fbpx

education

Өгөгдөл ярьж эхлэх үед: Power BI

Мэдээлэл бол өнөөгийн байгууллагын үйл ажиллагааг хөдөлгөж байдаг үл харагдах хөдөлгүүр юм. Гэхдээ их хэмжээний өгөгдөлтэй байх нь өөрөө амжилт биш, харин тэр өгөгдлөөс ямар ойлголт гаргаж, яаж ашиглаж байна вэ гэдгээр ялгаа гардаг. Microsoft Power BI нь энэ асуудлыг шийдэхэд зориулагдсан бизнесийн ухаалаг дүн шинжилгээний платформ бөгөөд түүхий, эмх цэгцгүй өгөгдлийг ойлгомжтой, шийдвэр гаргалтад […]

Ажайл аргачлал гэж юу вэ?

Ажайл гэж юу вэ? Ажайл (Agile) нь төслийн удирдлага болон программ хангамжийн хөгжүүлэлтийг илүү үр дүнтэй, уян хатан байдлаар хэрэгжүүлэх аргачлал юм. Энэхүү аргачлал нь төслийг томоор нь нэг дор хийхийн оронд жижиг үе шатуудад хуваан, тасралтгүй сайжруулж хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Ажайл аргачлалын гол зорилго нь өөрчлөгдөж буй шаардлагад хурдан дасан зохицох, багийн хамтын ажиллагааг сайжруулах, […]

Enterprise Architecture (EA) гэж юу вэ?

Орчин үеийн байгууллагууд дижитал шилжилт, мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй уялдан улам төвөгтэй бүтэцтэй болж байна. Ийм нөхцөлд бизнесийн зорилго, үйл ажиллагаа, мэдээлэл, програм хангамж, техник технологийг уялдаа холбоотойгоор төлөвлөх зайлшгүй шаардлага тулгардаг. Үүнийг хангах гол арга хэрэгсэл бол Enterprise Architecture (EA) буюу Байгууллагын архитектур юм. Enterprise Architecture-ийн үндсэн ойлголт Enterprise Architecture гэдэг нь байгууллагын бизнес […]

China could enable stealth jets turn enemy radar beams into power with its 6G smart surface

(Хятад улс 6G-ийн шинэ технологиор дайсны радарын долгионоос эрчим хүч гаргах боломжийг судалж байна) Хятадын эрдэмтэд 6G холбооны технологитой холбоотой “ухаалаг электромагнит гадаргуу” хэмээх шинэ шийдлийг амжилттай туршиж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус технологи нь дайсны радар болон орчны цахилгаан соронзон долгионыг шингээж, түүнийг шууд цахилгаан энерги болгон хувиргах чадвартай гэдгээрээ онцлог юм. […]

NP-Complete бодлого = орчлонгийн нууц уу?

Компьютер яагаад зарим асуултад хэзээ ч бүрэн хариулж чаддаггүй вэ? Өнөөдөр бид компьютерт хэт итгэдэг болсон.Замын түгжрэлийг тооцоолж өгнө, царай танина, дуу хоолой ойлгоно, бүр хүнийг шатар, болон бусад тоглоомоор ялна. Тэгэхээр компьютер бүхнийг бодож чадна гэж бодох нь мэдээж. Гэвч компьютерийн ухаан нэг сонин үнэнийг хэлдэг. Тэр “хэтэрхий хэцүү”-гийн яг төвд нэг домог мэт […]