгож болох юм.

Wifi сүлжээ гэж юу болох талаар мэдээлэлтэй болсон гэж найдаж байна.Тэгвэл одоо wifi сүлжээгээ хамгаалахгүй байснаар ямар эрсдэл гарч болох талаар мэдээлэл хүргэе.
Wifi cүлжээгээ хамгаалахгүй байснаар гарч болох эрсдэлүүд:
Wi-Fi сүлжээг хамгаалахгүй орхих нь таны хувийн болон мэргэжлийн мэдээллийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болдог.
- Хувийн мэдээлэл алдагдах
- Сүлжээгээр дамжуулан халдлага хийх
- Интернэт хурдаа алдах, хэрэглээ нэмэгдэх
- Файлууд, төхөөрөмжүүд рүү шууд нэвтрэх
- Байгууллагын мэдээллийн алдагдал
Зиа тэгвэл дээрх эрсдэлүүдээс хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэе.
1. Хамгийн хүчирхэг нууц үг ашиглаарай.
-
Wi-Fi сүлжээ болон Router-ийн admin нууц үгийг заавал шинэчилж, хүчтэй болгох.
-
Хамгийн багадаа 12 тэмдэгт, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулсан байх.
-
“12345678”, “admin”, “password” гэх мэт таамаглахад амархан нууц үгсийг хэзээ битгий ашиглаарай.
Хүчирхэг нууц үгийн жишээнүүд:
- Yt9$Pl!k2Wq3
- D3*maL#rX2qZ
- W!r4Tz8$eLp0

2. WPA2 эсвэл WPA3 шифрлэлт ашиглах
WPA (Wi-Fi Protected Access) нь таны Wi-Fi сүлжээг мэдээллийг нууцалж шифрлэн хамгаалдаг стандарт юм. Энэ нь мэдээллийг дамжуулах үед гуравдагч этгээд харах, хулгайлах, өөрчлөхөөс сэргийлдэг.
WPA2 :
-
AES (Advanced Encryption Standard) хэмээх хүчирхэг шифрлэлийг ашигладаг.
-
Мэдээллийг дамжуулах үед шифрлэн кодолж, уншигдах боломжгүй болгодог.
-
Ихэнх router болон төхөөрөмжүүд дэмждэг.
Router-ийнхоо “Security” эсвэл “Wireless Security” тохиргоонд орж “WPA2-PSK (AES)” эсвэл түүнтэй төстэй сонголтыг идэвхжүүлээрэй.
WPA3:
- Илүү хүчирхэг хамгаалалт:
Хэрвээ хэн нэгэн таны Wi-Fi нууц үгийг буруу тааж оролдоход Protective Encryption идэвхжиж, мэдээллийг нууц хэвээр байлгана. - Хялбар тохиргоотой, илүү аюулгүй зочин холболт:
Гадны төхөөрөмжүүд холбогдох үед мэдээллийг салангид шифрлэж, бусдын сүлжээгээр дамжин таны өгөгдөлд нэвтрэх боломжийг хаана. - Идэвхтэй хамгаалалт:
WPA3 нь “Forward Secrecy” гэдэг аргыг ашиглан өмнөх сессүүдийн мэдээллийг шинэ сессүүдээс тусгаарладаг.
WPA3-г ашиглахын тулд таны Router болон төхөөрөмжүүд WPA3-ийг дэмжих шаардлагатай.
Яаж тохируулах вэ?
-
Browser дээр 192.168.0.1 эсвэл 192.168.1.1 гэх мэт router-ийнхаа admin хуудас руу нэвтрэнэ.
-
Нэвтэрсний дараа Wireless Settings → Security хэсэгт орно.
-
Security Mode-оос:
-
WPA2-PSK (AES) эсвэл
-
WPA3-SAE (боломжтой бол)-г сонгоно.
-
-
Шинэ нууц үгээ оруулж хадгалах товч дараарай.
3. Router-ийн firmware-ийг шинэчилж байх
Router-ийн firmware бол түүний тархины үүрэгтэй програм. Үйлдвэрлэгчээс шинэ firmware гаргахдаа хамгаалалтын алдаа засах, шинэ боломж нэмэх зорилготой байдаг.
Хуучин firmware нь хакеруудын мэддэг сул талтай байж болзошгүй. Шинэчлэл хийгээгүй router нь зориуд довтолгоонд өртөх хамгийн амархан бай нь болдог шүү.
4. Зөвхөн итгэлтэй төхөөрөмжүүдийг холбох (MAC Filtering)
MAC хаяг гэдэг нь төхөөрөмж бүрийн давтагдашгүй “таних тэмдэг” юм (AA:BB:CC:DD:EE:FF гэх мэт). MAC Filtering гэдэг нь зөвхөн таны баталсан төхөөрөмжүүдийг л Wi-Fi-д холбох тохиргоо юм.
Нууц үг алдагдсан ч, зөвшөөрөөгүй MAC хаягтай төхөөрөмжүүд сүлжээнд холбогдож чадахгүй болно.
5. Admin нэвтрэх нэр, нууц үгийг өөрчлөх
Router-ийн admin тохиргоонд нэвтрэх default нууц үг нь ихэвчлэн admin/admin эсвэл admin/password байдаг. Хакерууд эдгээрийг мэддэг тул өөрчлөх нь нэн чухал.
Хэрвээ хэн нэгэн таны router руу нэвтэрвэл:
-
-
Wi-Fi нууц үгийг сольж болно.
-
MAC Filtering устгаж болно.
-
Сүлжээг бүхэлд нь удирдах боломжтой болно.
-

6. WPS (Wi-Fi Protected Setup) функцийг идэвхгүй болгох
WPS гэдэг нь “нэг товч дарж Wi-Fi-д холбогдох” хялбар тохиргоо юм. Энэ нь PIN код ашигладаг учраас таамаглахад амархан.
-
-
Хакерууд автомат програм ашиглан WPS PIN-г хурдан тааж чаддаг
-
WPS асаалттай бол хамгаалалттай WPA2 ч сул байж болзошгүй л юм даа.
-
Эцэст нь хэлэхэд Wi-Fi сүлжээг хамгаалах нь зөвхөн нууц үг солих төдий бус, системийн техникийн хамгаалалтыг бүхэлд нь сайжруулах үйл явц юмаа. Тогтмол шинэчлэл хийх, зөвшөөрөгдсөн төхөөрөмжийг ашиглах, хүчирхэг нууц үг болон шифрлэл ашиглах нь таны болон танай байгууллагын Wi-Fi сүлжээг найдвартай байлгах үндэс суурь болдог байгаа шүү
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (359)
- 2 минутын уншлага (204)
- AI (6)
- Algorithm (6)
- CodeX (2)
- Competitive programming (15)
- computer science (4)
- Machine Learning (2)
- Богино прожектууд (15)
- боловсрол (123)
- Зөвлөгөө (61)
- Зөвлөгөө (72)
- Код (62)
- Крипто (13)
- Математик (2)
- Тархи ба Код (6)
- Хөндлөнгийн (26)
Шинэ бичвэрүүд

Асимметрик түлхүүрий� 2025-05-18

Graph : Энэ ч граф тэр ч г� 2025-05-18
