fbpx

Компьютерийн тооцоолох төхөөрөмж маш хурдан, бүр секундэд хэдэн тэрбум үйлдэл хийх чадалтай. 2.4GHz CPU байлаа гэхэд секундэд 2.4 тэрбум үйлдэл хийх чадалтай гэсэн үг. Гэвч CPU боловсруулах өгөгдлөө өөр дээрээ хадгалж чаддаггүй. Харин гадаад санах ойгоос шууд өгөгдөл татаж унших боломжгүй. Учир нь дискнүүд маш удаан. Энэ хоёр төхөөрөмжийн дундын гүүр болох зорилгоор компьютерт дотоод буюу өөрөөр үндсэн санах ой гэж нэрлэгддэг санах ой бий. Энэ бол Шуурхай Санах Ой.

Статик санах ой

1960-аад онд эрдэмтэд соронзон RAM зохион бүтээсэн нь тухай үеийнхээ шаардлагыг тийм ч сайн хангаж чаддаггүй байлаа. Учир нь маш том хэмжээтэй бөгөөд болхи байсан юм.

Харин 1963 онд IBM компани анхны транзисторон санах ойг зохион бүтээсэн нь одоо ч ашиглагддаг гайхалтай технологи болсон юм. Гэхдээ нэг томоохон сул тал байсан нь санах ойн нэг үүрийг хийхийн тулд 6 ширхэг транзистор ашиглах нь хэмжээний хувьд бага зэрэг том, бас үнэтэй болгож байлаа.

1966 онд IBM-ийн инженер Robert Dennard нэг транзистор + нэг конденсатороор бит хадгалах схем боловсруулсан. Энэ нь DRAM-ийн үндсэн зарчим болсон.Харин 1980-аад оноос динамик санах ой хөгжиж үйлдвэрлэхэд хямд болсон тул үндсэн санах ойн үүргийг аажмаар DRAM-д шилжүүлж эхэлсэн.

Динамик санах ой

1966 онд IBM-ийн инженер Robert Dennard нэг транзистор, нэг конденсатороор бит хадгалах схем боловсруулсан. Энэ нь DRAM-ийн үндсэн зарчим болсон. Энэ нь зөвхөн 2 л деталь ашиглах тул зардлыг маш ихээр хэмнэхээс гадна нягтрал сайтай, жижиг зайд олон санах ойн үүр багтаах боломжтой болгож байв.

Гэхдээ үүнд нэг сул тал байлаа. Конденсатор бол хураасан цэнэгээ алддаг зүйл шүү дээ. Нягтрал их байх тусам конденсаторын хэмжээ жижиг байна. Конденсаторын хэмжээ жижиг байх тусам хураасан цэнэгээ хурдан алдана. Энэ сул талыг шийдэхийн конденсаторуудыг тогтмол хугацаанд нэмж цэнэглэдэг байлаа.

Иймээс энэ технологи хурдаараа статик санах ойг гүйцэхгүй ч технологийн шаардлагыг хангаж чадсаар өнөөг хүрсэн юм.

Орчин үед бүх компьютерүүд үндсэн санах ойдоо динамик, харин кеш санах ойдоо статик санах ойн технологийг ашиглаж байна.

Leave a Reply