Бид симметрик шифрлэлтийн эхний хэсэг болох орлуулган аргуудтай аль хэдийн танилцсан билээ. Одооноос 2 дох хэсэг болох шилжүүлгэн аргуудтай танилцах болно. Юун түрүүнд:
Гэж юу вэ?
Эх текстийн тэмдэгтүүдийн байрлалыг солих замаар шифрлэх арга юм. Энэ нь орлуулалттай төстэй ч хамгийн гол ялгаа нь:
- Тэмдэгтийн утга өөрчлөгдөхгүй, зөвхөн байрлал өөрчлөгдөнө.
“Нууц” гэдэг үг байлаа гэхэд “Уцун” болох жишээний. Хөөрхөн анаграм тайлж чаддаг хүн бол уншчихаар…?
2. Элементар шилжүүлэлтийн(Transposition) Шифрийн Аргууд
Шилжүүлгийн аргаар шифрлэх нь ганц үгээр нь биш ихэнхдээ бүтэн текстээр нь шифрлэдэг. Тиймдээ ч тогтсон логик дараалал байх ёстой. Хамгийн түгээмэл нь:
Рейл Фенс (Rail Fence)
- Баганын ба баганын орлуулагч (Row Column Transposition)
- Route cipher
Рейл Фенс(Rail Fence)
Rail Fence Cipher нь шилжүүлгийн аргын хамгийн хялбар бөгөөд сонирхолтой нэгэн хувилбар юм.
Н | О | У | |||||||||
Э | Х | Ё | Г | Р | В | ||||||
Г | Р | А |
Нэг Хоёр Гурав гэсэн үг байна. Өөрсдийн тохирсон мөрөнд шаталсан хэлбэрээр байрлуулан нууцлана. Хамгийн эхний мөрөнд байгаа “НОУ”, 2-т “ЭХЁГРВ”, 3-т “ГРА” ийнхүү
НЭГХОЁРГУРАВ → НОУЭХЁГРВГРА болгож мэдээллээ нууцлалаа. Мэдээж мөр нь 4, 5 байсан ч болно.
Тайлах
Нууцалсан мэдээллээ шүү. “МААААГАДЙНРШР” гэсэн мэдээллээс хэрхэн эх бичвэрийг нь гаргаж авахыгаа тайлна гэж хэлж байна. Ер нь тэгж хэлдэг. Бичвэрийг шифрлэхдээ 1. Шатлуулан байрлуулж, 2. Өөрчлөгдсөн бичвэрээ гаргаж авах гэх дарааллаар ажилласан. Харин “тайлах”-даа үсгийг нь тоолно. Учир нь 14 тэмдэгттэй мөн 3 мөртэй бол дараах байдлаар байх нь тодорхой. Мөрийн тоо л хамгийн чухал нь болж таарах нь ээ???
1: *___*___*___*_(4 тэмдэгт)
2: _*_*_*_*_*_*__ (7 тэмдэгт)
3: __*___*___*___ (3 тэмдэгт)
Одоо дээрх бэлэн загвартаа үсгээ орлуулаад бичихэд л болно.
1: М___А___А___А (4 тэмдэгт)
2: _А_Г_А_Д_Й_Н_(7 тэмдэгт)
3: __Р___Ш___Р___ (3 тэмдэгт)
Эндээс юу гэдэг нь уншигдаж байна уу???
Ер нь бол
Хөөрхөн анаграм тайлж чаддаг хүн бол уншчихаар…? Тоглоомчгүй хүн нээх зовохгүй тайлахаар арга. Тиймээс орчин үед дангаараа хэрэглэгддэггүй. Ганц мөрийн тоог нь л олчиход болоо гэхээр мэдээж тийм сүртэй нууцлал биш. Өөр аргуудтай хослуулан илүү бат бөх “тайлагддаггүй” болгодог.
Урьд нь оруулсан нийтлэл дээр шилжүүлгийн аргын жишээг тайлбарлаж байсан. Та аль нь шилжүүлгийн төрөлд хамаарахыг олоорой. Амжилт