fbpx

2025 оны 10-р сарын 14-өөс хойш Microsoft компани Windows 10 үйлдлийн системийг хөгжүүлж, шинэчлэл гаргахгүй болно. Энэ нь аюулгүй байдлын шинэчлэл (Security Update) цаашид гарахгүй гэсэн үг юм.

Иймээс таны компьютер хамгаалалтгүй болох эрсдэлтэй бөгөөд вирус, хакер халдлага, мэдээллийн алдагдал гэх мэт асуудал үүсэх магадлал нэмэгдэнэ.

Танд өөр төрлийн үйлдлийн систем эсвэл Windows 11-ыг суулгахыг зөвлөж байна. Яагаад гэвэл Security Update-ууд гарахгүй учир үүнээс болж ирээдүйд компьютер чинь хакдуулах магадлал ихэснэ.

WhyNotWin11 гээд таны компьютерыг Windows 11 үйлдлийн системийг дийлэх үгүй юу г шалгадаг программ байгаа. Энэ шалгуурт тэнцэхгүй байвал таны компьютер эвдэрхийгээс бараг ялгаагүй. Тэхдээ танд бас нэгэн өөр сонголт байгаа Linux гэдэг үйлдлийн систем, энэ нь дотроо олон төрөл байдаг.

Давуу тал

  • Хөнгөн ба хурдан ажилладаг
    Linux нь системийн нөөцийг бага ашигладаг тул хуучин болон сул хүчин чадалтай компьютер дээр ч хурдан ажилладаг.
  • Аюулгүй байдал сайтай
    Вирус, хорхой, malware халдлагаас хамгаалагдсан. Ихэнх вирусууд Windows-д зориулагдсан байдаг тул халдлагын эрсдэл бага.
  • Үнэгүй ба нээлттэй эхийн кодтой
    Та хүсвэл системийн кодыг өөрөө өөрчлөх, сайжруулах боломжтой бөгөөд лицензийн төлбөр төлөх шаардлагагүй.
  • Олон төрлийн хувилбартай (дистро)
    Ubuntu, Linux Mint, Fedora, Debian, Arch Linux гэх мэт олон сонголттой бөгөөд өөрийн хэрэгцээ, түвшинд тохируулж болно.
  • Тогтвортой ба найдвартай
    Серверүүд болон олон улсын байгууллагууд Linux ашигладаг. Систем нь удаан хугацаанд гацахгүй, алдаа гарах нь бага.
  • Програм хангамжийн менежмент хялбар
    “Package Manager” ашиглан програмыг нэг даралтаар суулгах, устгах, шинэчлэх боломжтой.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг илүү сайн хамгаалдаг
    Linux нь хэрэглэгчийн мэдээллийг Microsoft эсвэл бусад компаниудад илгээдэггүй.

Сул тал

  • Зарим Windows програм ажилладаггүй
    Microsoft Office, Adobe Photoshop, зарим тоглоом зэрэг програмууд шууд ажиллахгүй. “Wine” эсвэл “Proton” ашиглах шаардлагатай.
  • Тоглоомын дэмжлэг сул
    Steam-ийн олон тоглоом ажилладаг ч зарим AAA тоглоом (жишээ нь Valorant, Fortnite) anti-cheat системээс шалтгаалан Linux дээр ажилладаггүй.
  • Анхан суралцагчдад төвөгтэй байж болно
    Тохиргоо хийхдээ командын мөр (Terminal) ашиглах шаардлага гардаг тул эхэндээ ойлгоход хэцүү байж болно.
  • Зарим төхөөрөмжийн драйвер дэмжигдэхгүй
    Ялангуяа шинэ эсвэл тусгай зориулалтын тоног төхөөрөмж (принтер, видео карт, Wi-Fi адаптер гэх мэт)-ийн драйвер олдохгүй тохиолдол бий.
  • Мэргэжлийн програмууд хомс
    AutoCAD, SolidWorks, Premiere Pro зэрэг мэргэжлийн түвшний програмуудын Linux хувилбар байхгүй эсвэл сул функцтэй.
  • Тусламжийн материал англи хэл дээр давамгай
    Монгол хэл дээрх заавар, форум цөөн тул эхэндээ сурахад бага зэрэг бэрхшээлтэй байдаг.

Leave a Reply