Удирдагч багш

М.Мөнхбагана

Кибер Аюулгүй Байдал мэргэжлээр ШУТИС-МХТС -д 4 дэхь жилдээ суралцаж байна. Салбартаа тэргүүлэгч болох зорилготой ба сурсан мэдлэгээ бусдад үргэлж хуваалцах, хамтдаа хөгжих сонирхолтой.

Д.Анхбаяр

Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.

Г.Энгүүнбаяр

Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]

Г.Өлзийтөгс

Мэргэжлээ багаасаа мөрөөдөж сонгосон болохоор хамгийн эхэнд өөрийн салбартаа мэргэжилтэн болохоор хичээж байгаа. Энэ хорвоо дээрх бүх амьд зүйлсийг бүтээгч болон хэрэглэгч гэх 2 ангилалд оруулдаг гэж боддог. Иймдээ ч техник технологийн эрин зуунд бүтээгчид болон сэтгэгчид олон байгаасай гэж бодож явдаг.

М.Энх

Ирээдүйд технологийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр зорьж байгаа дүү нар маань бусад улсын хүүхдүүдээс хоцрогдолгүй дэлхийн дайтай инженерүүд болох боломжийг хамт олонтойгоо бий болгож буйдаа баяртай байна.Цаашдаа видео тоглоом бүтээх, Metaverse хөгжүүлэх сонирхолтой. Бодит амьдрал дээр хийж чадахгүй зүйлсийг технологийн арга ашиглан виртуал орчинд үзүүлж, хүмүүст гайхалтай мэдрэмж сэтгэгдэл үлдээхийг хүсдэг.