fbpx

Seeed Studio бол нээлттэй техник хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлдгээрээ алдартай компани. Тэдний бүтээсэн Seeed Studio XIAO нь ердөө эрхий хурууны чинээ хэмжээтэй боловч маш хүчирхэг бөгөөд Arduino IDE болон MicroPython дээр программчлагдах боломжтой microcontroller юм. “XIAO” гэдэг нь хятад хэлээр “жижиг” гэсэн утгатай бөгөөд нэрэндээ таарсан үнэхээр авсаархан төхөөрөмж.

Онцлогууд

Хэрэглээндээ тааруулан олон төрлөөс сонгох боломжтой

XIAO SAMD21

  • Процессор: SAMD21 (ARM Cortex-M0+)
  • Онцлог: Сонгодог board, тогтвортой ажиллагаа, Arduino-ийн чиптэй.

XIAO RP2040

  • Процессор: Dual-core RP2040
  • Онцлог: Боловсруулах чадал өндөр, Raspberry Pi-ийн чиптэй, 264KB SRAM, 2MB Flash memory, механик keyboard-д түгээмэл хэрэглэгддэг

XIAO nRF52840 / nRF52840 Sense

XIAO ESP32S3 / ESP32S3 Sense

  • Процессор: ESP32-S3
  • Онцлог: Хоёр цөмт илүү хүчирхэг процессортой, AI application дэмждэг. “Sense” хувилбар нь camera, microphone, SD card-тай.

XIAO ESP32C6

  • Процессор: ESP32-C6
  • Онцлог: Сүүлийн үеийн сүлжээний боломжуудтай – Wi-Fi 6 (802.11ac) дэмждэг, өндөр зурвасын өргөн, бага хоцролт шаардсан орчин үеийн IoT application-д тохиромжтой.

Хүчирхэг CPU

ARM® Cortex®-M0+, Dual-core RP2040, Dual-core ESP32-S3 гэх мэт.

Эрчим хүчний давуу тал

Бага чадал зарцуулдаг (ultra low power) горимуудтай тул battery-гаар удаан ажиллана. Энэ нь IoT, зүүх төхөөрөмж (wearable) дээр маш том давуу тал болдог.

Жин, хэмжээ

Робот, IoT, ухаалаг бугуйн цаг, mini drone зэрэг зай багатай жижиг төхөөрөмж.

  • Хэмжээ: 21 × 17.5 мм
  • Жин: ~2 грамм орчим.

Олон төрлийн хөгжүүлэлтийн интерфейсүүд

Холболт

USB Type-C, Li-Po battery-гаар ажиллах боломжтой

Программчлалын сонголт

Хямд өртөг

  • XIAO ESP32C3, XIAO ESP32C6 – 20,000₮ орчим
  • XIAO ESP32S3 – 32,000₮ орчим
  • XIAO ESP32S3 Sense – 50,000₮ орчим

Нээлттэй эх сурвалж

Жишээ, код, үнэгүй сангууд.

Оролт/гаралтын pin

Seeed studio ашиглан хийсэн сонирхолтой төслүүд

The Smallest Drone: XIAO ESP32C3S3 ашиглан хийсэн гар утсаараа удирдах боломжтой mini drone.

Zippy Robot: XIAO nRF52840 ашигласан 3.6 см өндөртэй, бие даан алхдаг хоёр хөлт робот.

SMALLEST Robot Car with Camera – XIAO ESP32C3S3 Sense ашиглан хийсэн камертай, Bluetooth-ээр удирдах боломжтой робот машин.

Soil Moisture Monitor: XIAO ESP32C3 ашиглан хөрсний чийг хэмжиж, LED-ээр статустай
харуулдаг ухаалаг цэцгийн сав.

Дүгнэлт

Seeed Studio XIAO нь жижигхэн хэмжээтэй боловч том санааг бодит болгох хүчтэй microcontroller юм. Хямд өртөг, олон талын дэмжлэгтэй тул сургууль, боловсролын орчинд өргөнөөр ашиглах боломжтой. Ялангуяа роботик болон IoT төслүүдэд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хүүхдүүдэд технологийн суурь ойлголтыг өгөөд зогсохгүй, өөрсдөө бүтээл хийж сурах дадлыг бий болгоно.

Энэ самбарын давуу тал нь зөвхөн сургалтын хэрэглээнд биш, бодит амьдралд ч хамаатай. Ухаалаг гэрэлтүүлэг, усалгааны систем, жижиг робот, зүүх төхөөрөмж зэрэг төслүүд бүгд хүүхдийн гараар бүтээгдэж, тэдний сэтгэн бодох чадвар, шинийг эрэлхийлэх хүсэл, программчлалын ур чадвар зэрэг олон талын хөгжлийг дэмждэг.

Ирээдүйн инженер, зохион бүтээгч, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд Seeed Studio XIAO бол хамгийн тохиромжтой багажийн нэг. Хүүхдүүд өөрийн гараар хийсэн төхөөрөмжөө ажиллуулж харах мөч нь тэднийг зөвхөн хэрэглэгч биш, харин бүтээгч гэж өөрийгөө харж эхлэхэд тусална.

Comments

  • Website Traffic 2025-10-18

    I am perpetually thought about this, thanks for posting.

    Reply

Leave a Reply to Website Traffic Cancel reply