(≖_≖ ) Whaaaat яаасаан юун нугас вэээээ?
ТА ХҮҮХДЭЭ МАНАЙ СУРГУУЛЬД ӨГӨХИЙГ ЗОРЬЖ БАЙНА УУ?
ТЭГВЭЛ БИ ТАНЬД СУРГУУЛИЙНХАА ХАМГИЙН САЙН БАГШ НАРЫН НЭГИЙГ ТАНИЛЦУУЛАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА.
ТЭР ХЭН БЭ ГЭВЭЛ…
RUBBER DUCK БАЙНА. ХҮҮХДИЙГ ЧИНЬ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА.▄︻デ══━一
ӨНӨӨДӨР БИ ТА БҮХЭНДЭЭ МАНАЙ СУРГУУЛИЙН ЛОГО ЯАГААД RUBBER DUCK БАЙДАГ ТАЛААР НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭХЭЭР БОЛООД БАЙНА. МӨН ЭНЭХҮҮ НУГАС НЬ ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦӨД ЯМАР АГУА АЧТАН БОЛОХЫГ ТАНИЛЦУУЛЬЯ.

– Нэг нугас миний кодыг засаж чадна гэж үү?!
Сайн уу, найзаа!
Чи нэг удаа “энэ код яагаад ажиллахгүй байна аа??” гээд тархи гашилгаад сууж байсан уу? Эсвэл ямар ч хичээл дээр “төөрчихлөө…” гэж өөртөө хэлж байв уу?
Хэрвээ тийм бол…
Чи яг Tee Education-д тохирсон хүн байна.
Яагаад гэж үү?
За тэгвэл би чамд бидний сургуулийн хамгийн чимээгүй, гэхдээ хамгийн хүчирхэг багшийн тухай түүх ярьж өгье.
Танилц: Rubber Duck гэх резинэн “багш”

Нэгэн цагт нэгэн програмист залуу код бичиж байхдаа гацчихаад, резинэн нугас-тай ярьж эхэлжээ.
“Нугас аа, сонсож байгаарай. x
-ийг 5 болгосон, дараа нь тэрийг add()
функц руу шидсэн… гэтэл юу болов? Гэтэл би add
-ийг дуудаагүй л байсан байна шд! Чи яаж дуугүй сууж чаддаг байна аа?”
Тэгээд тэр ийн ойлгожээ:
Бодлоо чангаар тайлбарлахад л асуудал тодорхой болж, шийдэл нь өөрөө гарч ирдэг юм байна!
Тэр цагаас хойш “Rubber Duck Debugging” гэдэг нэртэй домогт арга үүссэн.
Тайлбарлаж байхдаа хүн бодлоо цэгцэлдэг, логикоор сэтгэдэг, алдаагаа өөрөө олдог.
Хөгжилтэй байгаа биз? Гэхдээ энэхүү аргачлал нь ажилладаг!
Tee Education School: Нугаснаас сэдэвлэсэн сургууль?!
Яг үнэн. Манай сургуулийн логонд байгаа тэр хөөрхөн шар нугас чинь зүгээр нэг хөөрхөн дүр биш ээ.
Тэр бол бидний сургалтын философи.
Бидний хувьд:
Суралцах = Цээжлэх биш
Суралцах = Өөртөө тайлбарлах, ойлгуулах
Тиймээс нугасандаа ярь — тэр чиний хамгийн сайн сонсогч!
Манай багш нар бол чиглүүлэгч. Харин жинхэнэ багш бол чиний дотоод rubber duck юм шүү!
Код сонирхогч хүүхдүүд ээ — анхны багш чинь нугас шүү!

Код бичиж байгаа бол яг одоо нэг rubber duck олоорой. Жижиг тоглоом ч бай, зураг ч бай, бүр өөрийнхөө тусгал ч бай — юу ч байсан болно.
Дараа нь:
- Кодоо түүнд нэг нэгээр тайлбарла
- Яг багшдаа хичээл зааж байгаа юм шиг ярь
- Алдаа гарвал “юу нь болохгүй байна вэ?” гэж түүнтэй хамт бод
Ингээд л чи өөрийн анхны код бичдэг хамтрагчтай боллоо!
Ийм л энгийн байгаа юм.
Энгийн хичээлүүдэд ч гэсэн ажилладаг гээд бод доо?
Чи бодоод үз дээ:
- Математик дээр нэг том бодлого байна
- Чи ойлгохгүй байлаа
- Тэгээд нэг найздаа (эсвэл нугасанд) ингэж хэллээ:
“За, энэ хоёрын ялгаварыг аваад, дараа нь үржүүлж байгаа юм байна…” гэх мэтчилэн тайлбарлаж өгнө.
Тэгсэн чинь юу вэ?
Өө яаанаа! Ойлгочихлоо ш дээ!
Ярьж байна →
Бодож байна →
Ойлгож байна!
Tee Education-ийн философи: Сурах арга бол цээжлэх биш!
Манайд сурагч бүр:
- Бодож сурдаг
- Асуулт тавьж сурдаг
- Тайлбарлаж сурдаг
- Алдаанаасаа ичилгүй суралцдаг
Алдаа гаргалаа гэж багшаар загнуулах биш,
“За, хамт нугастайгаа яриад үзье” гээд асуудлаа өөрөө тайлж сурдаг.
Энэ бол чөлөөт сэтгэлгээ, өөртөө итгэлтэй суралцах арга.
Энэ бол Tee Education.
Эцэст нь асууя:
Чи хэзээ хамгийн сүүлд өөртөө тайлбарлаж үзсэн бэ?
Нэг асуудалд дотроо “би юугаа хийж байна аа?” гэж бодсон уу?
Тэгвэл ганцхан зүйл хийгээд үз:
Нэг шар нугас ол. Бас заавал ч нугас байх алба байхгүй л дээ хаха
Түүнтэй ярь.
Тайлбарла.
Ойлго.
Хамгийн гол нь: Чиний бодол ойлгомжтой болоход, шийдэл яг хажууд чинь байгаа байх болно.
Хэрвээ чи сурч, хөгжих, өөрөөр сэтгэхийг хүсдэг бол…
Tee Education бол чамайг яг тийм болгох орон зай.
Бид чамд хариулт өгдөггүй —
Харин асуулт асуух зориг, өөрөө ойлгох итгэл өгдөг.
Тиймээс дараагийн удаа гацвал,
шууд багш дээр очихын оронд…
…нэг жижигхэн шар нугастайгаа ярилцаад үз дээ.
Итгээрэй — тэр ойлгодог!