Та өгөгдлийг график, хүснэгт, интерактив самбар хэлбэрээр шинжилж, дүн шинжилгээ хийхийг хүсэж байсан уу? Тэгвэл танд үүнийг хялбар, ухаалгаар хийж өгдөг систем бол Qlik Sense юм.
Qlik Sense нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах процессыг дэмждэг Self-Service Business Intelligence платформ юм. Энэ нь хэрэглэгчдэд төрөл бүрийн өгөгдлийг нэгтгэж, харьцуулж, интерактив байдлаар визуалчлах боломж олгодог ухаалаг хэрэгсэл юм. “Sense” буюу “мэдрэх” гэдэг нэр нь хэрэглэгч өгөгдлөө зөвхөн хараад зогсохгүй, утга учрыг нь мэдэрч ойлгох боломжийг олгодгоороо онцлог.

Qlik Sense хэрхэн ажилладаг вэ?
Qlik Sense нь өгөгдлийг зүгээр нэг харуулах бус, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог илрүүлэх чадвартай ухаалаг систем юм. Энэ нь “Associative Model” дээр тулгуурладаг бөгөөд хэрэглэгч өгөгдлийг олон талаас зэрэг харах боломжтой. Жишээлбэл, борлуулалтыг бүтээгдэхүүн, бүс нутаг, хугацаагаар зэрэг харж, нэг товшилтоор тэдгээрийн холбоог автоматаар тооцоолдог. Систем нь дараах шатуудаар ажилладаг. Data Integration шатанд Excel, SQL, Cloud зэрэг олон төрлийн өгөгдлийг нэгтгэнэ. Associative Engine нь хэрэглэгчийн хийсэн сонголт бүрийг бодит цагт шүүж, холбогдох өгөгдлийг харуулна. Visualization Layer дээр хүснэгт, график, газрын зураг гэх мэт дүрслэлүүдийг үүсгэнэ. Харин Smart Search ба Insight Advisor нь хэрэглэгчийн асуултад тохирсон анализ, график санал болгодог. Ингэснээр Qlik Sense нь өгөгдөл хаанаас ирснээс үл хамааран бүгдийг нэгтгэж, бодит цагийн дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлдэг.

Qlik Sense нь Client–Server загварт суурилсан ухаалаг өгөгдлийн шинжилгээний систем бөгөөд архитектурын хувьд гурван үндсэн давхаргад хуваагддаг. Эхнийх нь өгөгдлийн давхарга буюу Data Layer юм. Энэ давхаргад систем Excel, CSV, SQL сервер, Oracle болон cloud платформ зэрэг олон төрлийн өгөгдлийн эх үүсвэртэй холбогдож, мэдээллийг нэг дор татаж авдаг. Ингэж нэгтгэсэн өгөгдөл дараагийн шат болох Qlik Associative Engine рүү дамждаг. Хоёр дахь нь аппликейшний давхарга буюу Application Layer бөгөөд энэ нь Qlik Sense-ийн үндсэн боловсруулалтын хэсэг юм. Associative Engine нь өгөгдлийг in-memory хэлбэрээр боловсруулж, хэрэглэгчийн хийсэн сонголт бүрийг бодит цагт тооцоолж, өгөгдлийн уялдаа холбоог илрүүлдэг. Ингэснээр хэрэглэгч SQL асуулга бичихгүйгээр өгөгдлийн хоорондын хамаарлыг шууд харж чаддаг. Сүүлийнх нь харагдацын давхарга буюу Presentation Layer юм. Энэ хэсэгт хэрэглэгчийн ажилладаг интерфэйс ордог бөгөөд Qlik Sense Hub, график, dashboard, Insight Advisor зэрэг хэрэгслүүдийг ашиглан өгөгдлөө шинжилж, drag and drop аргаар визуалчлал үүсгэх боломжтой. Мөн Insight Advisor нь хиймэл оюунд суурилж, хэрэглэгчийн асуултад тохирсон анализ, зөвлөмжийг санал болгодог.
Qlik Sense Architecture

Qlik Sense хэрэглээ
Qlik Sense нь байгууллагын өгөгдлийг ойлгомжтой, амархан ашиглахад тусалдаг хэрэгсэл юм. Банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл, орлогын урсгалыг хянахад, боловсролын байгууллагад оюутны дүн ба ирцийн мэдээллийг шинжлэхэд, эрүүл мэндийн салбарт өвчтөний бүртгэл болон эмчилгээний үр дүнг хянахад өргөн ашиглагддаг. Мөн бизнесийн байгууллагууд борлуулалт, хэрэглэгчийн зан төлөв, нийлүүлэлтийн сүлжээг хянахдаа Qlik Sense-ийг ашиглаж байна.

Дүгнэлт
Qlik Sense нь өгөгдлийг зөвхөн дүрслэх бус, түүний утгыг ойлгож, шийдвэр гаргахад туслах хүчирхэг BI платформ юм. Энэ системийг ашигласнаар байгууллага өгөгдлөө илүү ухаалаг, бодит мэдээлэл болгон хувиргаж, хурдан бөгөөд оновчтой шийдвэр гаргах боломжтой болдог.