TROJAN
“Trojan horse” гэх нэр нь Грекийн домогт өгүүлдэг , Грекүүд Троя хотийг эзлэхийн тулд босгосон, дотор нь өөрсдийн цэргүүийг урьдчилан бэлтгэж оруулсан аварга модон морь (хөшөө)- оос үүсэлтэй гэдэг.
Trojan horse нь хууль ёсны программ хангамжид (software) хортой код нуун хавсруулж хэрэглэгчидийг хууран мэхэлж компьютерт суулгуулснаар , хэрэглэгчийн программ хангамжид нэвтэрдэг хөнөөлт программ юм.
ТҮҮХ
Трояны морьны домог нь эртний Грекийн алдарт Илиад тууль болон бусад эх сурвалжуудад өгүүлэгддэг, Трояны дайны төгсгөлийн үеийн уран ухаан, заль мэхийг харуулсан түүх юм. Грекийн баатрууд Троя хотыг 10 жилийн турш бүсэлж, дайлсан ч эзэлж чадаагүй байлаа. Тэгэхэд ухаалаг Одиссей нэгэн арга сэджээ. Тэд асар том модон морь бүтээж, дотор нь хамгийн шилдэг дайчдаа нууцлан байрлуулсан байна. Үлдсэн Грек цэргүүд “ухаалаг бууж өгсөн мэт” дүр үзүүлэн хөлөг онгоцнуудаа хөлөглөн явсан мэт дүр үзүүлэн далайд ухарчээ.
Троячууд үүнийг Грекийн ялагдлын тэмдэг гэж андуурч, модон мориныг ялалтын бэлгэдэл болгон хотынхоо дотор авчирсан байна. Тэд баяр тэмдэглэн архи дарс ууж, найрлаж байх зуур шөнө дундад морины дотроос Грекийн цэргүүд гарч ирэн хотын хаалгыг нээжээ. Ингэж үлдсэн Грек цэргүүд хот руу нэвтэрч, Троя хотыг бүрэн эзэлж, устгасан гэдэг.
Энэ эртний грекийн түүхээс үндэслэн Trojan horse virus нь үүссэн бөгөөд анх 1980 оны үеэд хэд хэдэн компьютерт халдсанаар хамгийн анх илэрсэн байдаг.
Зарим онлайн эх сурвалжуудаас үзэхэд анхны Trojan вирусыг хүмүүс Spy Sheriff гэх нэрээр нь илүү мэднэ гэжээ. Трояны морь нь Windows32 файлуудыг вирустүүлэх боломжтой байсан боловч хакерууд энэ вирусыг хөгжүүлсээр өдгөө хүчирхэг вирус болтлоо хөгжсөн байна. Энэхүү вирус нь дэлхий даяар нийт 1 сая гаруй компьютерт халдварлаж чаджээ. Trojan морь вирус нь хүний мэдээллийг халдаж буй хүндээ мэдэгдэлгүйгээр хулгайлж авхад зориулагдсан.

ГОЛ ОНЦЛОГ ШИНЖҮҮД
Далд ажиллагаатай
Өөрийгөө нууж чаддаг
Олон төрлийн хор хөнөөлтэй
Бусад вирус дамжуулах
ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
- Хуурамч и-мэйл хавсралтаар (phishing)
- Үнэгүй програм, тоглоомын хуурамч хувилбараар
- Вэбсайтаас сэжигтэй файлыг татах үед
- Flash drive, зөөврийн төхөөрөмжөөр дамжин
Трояны морь вирус нь амархан тархдаг хэрнээ гүнзгий хор хөнөөлтэй. Түүний хамгийн аюултай чанар бол итгэлийг ашиглан нууцаар халддаг явдал юм. Иймд хэрэглэгчид анхаарал болгоомжтой байх нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм.
ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Антивирус програм -> Надежтай, байнга шинэчлэгддэг хамгаалалт ашиглах
Phishing и-мэйлээс болгоомжлох -> Танд танилгүй илгээгчийн хавсралт нээхгүй байх
Найдвартай эх сурвалжаас татах -> Програм татахдаа албан ёсны сайтууд ашиглах
Шинэчлэлт хийх -> OS болон програмуудыг шинэчилж хамгаалалтын нүхэлдэг.