fbpx

Whitespace steganography гэдэг нь текстийн доторх харагддаггүй тэмдэгтүүдийг ашиглан мэдээлэл нуух аргыг хэлдэг. Хүн уншихад энгийн ганц өгүүлбэр шиг харагдах ч үг хооронд орсон хоосон зай, таб, эсвэл мөр шилжүүлэлтэд нууц өгөгдөл байрласан байдаг. Ийм учраас энэ арга нь анзаарагдах магадлал маш бага, харахад огт өөрчлөгдөөгүй мэт байдаг.

Whitespace stegnography жишээ

Энэ төрлийн стеганографийг хүмүүс өдөр тутам ашигладаг жирийн текст файлуудад шингээх нь элбэг. Жишээ нь энгийн чат мессеж, тэмдэглэл, код, баримт бичигт хүртэл whitespace ашиглан мэдээлэл нуух боломжтой. Нүдээр харахад ижил хоёр өгүүлбэр байж болох ч тэдгээрийн доторх whitespace–ийн дараалал нууц өгөгдлийг агуулсан байх тохиолдол цөөнгүй.

Whitespace ашиглан мэдээлэл нуух арга нь хэрэглэхэд хялбар боловч гаднаас илрүүлэхэд нарийн, компьютерийн тусгай шалгалт шаардагддаг. Харагдахгүй тэмдэгтийн давуу тал нь текстийг хүний нүдэнд яг хэвийн харагдуулах тул стеганографийн хамгийн маш нууцлаг аргуудын нэг гэж үздэг.

Хэрхэн whitespace steganography ашиглан мэдээлэл нуух вэ?

Leave a Reply